Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0
Зарим нэг хүмүүс их ухаантай юм шиг. Ухаантай ч гэж, ер нь хүнд тийм зэргийн ухаан байх ёстой шдээ. Хичээлд, сургууль дээр сурдагаас илүү ихийг бид өглөө босоод гэрээс гарахаас эхлээд л сурдаг. Дээд айл их хэцүү шөнөжингөө хүүхэд нь уйлж, нэг эгч орилоод л загнаад байсан. Нөхөр нь магадгүй архи уугаад тэгээл агсан тавиа биз. Яахаараа ийм мулгуу амьтан байдаг байна аа. 10 давхрын нохойтой айлын өвөө.. эмгэн нь байдаггүй байх аа. Ганцаараа л муу жижиг хаваа дагуулаад гарж явдын. Хэдэн хөвгүүд нь өөр өөрсдийн замаа хөөгөөл явчдаг шинжтэй. Өглөөдөө надтай таараад их л эелдэг, надтай ярилцаасай гэсэн аятай харагддаг жижигхээн бор өвөө. Өглөө болгон мэндлээд өнгөрдөг ч өнөөдөр нойрмог амьтан хичээлдээ яараад лифтний хаалгаар дайрчих шахаад өнгөрсөн. Уучлаарай, өвөө.
Эргэн тойрон болж буй зүйлсээсээ суралцаад, дүгнэлт хийгээд зөндөө их зүйлийг мэдэж авдаг. Харин зарим нь тийм биш юм.

Би хүн сармагчингаас үүссэн байж ч магадгүй гэж боддог болсон шүү. Хүн бүр ухаантай биш байгаатай адил зарим ухаантай хэд нь өөрсдийгөө хөгжүүлсээр хүн болсон ч юм билүү. Хүн бүр амжилтанд хүрээд сайхан амьдарч байна уу? үгүй шдээ. Магадгүй зүтгэл чармайлттай хэсэг сармагчингууд нийлж байгаад хүн болох гараагаа эхэлсэн ч юм билүү. Нохой болгон 2 хөлөн дээрээ зогсоод хамрыхаа үзүүр дээр бөмбөг тогтоогоод зогсохгүй л байна ш дээ. Хэдэн сармагчин л илүүг хүсэж тэмүүлж хөгжөөд, аа үлдсэн нь тэдний хийснийг хараад амаа ангайлгаад модондоо авираад явж байсан ч болно шд. Яг эх орны хишиг, Хүний хөгжлийн хэдээ хүлээж байгаа юм шиг.

Эргэн тойрноо харваас л ойлгомжтой юмыг яагаад ойлгодоггүй юм бол? Архи тамхи аль болохгүй бүтэхгүйг эрж хайж олоод хойноос нь тэмүүлдэг юм уу. Одоо хүртэл нэг нэгнийхээ бөөсийг түүж идээд сууж байгаа сармагчид шиг.

Ямар ч зорилго байхгүй юм шиг. Эрэгтэй эмэгтэй ялгаагүй. Энэ оюутнуудыг харахад л. Мэдээж л бүгд математикч болохгүй хойно ээж аав эхнэр нөхөр болцгооно биз. Өнөөдөр хичээлээ таслаад архи уугаад явах чинь үргэлжлээд явбал эхнэр хүүхдээ тэжээж чадахгүй нэг арчаагүй амьтан, адгийн амьтан болох эхлэл нь юм биш үү. Юм багаасаа л эхэлдэг шд.

Өнөө маргаашийн хооронд дэгэн догон амьдарч явснаас эртхэн ... арай ч хатуудах юм болов уу. Жоохон гэгээлэг, жоохон эрч хүчтэй мөрөөдөлтэй.. амьдардаг ч болоосой.
Ядаж л найз охин бүсгүй найз залуу ярьж явдаг залуус. Ирээдүйд би хайртай хүнтэйгээ яаж аз жаргалтай сайхан амьдрах вэ ... гээд хичээж болдоггүй юм байхдаа..

Ингээд явж байтал болох биз гэж боддог юм болов уу.. Өнөөдөр уур хүрсэн юм байхдаа юу болоов. Нээх урт юм бичиж нтр.. Унтах минь.

Маргааш өглөө босоод нүдээ нээхэд нэг залуу урьдыхаасаа илүү ухаалаг, өөдөө амьдрахын тулд хичээх болно гээд унтья.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top