Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0
Би багадаа ерөөсөө хүүхэлдэйгээр тоглож байгаагүй л дээ. Манайд ихэвчлэн чихмэл нохойнууд л их байдаг байсан юм. Яг юугаар тоглож өссөнөө сайн санадаггүй ч охидууд шиг тэгж барби бариад үс гэзгий нь самнаал яриад айл гэр болж тоглоно гэдэг бол санаанд ч багтамгүй тэнэг явдал.
Тэхдээ ингэж өссөн хүүхэд хүнд санаа тавих, хүнийг хайрлах тал дээр илүү болж өсдөг юм шиг.. Өдөр болгон үсий нь самнаж хувцсыг нь сольж өмсүүлээд над шиг залхуу хүний хажууд бол гэртээ 7 хоног дараалж их цэвэрлэгээ хийхтэй л адил. Гэсэн ч хүн хүнийг хайрлаж, хүнд санаа тавьдаг болж хүмүүжихийн буруу юу байхав.
Дүүгээ жоохон том болохоор нь амьтан авч өгнө өө. Нохой жоохон хэцүү... Туулай ч юмуу тоть авч өгдөг юм билүү.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top