Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0
Тэнэж яваад нэг ийм блогоор орлоо. Ийм шүлэг оллоо, гоё юм.

Өнгөрсөн бүхнийг сөхөж намайг хайгаад хэрэггүй

Өөрийг чинь хайрладаг жаахан охин одоо том болсон

Чамайг хайрладаг хайраа чанадын чанадад нуучихсан

Чи хичнээн хайсан ч эргээд олдохоо өнгөрсөн гэнэ ээ.

Дээрхэн мэссэжэрээр нэг спам яваад байсан шд. Нэг өрөө хөлслөнө. Наран талдаа цонхтой нтр гээд. Төлбөрт нь үнэнч сэтгэл нтрээ өгнө. Харин 2 болгочих юм бол гомдоно нтр тиймэрхүү утга бүхий...

Урьд нь нэг өрөөний хаалгаар шагайчих л юм бол цааш өрөөнд орж үзээд, сонирхоод бүр илүү гоё сайхан гоёл чимэглэл элдэв зүйлийг харахыг хичээгээд байдаг юм шиг.. бас ч гэж энд тэнд обой нь урагдсан, эсвэл хана нь цуурсан ч юмуу, дээрээсээ ус алдаад шарласан зэрэг муухай зүйлс нь харагдахаар жоохон гомдолтой л байдаг байлаа. Гэсэн ч тэнд байгаад л баймаар тэр өрөө намайг өвлийн хүйтэнд ч дандаа дулаацуулдаг тийм гоё байгаасай гээл хүсдэг. Намайг өөр өрөөнд орох хүсэл төрөхөөргүй, дандаа л тэр өрөөнд байлгахыг хүсдэг надад нөлөөлдөг байгаасай.. Өөр өрөөнд ойртох төдийд уурладаг байгаасай ч гэж хүсдэг байсан...

Хаа очиж одоо тийм юм байхгүй болж. Ихэнх өрөө эзэнтэй болсон байна. Харин 2 өрөө байр их болж уу.. 2 байтугай өрөөтэй баян айлыхан ч бас байх юм. Тийм олон өрөөтэй хэрнээ нуугаад 1 өрөөтэй царайлах нь ч байх. Олон өрөөгөөр яахав дээ. Цэвэрлээд ариглаад аваад явах сайн эзэнтэй тэр өрөө л байхад болмоор. Өрөө өрөө дамжаад явдаг төлбөрөө төлдөггүй цайрцан нөхдүүд бас байна. Заззз өрөөнүүдийг дуусгая дөө. Эзэнгүй өрөөгөө цэвэрлэчээд унтья.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top