Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Хоол хүнсний үнийн өсөлт

Би ер нь айл хэсэх их дургүй л дээ. Тийм ч учраас цагаан сард дургүй. Цагаан сараар нэг ч айлын үүдрүү шагайдаггүй. Миний айлд дургүй, айлуудын надад дургүй 2 бас яг тэнцчээд их хэцүү. Намайг л орохоор айлууд муухай сайхан хараад, болж өгвөл идээ будаагаа голд нь тавиад өхкү таваглаад өгөх санаатай. Голд нь нэлээн том порцоор тавиад өгчүүл над мэтээс нь авхуулаад гусж орхий шдээ. Гэхдээ айлууд бүр хэтэрхий тэгээд нарийлаад байхаар уур хүрээд байдгиймаа. Надад ч гэсэн нэрэлхүү зан гэж нэг юм байдын. Юу юугүй бүгдийг нь идчихгүй шдээ.
Дундуур дундуур гээд дүүргээд өгсөн ч идчихнэ
Шөл шөл гээд шүүгээд өгсөн идчихнэ гэж. Хүний нэрэлхүү зан гэгч сул тал дээр нь дөрөөлөөд босж чадку их хоол өгөөд байгаа бол одоо яая гэхэв дээ.
0

Өлсөхөө болий

Таминээ өлсөцгөөхөө больцгоогоочээ. Ямар нэг юм таалагдку болонгуутаа л ганц гагү талбай дээрээ очоод өлсөөд унах ийн, хаашаа ч юм б дээ. Цалин нэм гэж өлсөөд яахав дээ. Цалин нэмээгү байхад ч өлсөнө, цалин нэм гэж муухай хараад ч өлсөнөө гэж. Тэрний оронд харин цадалт явуулна гэвэл өнөөх хэд чинь айгаад цалингий чинь нэмж магадгү шүү дээ.
0

Төмөр замыхан 40 мянгатыханд дургү, 40 мянгатыхан микрийхэнд дургү

Яаа өнөөдөр нээрээ өглөө ямар гоё байлаа... өдөр тийшээгээ салхилаад тийм ч анхны бороо орлоо шүү дээ. Манай /Сандэй/ хавиар том том дуслаал бас л гого байсий шүү. Даанч гялс үүл нүүцэн болохоос биш. Орой хүмүүс гадаа ёстой хүүтэн байна гээл худлаа яриад байсан. Гэрлүүгээ алхаал ирсэн лааг гоё байна шд.
Сая гэрлүүгээ алхаал иржийсэн чэн урд нэг халамцуу бололтой нэг ах гэнэт их дуугаар " Би гэрлүүгээ явнаа" гээл эрсхэн алхаж явлаа. Би ч араас нь бас "ми тү" гэж ирээл алхаж явжээсан чэн замд 3н гудамжны ах зогсжийхгү юу. Хэхэ хуучин дээр үед төмөр замыхан 40 мянгатыханд дургү, 40 мянгатыхан микрийхэнд дургү, байрных нь урдуур явбал дошны атманууд нь гөвнө гэж ирээл ярьдаг байсан гээд аав ээжийн үеийнхэн ярьдаг сан. Тэрэн шиг өнөөх ах нар чинь мань нөхрийг дээрэлхэж байгаа янзтай, нударга зангидаал босоод ирсэн. Даанч муу муудаа дээрэлхүү гэдэг шиг аль аль нь нэг их зодож ч зодуулж ч амжилгү бүгд тэрийгээд унаад өгцгөөсөн. Яа яа сархад савнаасаа бусдыг дийлхийм даа аргагүй. Саванд нь л байлгаж баймаар байгаан шд.
Аа би зүүн нутгийнх юм шдээ. Тэхдээ ухаан ороогүй байхад минь энэ хотруу явуулцийн. Намайг Дорнодод төрсөн л гэж ярьдаг юм. Үнэн ч юмуу худлаа ч юмуу би яаж мэдхэв. Тэгээд 4 настай болоол юм хум уншиж сураад байжийхдаа гэрчилгээгээ харсан чинь төрсөн газар нутгийг маань тэмдэглээд үлдээцийн байна лээ. Нэлээн том болжийгоод хөдөө явахгүй юу. Хөдөө ч гэж нутагруугаа. Тэгээл 2 ахтайгаа нусаа хацартаа наан барин тэнэж гүйжийсан чинь гэрлүүгээ орхын даваан дээр 2 ах "бид 2 морь харчаад ирий" гээл нэг нэлээн өндөр чулуун хашаа ч гэхиймүү даа нэг тиймэрхүү ям зүглэн алхдаг байгаа. Би ч ханилж яваад нөхрөө гэж ямар өөдгү хогнууд вэ гээд ганцаараа үлдхээс шаал дургү хүрээд чанга дуугаар "өөш би ч бас харья л даа" гээл хойнооос нь учиргү гүйж очоол хашааны жижигхээн завсраар шагайж билээ. Өө муу 2 чэн пэр пэр хийтэл инээлдээд юуных нь морь энд байжийдийн гээл өмдөө татчаад за явья гэж авдын. Өөрсдийгөө хэлнэ байгаа даа. Морь хараад байхдаа ч яахав дээ. иииийй хэхэ
0

Бухимдал ви эс Залхуурал


Мээр бухимдалтай болохоор хичээл ч хийж болкумаа зүгээр. Нээх их зурагт үзэхгү ч хоол идэхдээ нэг мэдээ харчих санаатай зурагтын урд суухаар ямар ч бүр нэг олигтой гэрэл гэгээтэй юм ярихгүй шүү. Ажилгүйдэл ядуурлаас авхуулаад хулгай дээрэм, алаан хядаан...

Яриад л яриад л яриааааад л байхын. Хийж байгаа юм нь хаанаа байнаа энэ чинь одоо? гэээл өнөөх хэдэн ард түмэн нь уцаарлачих юм.

"Эзэн хичээвэл заяа хичээнээ гэж. Залхуураад хойш суугаад байгаа юм чинь хэн чиний өмнөөс ажил олгож, цалин өгөөд байх юм, ер нь яаж ч бодсон. Цэвэрлэгч ч болтугай ажилтай л бол тэр ажлаа ч гэсэн сайн л хийх ёстой. Цэвэрлэгчийн цэвэрлэсэн газрыг муухай болголоо гэж санаа зовох ер нь хэрэг байх ч гү, хийх ёстой л ажил нь шдээ. Тэр цэвэрлэсэн юм гээд дээр нь гишгэхгүй байхуу тэгээд? Харин тэрнийхээ оронд бусдын хийсэн ажлыг бас хүндэтгэх ухамсартай байх хэрэгтэй байгаам.
Хэрвээ тэгж чадвал цэвэрлэсэн газар дээр нь ч хүн гишгэхгүй тойроод өнгөрөхийг бодно. Сандэй-ийн хэдэн цэвэрлэгч өглөө оройдоо цэвэрлэхдээ хамаг хогийг нь хаалттай байгаа лангууны доогуур оруулаал хаячдийшд. Тийм байхад чинь бусад хүмүүс бас тэрний хийснийг яаж үнэлэхэв дээ. Манай нэг танил эгч цэвэрлэгч хийдэг байжийгаад бүр насаараа аягүү сайн цэвэрлэгээ хийнэ.. Тэгээл байнга шагнуулж, бүр байртай хүртэл болоод үр хүүхдээ тэжээгээд амьдарсан хүн бий. Одоо тэтгэвэрт гарсан л даа. Хүнээс гуйлга гуйхгүй сайхан л амьдарч байна даг. Хүн өөрөө өөрийхөө хийх ёстой зүйлийг яг таг хийх ёстой л байхгү юу.

Оюутнууд ч тэр багш нар нь ч тэр. Одооны оюутнууд бүүр нэг донгио болчихсон. Хэрвээ оюутнууд нь сайн байсан бол багш нар өдийд балмагдаж байхгү юу. Багш нар нь худлаа л нэг дээгүүр хараад толгой түрүүгү та нар муусайнууд хичээл хийхгү ийм байна тийм байна гээл байдаг.. оюутнууд муу байгаагийн хүчээр хичээл зааж байгаа байхгү юу. Яг үнэндээ тэр багш чинь мэддэг ч юмуу гү ч юмуу.. худлаа бураад ч байгаамуу хэн мэдхийн. Өнөөх онц сурлагатан гээд байдаг оюутнууд нь багшийн хэлсэнд бүр яг цав итгэцэн, тэр чинь бас мэдкү юм таарангуут худлаа хошгируулцан ч юмуу, ер нь хэн мэдхийн бэ. Оюутнууд нь нэг овоо сэргэлэн, амыг нь чилтэл жинхэнэ асууж шалгааж өгдөг байсан бол багш оюутнуудын хооронд яг хичээл дээр тулгуурласан харилцаа бий болно шд. Тэгээл нэг нь оюутнууддаа димидрол өгчөөл гараад явна. Багш нь гараад явангуут л нойр нь сэргэсэн хэдэн юм гадуур зугаалаал энэ тэр хов жив ярьж, баар пааб архи пивоо гулгуулаал суужийн. Тэрэндээ ч бүр сурцийн. Бүр нэг дүнгийн хойноос хөөцөлдөөд сурцан. Хаа очиж мэдэхгүй ч гэсэн шалгалтан дээр хуулаад өгсөн оюутан, чадахаараа хийсэн оюутнаас илүү болж л тааржийшдээ.

Ийм боловсрол эзэмшсэн нэгэн худлаа диплом бариал ажил олж чадахтай гүүтэй. Тэгээл гай болж өнөө сургуульд сурсан юм. Нэг чихээр нь ороод хоолтойгоо доогуур нь гарцан. Мэдэхгүйгээсээ болоод бүүр нэг залхуу зангаа тэжээцэн насс. Тэгээл гайтай ядуу байна нтр гэдгээ яриад эхэлнэ.

Тэр нэг сурагчдын үдийн цай байна. Тэр талаар МҮОНТ-ээс хүмүүсээс ярилцлага аваал явжийсан чинь нэг эмэгтэй "Хүүхдээ орой яаж ийж дарж унтуулчаал маргааш сургуулийнх нь үдийн цайтай золгуулдаг" гэж. Ажилтай, идэх хоолтой байгаа хүмүүс нь залхуурч ийм тийм хэцүү зовлон байна нтр гээл яаж хэлж чадаж байна аа. Зүв зүгээр бараг жаргалаараа гэдэс цатгалан мөр бүтэн явж байж. Өнөөдөр идэх хоолгүй гэдэс нь хоол нэхэж дуугараад, нүдэндээ нулимстай орондоо хэвтэж байгаа хүүхэд хэд байгаа бол? хүүхэд ч биш айл өрх зөндөө бий.

Хүн өөрөө хичээвэл болдог юмаа. Хүн хэзээ ч ийм ядуу зүдүү амьдралыг хүсдэггүй. Харин өөрөө өөрийгөө дайчилж чадаагүйгээсээ тэр хүсээгүй амьдрал руу хөл алддаг. Хий дэмий юм ярьж зүгээр битгий суу. Сурах юм зөндөө их байна." гээл өөрөө нэг их сүртэй юм ярьснаа яг үнэндээ би ч гэсэн ямар их залхуу билээ дээ гэж бодогдож байна шүү. Энэ муу гайтай залхуурлыг л даваад гарчихвал надад зөндөө их амжилт гаргах боломж байна шүү дээ. Хайран сайхан залуу нас... өнгөрсөн хойно харамсахгүйн тулд одоо л хийхсэн.
Ажилгаагүй булчин ашгдаг
Тогтоол ус өмхийрдөг
Түлхээгүй цаг зогсдог
Хэн ч орохгүй бол хаалга гацдаг
Харин маргааш гэсэн үйл бүхэн мөхдөг....
0

Зурхай гэж...


Күэ би өнөөдөр мээр гулхидуулдаг бээшдээ. Өчигдөр унтхыхаа өмнөхөн цаг агаар харсан чэн хүүтэн гэжаахгү юу, тэхээр нь сэтгэл санаагаар навс унангуутаа зурхай харсын. Тэгсэн чинь өрнийн буюу нөгөө орд нтр гээд байдаг тэрний зурхайг уншвөө. Тэгсэн ма ордны эмэгтэй хүн нь найдвартай ивээн тэтгэгчтэй эсүүл заяаны ханьтайгаа учирнааа гэцэн байжаагаан. Нөгөөдөх чэн гальт нойр сэргээл бөөн юм боджаам чэн... ямар байхым бол нтр гээл.. Тээл өнөөдөржингөө ийш тийшээ хараал яваад байсан яасан? хна байна тэр заяаны хань мань чэн???? шоол уур хүргээд насс...

Би ерөөсөө заяаны ханиа нөгөө аргаараа л ольё гэж боджаагөө. Таарсан жирэмсэн хүн болгоноо тоолоод 100 дах жирэмсэн хүнээ харангуутаа арагшаа харахаар заяаны ханы нь байжийдийн гэсэн. Гэхдээ л би бас тэр болтол тэвчжийж чадку нь ээ.
Өнөө орой ерөөсөө өрөөсөн оймстой унтнаа. Тэгж унтахаар заяаны ханийх нь санаа нь зовоод зүүдэнд нь ирж өрөөсөн оймсыг нь өмсүүлж өгдийн гэсэн...

Муу зурхайгаас болж байгаан.!!!
0

Он сар өдрөө мэдэхгүйгээс болоод...

Ёстой балаймаа. Өнөөдөр ингэж эхлэв ээ, баахан бие даалт нтр гээл завгү хичээлээсээ хоцроод шахуу орсон чинь овоо багш нааг ирсэнд тооцчлоо. Дараагийн пар дээр нэг хүүхэд ми хажуугаар гарахдаа л хөөе куртка чинь уначиж гэнгүүт нь мээр сандраал огло харайгаал арагшаа хардийн байгааз дээ, тэгсэн куртку сандал дээр л байжийдаг байгаа.. гайхаал газар шүргэцийн болуу гээл тонгойгоо харсан чэн зүүв зүгээр. Нөгөөдөх чинь 4 сарын 1ээн аа хах хохо гээл яваад өгдийн. Өө юун ч 4 сарын 1н б дээ. Гэнэт санасын байхдаа гээл явжийсан чэн харин өнөөдөр чинь 4 сарын 1н байсийн байна лээ шд хэхэ. Хүн амьтан хөөрхөн хөөрхөн хууртагдаал байсан, би дэлгүүрт орж ирсэн хүмүүсийг наана цаана чинь юм хум чинь уначиж барьчиж, урагдчиж, үс чэн галцарчиж гээл хуурах А төлөвлөгөөгөө хэрэгжүүлээл байсан чинь харин жо даараад байхаар нь дээшээ гарж юм уухгаад очихдоо ус буцалгагч чинь шатцан бээнэ, үсэн дээр чэн бохь наалдчиж, өмдний ард чинь гутлын мөр гарчиж гээл гөө мөн худлаа ярих юмаа олж ядав аа. Он сар өдрөө мэдэхгүйгээс нэлээн хууртагдсан, маргаашаас жоохон болгоомжтой байнаа. Дөхөж яваа 4 сарын 1н, Өнөөдрийн 4 сарын 1н, Өнгөрсөн 4н сарын 1н гээд бас бөөн гуншинтай байдаг байхаа.
Зиа тэхээр 4н сарын 1ээн гэдэг өдөр Франц ч гэлүү дээ за нэг улсад 4 сарын 1нд шинэ жилээ хийдэг байж гэнэ л дээ. Нээх сайхан нартай өдөр ерөнхийлөгч нь 1 сарын 1ний өдөр шинэ жилээ тэмдэглэж байхаар болсонмой гэж л дээ. Тэгсэн улсын зарим хүмүүс нь 4 сарын 1нд шинэ жилээ хийгээд байсан аж. Тэдгээр хүмүүсийг хараад 1 сарын 1нд тэмдэглэдэг хүмүүс нь "Тэнэгүүд" гэж нэрлээд 4 сарын 1ний өдрийг "Тэнэгүүдийн өдөр" гээд тэдгээр хүмүүсийгээ шоолдог байсан гэнээ. Тэгсэн одоо бол хуурдаг, инээдэг нтр гээд янзүр л болчиж л дээ.

Гэснээс нээх сайхан хүн хуурхиймсан хэхэхэ. Заза 4 сарын 1н өнгөрчлөө гээд баярлах ч юм байхгү... Маргаашийг мартаж болдгүм шдээ!!!


Back to Top