Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

삼천원에치는 орчуулга


Хэлтэг загасан талханд дуртай 3р ангийн хүү Чолсү. Аав нь хагас сайн өдөр сургуульд нь хүрж ирэхдээ хэлтэг загасан талх авч өгжээ.
- Чолсү, 1000вонд 4 ширхэг талх ирж байгаа юм чинь 2000вонд хэд ирхэв?
- 8.
- Тэгвэл 3000 вонд?
Чолсү хэсэг бодсоноо хариулав.
- Аав аа, 3000 вонд авч үзэж байгаагүм байнаа...
0

Сайн яваарай ахаа..

Ахыгаа явуулчлөө. Одоо гэрт дандаа л том хүмүүс. Нэг ч хүүхэд байхгү.... Ээж ядаж дахиад ганц ч болов ах эгч төрүүлж өхкү дээ... гомдмоор иймаа. Одоо мөд ирэхгүй шд. Зунаас нааш. Багаасаа л ахтайгаа зодолдож өссөн болохоор байхгү болохоор нь бас зодчихмоор хүн байхгүй хэцүү юмаа. Одоо ч уг нь бол бараг 6 дах удаагаа явжийшд Бээжин рүү.

Дэлгүүрийн нэг ах намайг ахыгаа явахаар санах уу гэнгүүт нь санышд гээд хэлцэн чинь... Ээ муу ах нарыг санаж яадын. Тэрний оронд сайхан найз залуутай болохгүй юу гэж авдын муу шар өвгөн чинь.

Одоо вагон хөдөлцөн дөө. Ирээд нам унтна гэж боджийсон чинь юуун унтах, өнгөрлөө л дөө.

Зааза сайн яваад, сайн сураад ирээрэй, ахаа. Дүү нь зөндөө хайртай шөө.
0

삼천원어치는? За орчуулаарай


Дараагийнх нь хошин хэсэг...
붕어빵을 좋아하는 3 학년 철수. 아빠는 토요일 오후에 학교에서 올 때마다 붕어빵을 사준다.
-철수야, 천원에 붕어빵이 4개면 이천원에는 몇개지?
- 8개요.
- 그럼 삼천원에 몇개야?
철수는 한참 생각하더니 대답한다.
- 아빠 삼천원에치는 사본 적이 없잖아요...

Орчуулаад сэтгэгдэл үлдээгээрэй.
0

Мялаагаарай хэхэ

Өнөөдөр лааг хөөрхөн ширээний хогийн сав авсан.. Өмнөх савыг бодуул нэлээн том...

Ажлын мистнээс хусагдаж байгаа сав


Шинэ зочин
/Мялаагаарай, хөөрхөн байгаад дээ ^_^/

Си Эст хүн бас донтдог л юм байна лээ дээ..


Си эст хүн бас донтдог л юм байна лээ. Манай нэг таньдаг ахыг л гэрийхэн нь донтцон нтр гээл байсан. Би нээх тоодог ч гүй, их л тоглодог юм байлгүй дээ гэсэн шүү юм бодоод байжийсан чинь... нэг өдөр тэднийд очих болов оо. Хонох гээд очсийн.
Өө очсон чинь мань ах зүүв зүгээр байжийхгүй юу. Тэгээл би гэрийхнийг нь юун муу амтай хүмүүс вэ дээ, зүв зүгээр л байхад чинь гээд. Тэднийд очоод си эс нтр ч тоглоогүээ. Өдөржингөө завгүй явж байгаал орой нь тэр ахын өрөөнд эгч бид 3 унтах болсийн.
Ид шөнө дундын үед... цонх хагардаг байгаа манай өрөөний... Ёоо зүрх амаар гарах шахаал гялс боссон чинь үүү нөгөө муу маанаг ах чинь харин эгчийн туфлийг яг буу шиг барьцан. Тэгснээ варьений шил цонхруугаа шидцэн байгаам даа. Араас нь ааш, цайрчлаа нтр гээл нүд нь аниастай хаха. Дигл барьцан байгааму хаашаа ийн цонхны тийшээ л муу туфлийн өсгийг чиглүүлээл өргөөд байсан кака. Нөгөө өрөөнд унтаж байсан хүмүүс босж ирээл айсан янзтай гараад ирсэн.
Би бол юун айх мантай, татаж унтлаа инээсийшд... Си эсд донтох чинь харин амьдаараа онигоонд орохым байна лээ. Одоо тэр ах эрүүл болцийшд.. Юун варений шил шидэх.. ажил төрөлтэй овоо хүн шиг болцон байна лээ. Тэгтлээ донтож нтр тоглоод байхдаа яахав дээ.
0

Хаана наймаа хийж болжийн би тэнд... Мамба дацан

Өө одоо ямар сонин юм бээ. Суудал өнцөгдсөн хүнийг тэгшхэн суулгаж үйлчилнэ гээд яваад байсан чинь харин өөрөө далийгаад сууцан явжийшд. За яадаг ч байсан Мамба дацан хийд дээр 500р тэгшхэн суулгаж байна лээ. Би Бар жилийн хямдрал зарлаад 300р тэгшлий шүү.

Би Мамба дацан орсон түүхээсээ хуваалцахжийгаан.
Зиа тэгэхээр түрүү жил зурхайч 1000 байсан энэ жил 3000 болж. Нацагдорж 10000р судас барьдаг байсан чинь 18000 болчихож. Дараа жил хэд болох бол...? Гэхдээ үнэ нь нэмэгдлээ гээд үзүүлж харуулку гээд хэл ам гаргаад байгаа хүн алга байна. Сүсэгтэн олныгоо бас хамаагү нээх шулаад ч яахав дээ, тийм ээ.

За тэгээд засал ном уншуулахаар элдэв л юм хэрэг болно.
Ер нь надтай тааралдий гэж боджийвол би нь мамба дацангийн үүдэнд өдөр болгон очиж байгаа шүү.
Тэр 9 хар, 9 цагаан чулуу байнаа даа. Мамба дацан дотор 2 дэлгүүрэрхүү юм байдын. Нэг талд нь чулуу 300, нөгөөдөхд нь 500 гэж байгаа. 300ийн чулуу нь болохоороо нэлээн том чулууг зүгээр хагалаад хийцэн, ир мир нь аймар...
Харин 500н чулуу нь аягүү жижигхэн эвтэйхэн чулуу байна лээ л дээ. Тэхдээ л чулуу 500р авна гэдэг чинь... бас гэцүү шд хэхэ.
Би гадаа нь 200р зарж байгаа шүү за. Уг нь 100р зарья гэж бодсон л доо. Тэхдээ бас арай л биш санагдаад 200 болгоцон.

Аа бас, нэг жижигхээн дөрвөлжин цагаан даавуу бас хэрэг болдог тэр нь 100 гэдэг юм байна лээ л дээ. Би захаас метр цагаан даавуу авсан. Яг адилхан хэмжээгээр хуваагаад тэгээд 50р зарж байгаа...
Ер нь бол боломжийг алдку байна дөө. Хаана наймаа хийж болж байна би тэнд гэсс хаха..
0

Идсэнээ ярьдаг хүн үхдэггүй



За ойрд наймаа сайн. Даанч түрээсээ төлж чадахгүй байгаа хандив өргөөрэй хихи. Цагаан сар гэж хамаг хүний хөрөнгийг хуу хамсан баяр болох гээд Нарантуул бол пиг. Тэнд юм авах гэж явж байгаа нь ч байгаа байх. Авсаныг нь бас цаашаа харахад нь авах нөхдүүд ч их байгааг дуулгахад таатай байнаа гэж. Тэрний оронд гөө мөн манай Сандэй бол үнэ нь бараг сайн ярьвал илүү ч хямдхан авал хүмүүс тэр хүйтэн аймар захруугаа л яваад байхын. Ядаж л Сандэйд даарж хөөрөхгүй юм чинь элдэв юмаа цэгцлээд явж болно шдээ.
Ойрд ердөө өлсөхгүй байгаа. Яагаад гэхээр жоохон л зав гарвал ул боов заржийгаа лангуунууд дээр очингоо баахан амталгаа хийж явсаар байтал.. кк. Би ёстой есөн жорын л ул боов амталж явлаа зүгээр. Манай хажуу лангуунд нэг ул боов шиг царайтай ах ул боов зардын. Тэднийх уг нь бол гайгүй зөөлхөн. Даанч гурил. Ямар ч сайлж хэлэхээр онцгүй амтгүй. Тэхдээ хямдхан л даа 950.
Гэтэл гандангийн боов чинь 1800 шд. Шаал өөр амттай. Зөөлхөн, идэхэд ч урамтай гэсс кк. Даанч жоохон цайвар харагдах гээд байдаг юм. Нэг нууц хэлэхэд Суман Гүн гээд нарийн боовны газар байдаг даа. Тэдний боов лаааг гоё. Гандангийн боов шиг амттай хэрнээ илүү гоё өнгө зүс сайтай. ЁСтой л шар тосонд хайрсан, шаргалтаал...
За тэгээд манай наймаа чинь дан чихэр амттангууд юм чинь. Манайхан бас тэгжийгаад их увайгүй ээ. Яг л хүн амьтаны их хөрөнгө мөнгө үрсэн баяраар голлох чихэрнийхээ үнийг хаданд гартал нэмчихнэ. Аягүү гэцүү. Тэгээд маргаашыхаа гүйлгээний чихэрийг аваал аваал байхаар түрээс төлөх гэж басс... Хичээл ч хийлгэхгүй муу цагаан сарыг дээ ну погоди.
Аан тийм. Тэгээд валентинаар шоколад хайлуулах гэж байгаа хүмүүстээ зөвлөхөд, ихэнх хүмүүс орж ирээд алпен голдын темный-г нь аваад байна лээ. Тэр уг нь зүгээр л дээ. Гэхдээ жоохон түлэнхий юм шиг амттай болчихдог юм байна лээ. Сүүтэй алпен голд чинь хольцтой л юм чинь ялгаа байхгүйм чинь. Тэрний оронд Шоко лапки гээд нэг чиклаад самартай чихэр байдаг юм. Тэрнээс л гр-аар аваад хайлуулчуул тас болно шүү дээ.
Ойрд си эс тоглохоор дандаа үхээд болдгү тэгээд би
"Муу хүн үхдгү" "Муу хүн идсэнээ" гээд 2 үгийг тохируулан ашиглаад идсэн юмаа ярьсаар байгаад муу хүн болоод си эс тоглохоороо үхэхгүй болно гэж боджийгоо... тэгээд ярьжийгаа юм бүхэн дандаа идэх юм хэхэ. Саяхан оройн хоол идсэн хэрнээ л өлсөөд байхын. Юу идэх вэээ???
0

Сонирхолтой

Нэгэн сонирхолтой зүйлийг дурдвал үгсийн сан нь 2 аргаар баяждаг. Нэг нь үг нийлэх аргаар, нөгөө нь дагаврын аргаар.

Үг нийлэх арга гэхээр үхэр, нүд гэсэн хоёр үгийг нийлүүлээд үхрийн нүд гэсэн өөр утга санаа илэрхийлсэн үг гарч ирж байна.

Харин дагаврын аргаар үг бүтвэл үз /язгуур/ + мж /дагавар/ - Үзэмж

үз + лэг- үзлэг

үз + вэр - үзвэр гэх мэт.

Тэгвэл хаа язгуурыг авч үзье л даа. Хаа язгуураас хаах гэдэг үйл үг бүтнэ. Юмыг хаана гээд бодоод үзэхээр хэмжээгээрээ том зүйл байх хэрэгтэй байгаа биз.Нэг жижигхээн юмны ард орчихоод хааж байна гэдэггүй шүү дээ.

Дараа нь хаа гэдэг язгуураас хаалга гэдэг үг үүсч болж байна. Өмнөхтэй адилаар хэмжээгээр том байдаг зүйл юм.

Хаа + н - хаан гэдэг үг үүсч болж байна. Тэгэхээр Хаан хүн том байх ёстой гэдгийг харуулж байгаа юм. Ер нь л хүүхдүүдэд үлгэр домог ярьж өгч байхад хаан гээд ярьвал нэг л том биетэй хүн төсөөлөгддөг шүү дээ. Бусад хүмүүст ч ялгаагүй. Тийм учраас Япон улсын хаан хатаныг хараад дэндүү туранхай улсууд байдгаас хаан гэхэд хэцүү харагддаг.

Ерөнхийлөгч асан Багабандийг анх ерөнхийлөгч болоод байхад нь

- Үгүй ээ, Очирбат ерөнхийлөгч байхдаа бие хараа томтой арай сайхан харагддаг байжээ гэж ярих хүмүүс ч байсан.Ви эс


Дүрс дуурайх үгийн онол дээр жишээ авья.

Бандгар Бэндгэр Бөндгөр Бондгор Биндгэр Бундгар Бүндгэр

Мантгар Мэнтгэр Монтгор Мөнтгөр Минтгэр Мунтгар Мүнтгэр

Пандгар Пэндгэр Пондгор Пөндгөр Пиндгэр Пундгар Пүндгэр

Эгшиг ба гийгүүлэгч нь чөлөөтэй сэлгэж байгаа ба үг бүр бүдүүн гэсэн утгаа хадгалж байна.

Гэхдээ хоорондоо үл ялиг ялгаа бий. Б гийгүүлэгч нь дуутай сул гийгүүлэгч учраас хамаагүй зөөлхөн дуудагдах нь. Эхний мөрийн үгүүдээр дуудах юм бол “ бандайчаад нээх хөөрхөөн” гэдэг ч юмуу илүү эвтэйхэн сонсогдох бол М гийгүүлэгчээр эхэлсэн нь “ мантайчаад нээх хөөрхөн” гэж хэлэх арга яагаад ч байхгүй. Яаж ч бодсон муугаар хэлж байгаа юм шиг сонсогдоно. Жишээ нь: “ мантайчаад байжийгааг нь мангар царайлчаад” гэж хэлвэл зохихоор байгаа биз дээ.

Тэгвэл бүр Тантайчаад гэх юм бол нэг л эзэлхүүн ихтэй. Хааш хаашаагаа суначихсан байгааг хэлж байгаа юм шиг. Та- язгуураас жишээ нь талбай /хааш хаашаагаа том газар/, тал / өргөн уудам газар нутаг/, тарах, талийх гэх мэтчилэн шинэ үг үүсэх юм.

Тэнтийчээд гэхийн бол бүр 4 зүг тарж одсныг ч хэлмээр. Тэнхлэг/+/, тэлэх, тэнэх гэх мэт үгс тэ- язгуураас үүсэх нь ээ.

Харин сүүлийн эгнээнд байгаагаар П гийгүүлэгчээр сэлгээд хэлэх юм бол бандгар гэдэгтэй утга нэг ч, дуугүй чанга гийгүүлэгч учраас нэлээн хатуу сонсогдож, бандгар байгаа нь зохиогүйг илтгэж байна.

Ингээл янз бүрээр ухаад сэтгээд бодоод байх юм бол илүү их сонирхолтой зүйл агуулагдаж байгаан байна шүү дээ. Сонирхолтой байгааз...

Хэлний үүсэл гарлын онолоос

2

술취한 할아버지 Орчуулгыг нь тавья өө


Архи уусан өвөө
Бороо орж байгаа өдөр, Архи уучихсан гэрлүүгээ ирсэн өвөө гадаах нойлруугаа явлаа. Нэлээн удсан боловч орж ирэхгүй болохоор нь эмгэн довжооноосоо хашааруу чиглэн хараад 30 минут өнгөрсөний дараа залхсан эмгэн хашгирлаа.
Эмгэн "Гүэ, чи наанаа юу хийгээд зогсоод байгаа юм бээ?"
Өвгөн "Архи их уучихсан чинь шээс зогсохгүй байнаа"
Эмгэн " Хөөөш, наад чинь борооны ус урсжийгаан байгааз дээ!"
2

술취한 할아버지 Орчуулаарай


За нэг хошин юм оруулчихья. Орчуулаад сэтгэгдэл үлдээгээрэй. Дараагийн бичлэгтээ монголоор нь оруулья.

술취한 할아버지

비오는 , 술이 취해 집으로 돌아온 할아버지가 자다가 밖으로 나가기에 화장실에 가는 알았다. 한참 있어도 돌아 오지 않자 할머니 나가 봤더니 마루에서 마당에다 대고 소변을 누는 아닌가. 30 분이 지난도 비틀거리고 있기에 할머니는 소리를 질렀다.

할머니: 아니, 하고 있는 거예요?

할아버지: 술을 많이 먹었더니 소변이 끊기지를 않아

할머니: 그건, 빗물 내려가는 소리예요.!

2

2 сарын 2ны өдөр 2 дох өдөр өө гэж...


Энэ өдөр нээрээ аягүү сонин санагдаал байсан л даа. Амьхандаа би бол 2 сарын 14нд нэгэнт шинийн нэгэн таарчихсан юм чинь ийм олон 2ын тоо тохиосон өдөр хосуудыхаа баярыг хийгээд авбал зүгээр юм даа гэж. Тэхдээ энэ баяр ч надад ямар падлий байхав. Зүгээр бусад хосуудыг жоохон холхиулах санаатай л... Хосууд нь ч гэсэн дээ баахан 2ын тоотой өдрөөрөө 2 2оороо яваад амьжуулаад шоколад энээ тэрээгээ гуйж гувшаад булаагаад ч болов авчихгүй шал донгио юмаа. Бүр цаанаас нь Валентины баяр шинийн нэгэнэтй давхццан болохоор нь 2ын тоонуудыг нийлүүлжийгаад өдөр гаргаад өгчихсөн байхад. Явж явж шинийн нэгнээр очиж очиж валентиныг яг тэмдэглэнэ дээ тэ, худлаа шд кк. За тэр ч яахав.
Бусдын баяр маярыг бодолцоол яваад байсан чинь харин өөрөө ёстой уйлан унжин арай гэж өнгөрөөлөө шд энэ өдрийг чинь харин. Үгүй ээ мөн над шиг ингэж явбал балрах юм байна дөө. Шүд өвдөөд ... исто балай. Угийн ч 2ын тоонд 2дох өдөр дургүйг хэлэх үү...

Заа юу ч гэсэн шинийн нэгнээр бол юун валентин мантай юм болох биз. Хосууддаа гэгээн валентин өвөөгийн үхсэнд тэгтэлээ битгий баярла л даа гэж хэлмээр байна өө кк. За худлаа тоглосын. Юу гэж дээ.

Сайхан хайр байдаг юм шүү. Олдвол битгий алдаарай гээл захичий дөө.
Back to Top