Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0
Жолоо барьж яваа хүмүүс гоё юм өө.

Энэ саяхан нтр жолооч болоод машин бариад яваа улсууд.. ядруухан жолоодож байгаа нэгнийг хараад шоолдог нтр болчихож. Хүн хүлээгээд зогсож байх хоорондоо даавууны тасархай барьж аваад машинаа зүлгэдэг болчихож..

Сайхан ч юмаа даа.
Жолооч болох юмсан..
0

Эсэн бусан "Тамхи=Витамин"

Ойрд төрөөс элдэв мөнгө төгрөг өгөх асуудлаар амтай болгон л ярьж байна. Авах гээд тэсэн ядан хүлээж буй надаас авхуулаад яагаад зүгээр мөнгө цацаад байгаа юм бол гэсэн сэжиг бүхий хашир хүмүүс ч байна.

Үгүй ээ, оюутнуудад ч одоо 500000 төгрөг бол их юм ш дээ. Жилээс жилд өсч байдаг сургалтын төлбөрийг хийх гэж нэлээн л зүдэрч байгаа юм. Уг нь бол ч үнэхээр сайн сурдаг, сурах эрмэлзэлтэй оюутнууддаа тэтгэлэг журмаар бүх дээд сургуулиас хэдэн хүүхдэд ч юмуу төлбөрөөс нь ядаж хагасыг нь өгчихдөг бол аштай юу даа. Зарим хүмүүс болохоор төлбөрөө төлөх чадваргүй айлуудад гэх юм. Төлбөр төлж чадахгүй дээ хүрвэл бүгд л чадахгүй шүү дээ. Гол нь сурах хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлээр нь шалгаруулж байвал... Аягүй бол нөгөө гайгүй айлын хүүхэд нь орчихдог, хахууль захуультай болоод өөх ч биш булчирхай ч биш болно доо явж явж.

Уг нь сайн талаас нь бодвол оюутан бүр л төлбөрөө яах ийх гээд л боддог учраас төлбөрөөс болж ямар нэгэн асуудлаар сургууль төгсөж чадахгүй байх, ажилгүйчүүдийн тоог нэмэхэд хувь нэмэр бүү оруулаасай гэсэндээ л төлбөрийн талыг нь ч болов өгчихвөл... санаа зоволтгүй хичээл номондоо шамдаж болмоор. Гэхдээ яг бодит байдал дээрээ за одоо л сайхан хичээлээ хийе гэсэн ухаарал төрж байна уу, үгүй юу? мэдэхгүй юм.

Нөгөө хүний эрхийн түгээмэл тунхаглал дээр чинь хүн бүр сурч боловсорх эрхтэй. Анхан шатны ерөнхий боловсрол үнэ төлбөргүй байнаа гэсэн хэрнээ цэцэрлэг яслиас эхлээд л 1-5 6-8 9-11,12 дугаар анги чинь амьдралын боломж тааруу айлын хүүхэдтэй илт өөр харьцдаг шд. Тэгээд л юм л бол анги засна, цэвэрлэнэ яана ийнэ гээл мөнгө төгрөг хураагаад тэр болгоноос ядуухан айлын хүүхэд л хасагдаж сургууль завсардан улмаар амьдрал нь цааш тодорхойгүй болж байдаг шд.


Аа бас ингэж бодогдоод байгаа юм. Уг нь яалт ч үгүй л сар бүрийн 10, төлбөрийн 500 дээр тогтож амьдраад байгаа ч энэ чинь нэг удаадаа л тэсч гарж байна. 10-аар нь нэг хоол аваад идчихэж байна, аягүйдвэл нэг нь архи аваад дотроо халаачихна, тэгээд л гүйцээ.

Тэрнийхээ оронд ирээдүйд хэрэгтэй юм гээд тэр удаа тортог гаргадаггүй түлш, усны бохирдлоо багасгах зэргээр цаашид амьдралд хэрэгтэй зүйл хийвэл.. Оюутан бүрт 500мянга гэдэг чинь одоо их мөнгө өө дөө. Тэр мөнгөө нэг тийм байгаль орчноо хамгаалах зүйлд зориулвал бас нэлээд зардлыг нь дарчих байлгүй дээ. 10000, 500000 аваад яахав дээ, бүгд утаанд хордчихсон, бие муутай улсууд.

Өө, утаа гэснээс одоо өглөө оройгүй л утаа үнэртээд амьсгалах аргагүй байхад тамхи татах байгаа хүмүүсийг харахаар уур хүрэх юм. Онигоонд хөдөө явахаар машины яндангийн доор зогсож утааныхаа хэрэгцээг хангахгүй бол амьсгалж болдоггүй юм гэдэг шиг.. Утаа дутагдаад нэмэлт витамин болгож тамхи татдаг юмуу хаашаа юм. Зохицуулж чадахгүй байгаа утаагаа яадаг юм гэж байхад хажууд ирээд тамхи татаад байгаа хүмүүс зүгээр хол яваарай!

Заза ингээд шал сунжираад явчдаг юм, цэг тавья. Мөнгөнөөс эхлээл тамхиар дуусгая дөө.
0

Амиа бодсон амьтанд туслаарай..

Сургууль дээр байнгын цуг явдаг найзын маань ээж бурхан болчихож. Ямар их хэцүү байгааг нь ойлгож байгаа ч үнэхээр тус хүргэж чадахгүй нь. Чаддагсан бол тэр бурхан чөтгөр аль алинаас нь гуйгаад ч гуядаад ч болов ээжийг нь буцаагаад өгчихмөөр...

Найз охиноосоо найз залуугаасаа саллаа гээл уйлж унжаад гонсойгоод яваа нэгэнд хатуухан хэдэн үг хэлээд тайтгаруулчихаж болмоор.. ийм үед юу хийхээ мэдэхгүй юм. Утсаар зөндөө яримаар байна, яаж байна ямар байна гээл. Тэхдээ яаж тэгж асуухав дээ.. ямар байгаа нь ойлгомжтой биз дээ..

Уг нь өнөөдөр хичээл тараад утсаар ярьсан л даа. Утасруу нь залгаад дийд гээд дугарахаар нь гэнэтхэн ...юу гэж хэлэх үү?..ярихаа больдиймуу..дохихоор яасын бол гээд гайхах юм бол уу?.. гээд зөндөө бодож бодож яалт ч үгүй ярьсан. Ямар сайн уу гэлтэй нь биш. Зүгээр үү л гэсэн. Хэлчихмээр ч юм олдохгүй... байж байжийгаад хичээл номондоо санаа зовох хэрэггүй найз нь чамд бичээд яваад байгаа шүү.. чи хэзээ хичээлдээ ирэх вэ.....

Өөр үнэхээр хэлэх үг олдсонгүй. Ээжийгээ алдчихсан хүн тэр хичээл номонд санаа зовох уу??? Ямар тэнэг юм ярьснаа тасалсан хойноо л санаж. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг дээ. Худлаа үнэн юм ярьж инээж хөхөрч явахдаа л найз гээд бусад үед хөсөр хаячихвал ямар найз байхав. Тэглээ гээд юу гэж хэлж, юугаар аргадах юм ёстой чөтгөр бүү мэд. Энэ 7 хоногт гэрт нь ангийн хэдтэй цуг очиж магадгүй... очихоос айгаад байна.. очоод буруу юм хэлчихвий... би ер нь очиж чадахгүй байхаа... ангийн охидуудаас нэгий нь оч гээд хэлчий!

Энэ бичлэгийг харахгүй л дээ, тэхдээ би урд чинь зогсжийгоод ингэ тэг, эсвэл найз нь тусалж чадах юм үнэхээр алга .. гэж хэлж чадахгүй болохоор найзыгаа УУЧЛААРАЙ ОТГОО.
Гэрт чинь очоод чамд юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байгаа болохоор очиж чадахгүй юм шиг байна.

Хичээлдээ яваад эргээд хэвэндээ ортол яаж харьцах аргаа ч мэдэхгүй. Ёстой янз бүрийн юм бодогджийна.

Юу хийвэл дээр юм бол?

Энэ амиа бодсон амьтанд ингэ тэг гээд зөвлөчих хүн байдгүй л юм байхдаа..?
0

Шинэ зар сурталчилгааны байршил..

Хэд хоног энд тэндэхийн серверүүдээр хэсч тоглов оо... /си эс/. Тэгсэн Sky C&C -ийн сервер лааг гоё майпууд дээрээ энд тэнд нь зар тавьчихдаг юм байна лээ шд. Дааст 2 дээр тогложийхаар нь орсон чинь харин террорын төрдөг дээр 2 зар сурталчилгааны самбар байжийдаг байгаа. Лаг гоё санагдаад уншаад зогсчжийгаам чинь. Индиа нтр жижкэн газар дээр зар уншиж зогсжийгаад үхчихмээр юм байна лээ.

Муу зар сурталчилгаа гээл байдаг. Тэдгээрийгээ цээжилтэл кинон дундуур байн байн явуулалгүй ингээд шинэ шинэ гарцуудыг нээж олмоор юм.

Энийг мэддэг хүмүүс зөндөө л байгаа байлгүй. Би бол саяхан л мэдсэн. Гүэ юм хөгжинө өө гэж ...
0

Хүзүү гоёотчихвол яах вэ?

Эвгүй унтцийм болуу.. хүзүү гоёотчиж. Ганган хүний араас, сайхан залуугийн урдаас, царай муутай хүний хажуунаас мөргө гээл хүмүүс бол зөвлөгөөг идэвхтэй өгжийнө л дөө. Яг тэр хүмүүс нь олдох ч уу, гүй ч үү? Олдлоо гэхэд мөргөв үү, үгүй юү зүгээр болох уу? бас бодохоор л юм...

Хүзүү эргэж болохгүй болохоор эвгүй байдаг юм байна шд ээ, хурдхан зүгээр болчоосой вилээ.
0

Жеки Чан - Баянгол зочид буудалд "С1"

Жеки Чаныг ямар сонин хүлээж авж байна вэ, энэ чинь одоо. Өчигдөр орой С1 телевиз дээр Баянгол зочид буудалд Жеки Чанд зориулаад нэг хэдэн юм үзүүлж нтр... нэг тиймэрхүү өнгөрсөн байх нь. Тэгснээ Жеки Чаныг үг хэлсэн чинь орчуулдаггүй ээ. Гүэ яахав би ойлгоогүй байж болно л доо. Гол нь орон даяар телевизээр цацаж байж яагаад орчуулахгүй хүргэж байгаан? Гай болж тэр дунд сууж байсан урлагийхан нь ч мэдэхгүй байсан юм билүү, хэн мэдхэв. Тэгснээ л Номинталст Батсүх гарж ирснээ "...монгол орон маань бас гайгүй .. хөгжил ..." гээл яриад байх юм. Тэр чинь манай монгол улсыг хөгжөөд сүйд болж байгаа орон юм шүү, очиж үзье гээд ирсэн юм биш ш дээ. "Хүмүүнлэгийн үйл ажиллагаа" ядуу буурай хүмүүст нь туслах гэж ирсэн юм биш үү?Би уг нь тэгж л ойлгосон. /3 тонн гурил өгнө гэж ярьсан байсан/

Тэгээд хөөрхий минь Жеки Чанд орчуулагч ч байхгүй. Тайзан дээр гараад монголоор юу гээд байгааг нь ёстой л зөн билгээрээ мэдэрчих шиг болно лээ. Морин хуур тоглонгуут "зургаа авахуулья" гэж байна гээд хэлээд өгчих хүн байхгүй. Яагаав нэг хошин шогийн жүжгэн дээр цэргүүдээ бөөгнөрөөд, тараад гэдэг шиг л гар мараараа дохиж зангасан шиг л...

Гарч ирээд ярьсан нэг эмэгтэй / би хэн гэдгийг нь сайн мэдэхгүй, урьд нь харж байгаагүй/ Чаки Чан гээл ... нээх сонин хэлж мэлээд...

Аа бас нөгөө Татард тоглоод байгаа муухай ширүүн царайтай /Жеки Чантай мэргэжил нэгтэй/ Эрдэнэбилэг 10.03нд төрсөн юм бол /би бас 10.03/ намайг дагуулаад явчихгүй! Ёстой өөдгүй гээлөө. Жеки Чантай уулзуул ер нь нэг зодолдож үзэх хэрэгтэй тэ... гэж мэгээд заза хичээлдээ явъя.

Шар докторын зар сурталчилгаа гайтай...

Зар сурталчилгааг муулна аа. Үгүй ээ одоо чинь зар сурталчилгаан дундуур ч кино биш, ердөө зар сурталчилгааг хальт амрааж л кино гаргадаг болж дээ. Тэгээд киногоо тавтайхан ч үзэж чадахгүй байгаа юм чинь зар сурталчилгааг ийм тийм гэж ярихаас. Кино ярья ч гэсэн үзсэн болохгүй юм чинь.

Реклам уг нь бол шинэ соргог бараа бүтээгдэхүүнийг олонд таниулах үүрэг рольтой л болов уу. Тэрнээс хүмүүст цээжлүүлэх зорилгоор юмуу эсвэл муу барааг гүйлгэх гэж рекламддаггүй байлтай.

Мөн рекламдаж л байгаа юм бол бусдын анхаарлыг татсан ... нэг тиймэрхүү эвтэйхээн, хөөрхөөн зар сурталчилгаа хиймээр юм аа.

Надад бол эвтэйхээн гэхээр тэр хошин шог энэ тэрээ нэг эвтэйхэн тааруулаад

- Арай олуулаа юм биш үү? Зугтах уу?

- Зугтсанаас худлаа үхсэн нь дээр л дээ... /Миний муусайн дайснууд/ гэх

зэргээр хүмүүс хараад “ энэ ... ямаршуухан... бол???” гэхээр бодол төрүүлэхээр айн..

Хөөрхөөн зар сурталчилгаа нь саяхан гараад байсан “Угаагаад мушгиад, угаагаад мушгиад” галтогооны цаасан алчуур рекламдаад л байсан. Үзэхээр нээх хөөрхөн цэнхэр жижигхээн зааны тугалууд гарж ирээл зүлгээл мушгиал.. Дуулж муулж байгаа нь хүртэл..

Зиа нэг иймэрхүү байж болж байна. Тэгсэн одоо зарим рекламууд бол юуг ч яаж ч хамаагүй дуулдаг болж.

“Урьд нь бид нар гэнэн байжээ, гэнэн байж

Нүд минь одоо л нээгдлээ

Нүнжиг чанарыг таниад....” /Шүдний Оо/

“Элдэв харшил үнэргүй

Бусдаас удаан хэрэглэгдэнэ

Гэр бүлдээ хайртай хүний

Сонголт юм” /00ын цаас/

Хн бас хаа хамаагүй дуулж байгаа юм шүү. Тэр дуучид чинь л одоо дууны ая олдохгүй гадаад дотоодын дууны аяыг хулгайлаад л байдаг гэх чинь билээ. Энэ 00ын цаас, Оо моо, саван маван сурталчилхаар ая бол олддог л юм байна шд ээ.

Тэгээд ойрд гараад үннннэн уур хүргэсэн реклам нэг ширхэг байна аа. Тэр ШАР ДОКТОР. Ямар юм нь тийм реклам хийдэг байна аа. Нэг хачин цэнхэр сансарын нисгэгчэрхүү байрын таворш гарч ирснээ жингүйдээд бөөрөнхий хэлбэртэй болцон шар доктор уугаал ваав гэж мэгээл. Тэгсэн бас нэг тавган дээр 2 хачин өт “аа уу” гэж орилолдоод л. Ямар учиртай юм бол аа? Өттэй чацаргана гэж байгаа юмуу? Сансарын нисгэгч уухаар ваав гэмээр чацаргана юм уу? ....?

Тэгээд яриа нь хүртэл юу гэнэ вэ. Шар доктор болж төрөн... элдэв өвчин анагаах энэ тэр гээл шар доктор болж төрөөд байхдаа ч яахав. Шар доктор бол чацаргана, чацаргана бол ....

Рекламандаа хийлгэчихмээр хэлүүлчихмээр юм даанч олдсонгүй дээ.

Ёоо энэ Ким Сү Ру гээд киног гарахаар л энэ муу реклам явчихдаг юм аа. Яг одоо явж байна гээд боддоо. Шар доктор авах хүсэл унтартал реклам хийчихдэг, хм...

0

Соёл амралтын хүрээлэн

Зурагт мурагтаар дандаа парк ингэж тэгэж, ийм тийм байна гээл вайн. Би чигсэн парк орж үзээгүй биш үзсийм чинь.

Зурагтаар нэг хүн ингэж вайн: Тоглоомнууд нь хоорондоо нээх ойрхон зайтай ... гээл. Юугсэн үгүү дээ энэчодоо, надаол хол алхаж малхжээснаас ойрхон 2 3 алхаал дараачийн тоглоом, дажгүлэйсан. Гэхдээ хэрвээ Соёл амралтын хүрээлэн яааг жинкнээсээ бэлэн болоод тэгээд 6 сарын 1нтэй золгуул яана вэ. Баярлаж хөөрөх гэсэн хүүхдийн тоо, эцэг эхийн тоо тэр жижигхэн талбайн хэдхэн тоглоомон дээр суухийн төлөө жихцэлдээнд орж таарах нь ээ дээ. Бас л харуусалтай яа...

Тэр тоглоомны билетийг авкэж бол үйл тамаа цайжээнөө цаа чинь. Тэгсэн билет нь 2000н тоглоом байсымуу гүй мүү, яг сайн мдкү вайн. 2500 3000 3500гийн тоглоомууд л байна лээ. Тэгээд ямар үнэтэйн, яг ашиглалтанд орохоороо хямдрах байх нтр гээд ярьжийсан чинь тэр үнэ нь 50 хувь хямдарчаад байгаан гэнэ шд. Яг бэлэн болохоороо 5000-7000 үнээр ганцхан тоглоомон дээр сууна гэнээ. Ханн ёстой, гонжийн жоо байлгүй.

Тэр галзуу хулгана нтр яг хэвээрээ будцан л байна билээ дэг. Алсын харагч нь ч ашиглалтанд ороогүй. Гүэ энэ паркыг хэдэн жил засч байгаа билээ дээ. Газар нь багасаад ганц 2 тоглоом зоосныг эс тооцуул юу хийдийн бэ. Ёстой чөтгөр бүү мэд.

Тэр завь нтр нь мотортой болцон байна лээ. Урьд нь гоё хөлөөрөө жийдэг, сэлүүрддэг нтр байсан сан даа. Ус мус нь нүль хог новш.

Мдкүэ соёл амралтын хүрээлэн бүрэн нээгдээд хэдэн жил, сар, хоногийн настай байх бол оо? Зиа зиа ингэж муу ёрлоод ч яахав. Аштайхан шиг болоосой билээ. Худалч хүнд бол энэ паркыг нээгдээд би тоглох гэсээр байтал нас яваад, миний хүүхэд тоглох үед л нээгдэх нь дээ. :@ Одоохондоо бол ганц 2 тоглоомонд суугаад толгойгоо эргүүлээд гараад ирэхэд давгүй л байна лээ.
0

Сорри соруулахгүэ

Би хүн гомдоох, уурлуулахдаа үнэн мэргэжлийн нассс. Ердөө нээх юм бодолгүй тар тур гээл хэлчүүл гялс гомдчих ч юмуу, уурлачихын. Зарим нь гомдсон яасан нь ч мэдэгдэхгүй, гомдцон уу гээд асуухаар яагаачгүэ нтр гэдэг хүмүүс бүр учир нь олдкумаа.

Би уг нь нээх тэгж хүн гомдооё нтр гэсэн ад зэтгэрийн санаатай хүүхэд ч биш л дээ. Тэхдээ л мэдээжийн юман дээр зөрөөд байдаг хүмүүсийг ... юу яах хэрэгтэй.

Өчигдөр манай ангийхан нийлжийгаад нэгнийгээ уйлуулаа хаяцан. Би нэг тиймэрхүү анги хамт олны дундаас "төрөн гарсан" хэрүүл маргаанаас нэлээн холуур баймаар байдынмаа. Гүэ тэр нь ч нээх учиргүй сүртэй зүйл ч байгаагүй л дээ. Тэгснээ л бараг 2 3 4 5 талцуулж аваал хэрэлдчих шахаал байдын. Тиймэрхүү юмнаас бол өөрийгөө дутааж явуулах нь зүйтэй. Хэрвээ надаас асуувал би үнэнээ л боджийгоогоо л хэлнэ л дээ. Асуухгүй бол надад түй ч хамаа байхгү.

Уйлсан хүүхдэд бол юундаа уйлдын нтр гээд сэтгэл засах үг хэлчихмээр л байсан. Дэхдээ өнгөрсөөн одоо. :f

Хэрвээ ангийхан намайг тэгээл муулаад янзүрийн үг шидлээд байвал би тэгж нүдэн дээр нь уйлж муйлах ч гү цус. Шууд л чи дут гэж хэлчээл хаалга саваал гарж явжийгаал, хүн амьтан харжийгаад ганц нэг нулимс унагасан шээг яваад өгнө.

Би хүнээс үг сонсохдоо муу талдаа л даа. Хүнд муусайн үг хэлэхдээ бол сайн талдаа гээ аваа хаячий.

Тэгээд өчигдөрийн муухай хүүхдэд гомдоосон бол сорри гээд хэлчий.http://stat.gogo.mn/blog/1/28701/misheelshiwnee/a518c0ebaf66c648bfb8ad07960525e6_ImSorry090207042645.gif

Өөрт нь уучлаарай гэж хэлж чадку болохоор ингээл уучлуулсан болоод өнгөрчий даа.

Өө нээрээ сорри гэснээс нэг онигоо санаанд орчлоо. Тэрүүгээр дуусгана.

Дэлгүүрээс ундаа аваад гаржийсан хүнтэй мөргөлдчиж. Тэгсэн мөргөсөн хүн нь:
- Сорри гэж нөгөөдөх нь:
- Соруулахгүэ
- Аям сорри
-Амсуулахгүэ :e
0
Өглөө вокзал дээр зөндөө хүмүүс гаргаж өгж, авалцаал.. зарим хүмүүс ээж аавдаа найз охин, найз залуугаа танилцуулаал лааг гоё. Зааз тэр ч яахав.

Гэснээс өдөр идсэн хоол лаг гоё амттай байсан тэ нтр гээд за болий болий.
0

Өрөөн төл

Өнөөдөр ах дахиал явчлөө. Үннннэн онцгүй насс. За яахав нэг мэдэхэд эргээд ирэх нь болцон байдгийм дөө. Тэхдээ л удаан хугацаа шүү. /ийн ийн/

Өглөө эрт босоод юм хум идээгүй гарцан чинь машинд суугаад гэдэс хоржигнодог насс. Аймар ичмээр. Машинаас буучаад вокзал дээр аягүй хүйтэн байсан болохоор гэдэс өлсжийгоогоо тааг мартцан байсан. Агааг богоонд суулгачаал гэртээ ирээд эргээд гарку бол хичээлээсээ хоцорчкоод байсан болохоор дахиаал юм идэж чадаагү.

Эхний паараас авахуулаал идэх юм ярьсаараан байгаад их завсарлагаатай нүүр тулж сэтгэл амрав. Балээр хичээлүүд ар араасаа цонх хаалга ч байхгүй цуварсаар байгаад уур хүрмээр ийн.

10 жилд чинь хэзээ 9 сард хичээл хийдэг байсын ер нь. 10 сараас гайгүй хичээл хийм янзтай оргижийгаал 11 сард шинэ жилийн битүүн сар, 12 сар шинэ жил, 1 сар цагаан сарын битүүн, 2 сар битүүн, 3 сар март цэрэг, 4 сар шалгалтын сандрал, 5 сар шалгалт - морь унасан толгойгүй хүн, 6 сар амарлаа гээл болчдог байсан чинь.

Хөөрхий муу оюутнуудыг 10 жилд байхдаа том оо гэгч цүнх дүүрэн ном дэвтэр, хичээл шоу, хичээл шоу гээл явдын бодсон. Хөөрхий минь үнэн ч юмуу даа.

Ах байхгүй болохоор гэрт эрүү яйжигнуулах хүн байхгүмаа. Ах үг цөөнтэй хариулахгүй л дээ. Тэхдээ л ганцаараа ярьснаас дээр шд. Ах байхгүм чинь одоо яахав муу блог дээрээ л хуруунуудаа яйжигнуулахаас.

Өрөө төлөөсэй энэ хүмүүс. Өртэй хүн өөдөлөхгүй ээ нтр. Шаал сэдвээс мурийж далийж нтр.
0

9 сарын 2

Амарч амарч хичээлд суух хэцүү байна аа. Нөгөө залхуу хүн явсанаас суух нь дээр юм, сууснаас хэвтсэн нь дээр юм гэдэг шиг хэвтмээр л санагдаад байлаа.

Өглөө 8с 4 паар дарааллаад ганц ч цонхгүй үргэлжилчдэг нассс. Гэснээс өнөөдөр англи хэлний хичээл анх удаа оров оо. Бяд чинь одоо 10 жилдээ 9н жорын орос, хятад, япон, герман нтр хэлээр хальт мульт бөмбөгдүүлчээд орж ирсэн хүмүүс нэг ангид сууцан чинь мэддэг хүний хажууд бол онигоотой л байлаа. Үсэгнээсээ эхлээд заах уу л гэж байна багш нь. Бодоод байхад багш нь өө ганц хоёр хэллөү, хаая, баая гэсэн шүү юм хэлж өгчөөл амар чимуу???.

Багш самбар дээр What, Where, Who, How, Which гээл бичээд өгөв өө. Тэгсэн урд суужийсан хүүхэд эргэж харснаа "вич" гэдэг чинь юуилээ? гэжийна. Тэхээр нь "аль" гээд хэлээд өгөв. Тэгсэн урагшаагаа харснаа "тэр хааавын хажууд байгаа" гэж авдын. "Аль аа" гээд байхад л ойлголцохгүй, бас л удаан яриа өрнүүллээ шд хэхэ.
0

Ойрд гадуур явбал...

Зиак хичээл орох нь ээ. Зуны 3 сар ядарч ядарч... хичээлд сууна гэхээр залхуутай санагдаж байна шүү. Хүн чинь хэт их амрахаар бас ядардаг юм байна шд кк.

За тэр ч яахав. Оюутан болох гоё юм байдаг ч юмуу даа мэдкү. Түрүү жил бол шал мэдкү хүмүүсийн дунд нэлээн дүнкүүрч явж байснаа бодвол ч энэ жил данги байхөө дөө. Харин ч 1р курсын "поцанууд гээл явжээхийн" болов уу даа.

Мэдкү 1р ангид ороход надад яг ямар сэтгэгдэл төрж байсан юм, санахгүй байна аа. Нээх том том хүмүүсийн дунд оруулаал суулгацан байсан байх... гэж бодогдож байна.

Дунд сургуульд ороход бас нээх баахан таних танихгүй хүмүүсийн дунд л. Дээд сургуульд бүүр олон танихгүй хүнтэй... Нээх онцгүй.

Уг нь гараа сайн бол бариа сайн гэдэг шиг, юм эхлэхэд сайхан байвал зүгээр байх сан. Анх шоколад идэхэд гоё л санагдаж байсан юм даг, одоо ч гэсэн идэхэд гоё байдаг шүү. Сургуульд орох тийм гоё биш юм шиг ээ.

Намайг ясли, цэцэрлэгт яагаад явуулаагүйм бол.. Тэрнээс болоол сургуульд сурах дургүй болцон байх аа. Хэхэ аймар өөрөөсөө түлхсэн кк.

Маргааш өглөө сургуулийн нээлт болно. Очсон очоогүй, надтай надгүй сургууль нээхээ мэднэ биз. Тэгээд ч нээлт нь ямар мань мэтэд зориулагдсан биш, 1р курсыхэнд л хамаатай байх.

Гэснээс хөдөөний оюутантай анги гоё байдаг гэнэ шүү. Хөдөөнөөс мөнгө төгрөг идэх уух юмаар элбэг дэлбэг хэхэ. Тэгээл ангийхнийг хоол унд, шоу моунд даагаал даагаал даагаал явсаараан байгаад цуцдаг гэнэ ээ. Энийг нээх их про ах хэлж өгж вилээ.

Ойрд ч орой үдэш явж болохгүй байх шүү. Хэсэг бүлгээрээ нийлсэн халамцуу доломцуу нөхдүүд яаж ч магадгүй. Би ч ямар гадуур орой үдэш явах юм биш, улсуудад л сануулчий. Хэрэвзээ хэрэг гараад явах болвоос нүүрээ муухай атман царайн дээрээ тохируулж байгаал нээх түргэн биш, бас удаан биш явбаас аминд өлзийтэй гэж байгаа шд.
0

Ууртай цэцэгчин

Би нэлээн дээр цэцгийн үр авсан гээд нэг бичлэг хийж байсан санагдаж байна. Тэр маань уул нь зөндөө гоё ургаад, хөөрхөн ягаан өнгөтэй цэцэгс дэлбээлээд... өглөө босонгуутаа л түүн дээр гүйж очоод нэмж дэлбээлсэн бяцхаан цэцэг, нахиаг харж баясдаг болчихсон байх юм.

Бараг анхных байхаа нэг бичлэг дээр бас амьтан, ургамал тэжээгээд дандаа үхчихээд байдаг гээд... Энэ удаа миний суулгаж, усласан үр маань ургаж, нахиалж байгаа анхных. Тийм болохоор их гоё байсан юм аа..

Хэдэн өдөр гадаа нэлээн зэврүүн, хүйтэн талдаа байсан.. өглөө босоод тагтан дээр гарахаас ч хүйтэн... Магадгүй би залхуурсан байх л даа. Тэгээд цэцгээ услаагүй юм байна.

!!! Ганцхан өдөр... !!!

Тэгээд өглөө босоод харсан чинь ургасан цэцэг нь ч унжчихаж, өндөөр өндөр ургасан өвч навчнууд нь ч суучихаж.. зөндөө харамсдаг байна шд. Аягүй хайрлаж услаж ургуулж байхад ганцхан өдөр усласангүй гээд тийм болчих гэж. Ямар долоо хоносон биш, 3 хоносон биш, ганцхан хоног. Үхлээ юу чи гээл аймар уурлах юм бодсон чинь тэгсэнгүй ээ, гүйж яваал хонуулсан усаараа услачихаад нэлээн л харж зогслоо. Цэцэг ч яахав маргааш өглөө босоход өндийгөөд хөөрхөн л болчихсон байна байх.

Хайрлан хайрлахгүй юм боооол
Халуун зунаар хайрын цэцэг хагдардаг юм шүү гээд дуулаад байдаг. Нээрээ услаад услаад тордоод л байхгүй бол үнэхээр амархан гомдчих юм аа.

Ганц цэцэг арчлах гэж бөөн юм болж байхад хүн хайрлаж явдаг хүмүүс бүүр хэцүү байдаг биз. Хэзээ юу нь болохоо байчихсан нь ч мэдэгдэхгүй, нэг л өдөр уурлаад яваад өгвөл тэгээл будаа. Араас нь ус ч бай, тос ч бай цацаад нэмэргүй л болох байх даа.
Гэхдээ л ганцхан өдөр усгүй байж чадахгүй унаж байдаг цэцэг өөдгүй л байна даа...!





0

Өөр ганцаардал

Яа энэ хүмүүс чинь ганцаардаж байна энэ тэр гэж байснаа блогоо хаяж маях оролдлого хийгээд байгаан биш үү. Ер нь явж явж ойрын үе, сар, жилүүдэд блогууд л ажилтай ажилгүй эздүүдээсээ болж их ганцаардаж хаягдаж байгаа байх шүү. Тэр хүмүүс ч яахав өөрийгөө жоохон биччий.

Хүмүүсийг дуурайж айхтар хүн мүн санаж ганцаарддаггүй л дээ.

Гэхдээ миний ойр тойронд дандаа л том хүмүүс байдаг.. бас байсан... байгаад ч байх юм шиг. Сургууль бол 2 дох гэр гэдэг шд, гэртээ тэгээд дараа нь сургууль дээр хамгийн их цагийг өнгөрөөдөг.

Би магадгүй 1, 2, 3н ч ангиар дүү байхаар, бараг дүүтэй нь чацуу байх тийм ах эгч нартай 10 жилд нэг ангид суралцаж байсан. 1 ангийн зөрөөтэй байсан ч ярьж байгаа ярианаас эхлээд л өөр юм зөндөө их. Мэдээж нэг анги юм чинь би тэднийг ах эгч гэхгүй. Ахтайгаа /төрсөн/ нэг анги байсандаа л азтай, миний сайн найз байсан юм. Багадаа 1 2р ангидаа анзаараагүй ч дээшлэх тусмаа ганцаараа юм шиг мэдрэмж их төрдөг байсан. Үргэлж л ахыг дагаж явдаг байсан ч өөр сургуульд, өөр улсад сурахаар явахад нь зөндөө уйлж байж билээ. Хэрвээ ах маань энд нэг сургуульд орсон бол би бас дагаад цуг нэг ангид орох байсан байх аа.

Энэ ганцаардал намайг нэг хэсэг л орхихгүй юм шиг... Одоо бол дээд сургууль. Дунд сургуулиа төгсөөд ороод ирсэн нэгэн байхад нэг хоёр жил амраад ирсэн нь ч байна. Бүр нэг сургууль төгсчихөөд дахиад сурж байгаа ах байхад, эхнэр нөхөр хүүхэдтэй ч болохоор насны хүмүүстэй нэг ангид.

Үеийн хүүхдүүд гэхээр нээх жоохон хүүхдүүд шиг харагддаг болчихдийн байна шд хэхэ. Явж явж өөрийгөө нээх хөгшин ч юм шиг боддог болох вий дээ ха ха.
Яг надтай нэг үеийн ганцхан л хүүхэд манай ангид байсан бол сайхан аа. Ганцаараа гээд би ямар улираад доод ангидаа суралтай нь биш дээ.

Нэг ийм сонин ганцаардалтайгаа цуг нэлээн хэдэн жил байчихлаа. Цаашид бас хэдэн жил надаас салахгүй л биз.

Ийм сонин ганцаардал нээх олон хүн үзэж байгаагүй байлгүй дээ.

Ер нь тэгж байгаад нэг хүн амьтан хүлээж нтр ганцаарддаг болчихоод л энэ сэдвийг дахиад нээнээ. Ганцаардлаа гэж хичнээн олон дахин зуу мянга давтаж хэлээд хэлээд ямар гарчих биш. Жоохон тэвчээртэй байж сурах бас хэрэгтэй л дээ.

DON'T WORRY, BE HAPPY гээд лаг гадаад хэлтэй хүн болчий.
0

Ганцаараа

Хүмүүс их ганцаарддаг талаараа бичээд байдаг харагддаг юм... хальт оролддог юм билүү. Зарим хүмүүс бол ганцаардлыг мэдэрдэггүй байхаа. Нэг ... тиймэрхүү хүмүүс.

Миний бодлоор хүмүүс их сонин сонин ганцаардалд ордог юи шиг ээ. Олны дундаас ялгараад ганцаарддаг нэгэн байхад, олноор хүрээлүүлсэн хэрнээ ч бас л ганцаарддаг хүн байх. Ялгараад ганцаардаад байгаа нь магадгүй бүрэг ичимхий, олноор хүрээлүүлчээд ганцаардагч нь сэтгэлээ нээдэггүй болоод тэгдэг байх гэж бодох юм.

Найз нөхдөөсөө өөр илүү дотно хүндээ сэтгэлээ нээхийг хүсэхэд байхгүй байх өнчин, эцэг эхгүй, ах дүүгүй хүмүүс ганцаарддаг байх. Хайртай хүнээ алдчихсан, холоо явуулчихсан хүмүүс санаад ганцаарддаг байх. Хайрлаж явдаг хүн нь тоохгүй бол бас тэгдэг юм шиг байгаам.

Гэтэл өөрөө ганцаараа гээд гадуур хөтлөлцөөд яваа хосуудыг хараад ганцаарддаг хүмүүс бас байна аа.. атаархаж байна гэж ойлгож ч болохоор.

Эдгээр болон бусад ганцаардалд орсон хүмүүс гарахын тулд найз нөхөдтэйгээ уулзаж, элдэв бусын юм хийж явж байхад харин ч бүүр ганцаараа байхыг хүсээд байдаг этгээдүүд ч байх.

Ганцаараа байх цаг хугацаа ч олддоггүй тийм хүмүүс байдаг байх л даа. Гэхдээ зөндөө олон найз нөхөдтэй, гэр бүлтэй ... хүн ганцаар хоцорвол бусдаас илүү их ганцаарлыг мэдрэх байх аа.

Ганцаардмал хүн улам л ганцаараа суугаад байвал тэр харанхуйгаас гарч чадахгүй байх аа.
0

00

Галт тэрэг буюу богооны талаар ярих юм байнаа. Би нээх ч их олон удаа сууж байсангүй л дээ. Хүмүүсийг суулгачаад баая баая гээл зөндөө явуулж байлаа. Тэгсэн нэг удаа сууж явах тохиол таардаг байгаа. Монголын вагон лаг гоё, идэх уух юм авчирч өгөөл хэхэ. Тэгээл тэрий нь идчээд бас бус юм зооглосоор яваад нэг газар луу явах хэрэг гарна даа. 00. Тэхдээ шал тухгүй юм байна лээ шд. Жорлон нь гэж зүгээр л жорлон л доо. Тэгээд хүндхэн юм гаргасан ч, шингэн юм гаргасан ч төмөр зам дээр буудаг юм байна лээ шд. Доошоогоо шууд онгорхой... Тэрийг бодоод буцаж ирэхдээ 00 ердөөсөө ороогүй.

Тэр зарим гадаад кино минон дээр чинь эрэгтэй эмэгтэй хөтлөлцөөл төмөр зам дээгүүр яваад байдаг шд. Явах зам мундсан биш, үнэр танар ямар л олиг байв гэж хнн. Яаж ч бодсон.

Гэснээс Вагон тийм байгаа юм чинь Онгоц ямар байдаг бол гээл бодогдож байгаа юм чинь шууд. Тэгээл доошоогоо бас нээлттэй байж таараад, хүн явжйисан чинь дээрээс нь пялх пялх гээл унаал хи хи хи. Нисэж яваад баах нь байна шд, шувуу шиг.

Жаахан байхад онгоцоор нааш цааш зөндөө л явж байсан бүдэг бадаг санагддаг л юм. 00 нь ямар байсныг санадаггүй ээ.
0

Өшөө авалтын дуу

Зиак нэг өшөө авалтын дуу тавьчихъя даа.
2АМ-ын 죽어도 못 보내 гэдэг дуу. Үхсэн ч явуулахгүй гэсэн утгатай мээр зэвүүн байгааз дээ.
Тэгэхээр юуны өмнө сонсох хүмүүс нь бас дагаад дуулмаар санагдаж магадгүйн үүднээс үгийг нь оруулъя даа.



어려도 아픈 건 똑같아
Балчир ч гэсэн шаналал яг адилхан
세상을 잘 모른다고 아픈걸 모르진 않아
Хорвоог сайн мэдэхгүй ч шаналлыг мэдэхгүй гэсэн үг биш

괜찮아 질 거라고 왜 거짓말을 해
Бүх юм зүгээр болно гэж яагаад худал хэлнэ вэ?
이렇게 아픈 가슴이 어떻게 쉽게 낫겠어
Ингэж их шаналсан зүрх минь яаж амар эдгэх вэ
너 없이 어떻게 살겠어 그래서 난
Чи байхгүйгээр яаж амьдрах вэ

죽어도 못 보내 내가 어떻게 널 보내
Үхсэн ч, яаж ч явуулж чадахгүй би чамайг
가려거든 떠나려거든 내 가슴 고쳐내
Явах гэж байгаа бол, орхих гэж байгаа бол миний сэтгэлийг эдгээ
아프지 않게 나 살아갈 수 라도 있게
Өвдөж шаналахгүй амьдарч чадахаар

안 된다면 어차피 못살 거
Үгүй бол амьдарч чадахгүй учраас
죽어도 못 보내
Үхсэн ч явуулж чадахгүй

아무리 니가 날 밀쳐도 끝까지 붙잡을 거야
Хичнээн намайг өөрөөсөө түлхсэн ч эцсээ хүртэл хамт байна
어디도 가지 못하게
Хаашаа ч явж чадахгүйгээр

정말 갈 거라면 거짓말을 해
Үнэхээр явах гэж байгаа бол худлаа хэл
내일 다시 만나자고 웃으면서 보자고
Маргааш инээмсэглээд уулзъя гэж
헤어지잔 말은 농담이라고 아니면 난
Сална гэж тоглоомооор хэлсэн юм гэхгүй бол

죽어도 못 보내 내가 어떻게 널 보내
Үхсэн ч, яагаад ч явуулж чадахгүй
가려거든 떠나려거든 내 가슴 고쳐내
Явах гэж байгаа бол, намайг орхих гэж байгаа бол сэтгэлийг минь зас
아프지 않게 나 살아갈 수 라도 있게
Өвдөж шаналахгүй амьдарч чадахаар болтол
안 된다면 어차피 못살 거
Үгүй бол яагаад ч амьдарч чадахгүй учраас
죽어도 못 보내
Үхсэн ч явуулж чадахгүй

그 많은 시간을 함께 겪었는데
Тэр их цаг хугацааг хамт өнгөрүүлчихээд
이제와 어떻게 혼자 살란 거야
Одоо тэгээд яаж ганцаараа амьдарна гэж?
그렇겐 못해 난 못해
Тэгж чадахгүй ээ, би лав чадку заооо

죽어도 못 보내 정말로 못 보내
내가 어떻게 널 보내
가려거든 떠나려거든 내 가슴 고쳐내
아프지 않게 나 살아갈 수 라도 있게
안 된다면 어차피 못살 거
죽어도 못 보내

Иймэрхүү л утгатай юм байна... даа. Дургүй хүргэсэн хүндээ явуулбаас нэн тохиромжтой аж.

Нээрээ явахжийгаам бол худлаа хэл
Маргааш дахиад инээмсэглээд уулзья гээд
ииииййййн иийййннн



0

Наадаж наадаж ирлээ

Үгүй ээ мөн, наадаж наадаж л ирлээ. Аль 10нд л явчихаад өнөөдөр гэрийн бараа харж байна шд. Наадам энэ тэр ч яахав ДАШТ ёстой гоёёёё... Азгүй жаргал дугар. /Ирэн иртлээ Испани ялна гэж мөрийцсөн улсууддаа ингэж хэлнэ гэээл гэгэлзсээр ирлээ шд/

Хөдөө сайхан байлаа. Нар хур тэгширсэн гэдэг байхаа... Тэхдээ өчигдөр их салхилж, дуу цахилгаантай хэт их бороо орсоныг эс тооцвол шүү дээ. Өглөөний байдлаар манай гэрийхэн ч, ер нь хүмүүсийн ярианы гол сэдэв тэр л байлаа. Бүгдээрээ л аймар аймар гээд байхаар нь би бас тэгэлтэй нь биш! Лаг зориг гаргаад шаал тоохгүй "өө тэгсиймүү" гээл аваа хаясан. Яг үнэндээ бол тийм биш шд. Гэрт байсан болохоор байрнаас шал өөр, тооноор гэрэл гялс гялс хийх нь аймшгийн кино шиг л байсан юм чинь. Дотроо "Ум мани бадми хум, орон дэлхий төрийн минь сүлд өршөө" нтр гээл эмээгийн хэлдэг маань мэгзэмийг амандаа бувтнажийгаал өглөө болгосон.

Монгол гэр болохоор урилгагүй зочид ихтэй. Хотод бол пүү паа гэдэг амьтад /шавьж л даа/-тайгаа нэг хөнжлийн доор л унтсан байх. Хоол хүнсээ ч хуваалцсан биз бодвол хэхэ.
http://blog.banjig.net/files/user_uploads/242813/adl_4757_f22aca9c.jpg
Зиак тэгээл наадмын турш монгол гэрт зохиолын дуугаа сонсоод, монгол кино үзээд идэж ууж унтаад нэг ёсондоо сайхан наадсан гэсэн үг биз.

Мартсанаас гэр дээр гарж үзэв. Намайг лаг өд шиг хөнгөн болохоор нь гэр дээр гаргаж юм хум янзлуулсан. Анх удаа л гарж үзсэн ер нь сэтгэгдэл сайхан байгаа шүү. Муу комоо л их санаж үгүйлээд ккк. Бас нэг хүнийг санаад байсан хо хо одоо вол мартчиж гэссс хи хи хи.

Муу блог маань их тоосонд дарагджээ. Хүн амьтан үзэгдээгүй бололтой дог оо.
0

Амлалт аа гэж...

Би ер нь хүнд амлалт өгөх их дургүй. Өгсөн амлалтаа үнэхээр биелүүлж чадах ч уу, гүй ч үү. Хүнээс амлалт авах дуртай ч амлалтандаа хүрэхгүй болохоор аймаар уур хүрдэг гээч. Магадгүй тийм болохоор өөрөө хүнд юм амлах хэцүү байдаг байх аа.

Тэгсэн чинь өнөөдөр нээх сонин амлалт өгчихдөг байна шд. Маргааш эсвэл нөгөөдөр ч биш, наадмын дараа бүр дараа сар ч биш. Эргээд харахад нь л мартчихаж магадгүй байхад ирэх жил уулзья гээд чигчий хуруугаа гозойлгох юм.

Би их мартамхай, мартчихаж магадгүй шд. Мартахгүй байлаа гэхэд нэгэнт амлачихсан юм гээд ирэх жил хүртэл би тэрнийг одоо хүлээх ёстой болж таарчихав уу? /Хүлээх ий яг шд/ Ийм хачин амлалт гэж хаашаа харсан юм байдаг юм. Шаал тоохгүй ээ, би маргааш ч мартаж магадгүй. Ядаж маргааш дахиад уулзья гэж хэлж болоогүй юм байхдаа... Мангар амьтан. Дандаа л хэлдэг байснаараа маргааш уулзья л гэсэн бол өнөөдрийг ядаж гоё өнгөрөөхгүй юу.

Ирэх жил эээ, үгүй байлгүй дээ. Би маргааш бас нөгөөдөр ч хармаар байна шд. 127406l8xliw9yu2.gif image by heslih_d

0

Чадах чадахаараа л ..

Хүн чинь ер нь сүүн тэжээлтэн юмуу? махчин нь юмуу? Сүүлийн үед чинь байгаль экологи нтр гээл амьтан алахаа больё гээл сүйд болж байнаа даа. Манайх чинь махгүй хоол бол за нэг хааяа л сард нэг удаа ч юмуу л иддэг шд. Тэгээд ер нь бодоод байсан чинь би бол яагаад ч махнаас гарж чадахгүй юм байна өө. Галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө гэдэг шиг хүн амьтныг дуурайгаад ч дэмий юм шив дээ. Өлсөж үхэх юм шиг байна. Тэртээ тэргүй амьтан надад хайргүй юм чинь. Би чинь нэг 2 тоть тэжээж байсийн /алдцан, бодуул үхээ байлгү/, загас тэжээжийсийн /үхцэн/, дэгдээхэй бас 2ийг тэжээжийсэн / үхцэн/, яст мэлхий тэжээжийсэн /анхнаасаа надад дургү юм шиг санагдаал байдаг байсан эцэстээ бас л үхсэн/ туулай/.../ гээл. Ингээд бодохоор би амьтан хайрлаж чадку байгаа юм чинь хүнийг бүр яаж хайрлах вэ дээ гэж боддог оо. Сураагүйн биш ганцаараа кккк гээд нэг юм түрүү жилийн 10 сард бичиж байсан байх юм. Тэгсэн одоо хүртэл яг хэвээрээ байж байдаг нассс. Шаал тоохгүй шдээ. Дараа жил ч бас ингээл байж байхын байгааз. http://img.blog.yahoo.co.kr/ybi/1/7e/a2/urnaa0407/folder/3/img_3_4_0?1257957777.jpg
Чадах хүмүүс нь энийг дэмжээрэй...
0

Надаа яг гэрэл нь таарсан дундаж өрөө байгаа

Хөөрхий муу Гэгээлэгийн харанхуй өрөө. Тог нь хэзээ ирэх юм бол доо. Бодоод үздээ, тог тасрахаар ямар хэцүү байдаг билээ..? За одоо ком аску, буудаж болку нтр гээд явах юм бол их юм болно л доо. Наад зах нь хоолоо ч хйиж идэж чадку өлсөж үхэх нь ээ дээ. Хөөрхий муу Гэгээлэгийн өрөөнд тог ирээсэй вилээ... Харанхуй өрөө нь энд байна.

Манай өрөө ернол өглөөдөө нар тусчихна, харанхуйд хальт лаа асаачна. Тэгтлээ айхтар нүд гялбам гэрэл гарж байгаагүй ч, тэгтлээ пад хар харанхуй байж ч үзээгүй ёстой янзтай. Дундажийг баримталлсан.. ооёоёо кк. Би вол тэгж улсын ажилд саад учруулаад байдагчгү. Байнга тогныхоо мөнгө төгрөгийг цаг тухайд нь төлдөг хүн л дээ.
0

Бүгдээрээ бүртгүүлээд бүртгүүлээд явчаарай

Ёоо намайг нэг ганц хүн ам их болгох тал дээр юм бичээл байжийсан чинь шууд зурагтаар хүн амын тооллогын шинэчилсэн бүртгэл чих шиг. Ингээд дургүй хүргээд байдышд. Хэрэгтэй нь ч хэрэгтэй л байдаг юм байгаа биз. Тэхдээ л тэрэнд айхтар хүн бүр бүртгүүлчихэж чадку шд.

Гэхдээ бүртгүүлвэл сайн бүртгүүлэхгүй байлаа гээд хасагдна гэсэн үг бишшш гэсэн ашгүй дээ хэхэ. Жоохон байх нь амар юм өө. Нээх хүний тоонд орку. Үнэмлэх нтртэй болчихоор тэгээл яршигтай. Энэ нь нээх хачин юм байнга л алга болгочихно. Тэгээл 1950 ч билүү юу ч билүү нэг газраас асуунгуут л тэнд очцон явжийх юм. Очингуут 10000г өгөөд авчдийн байна лээ. Тэд нар угаасаа хна хүн иргэний үнэмлэхээ хийхнэ үү дагаж явжийгаад сиймхий гарангуут авчдаг байхаа гээлүү кккк.

Юумар ч байсан тэр бүртгэл нтрээ хийлгээрэй таануус.. зо.

Би Монгол хүн. ()^_^()
0

Олон хүүхэдтэй л бол сайхан...

Зиа өнөөдөр майр том асуудал яринаа кк. 1 өрхийн ам бүлийн тооны талаар хэхэ.

Миний ажиглаж байгаагаар бол манай эмээ за тэгээд эмээгээс дээшээ, тэгээд ээж аавын үед ч ялгаагүй хүмүүс олон хүүхэдтэй байдаг байжээ. Ямар ч нийгэмд яажшуухан амьдраад болоод байсан юм мэдэхгүй ч хүүхдүүд нь бүгд өсөөд том болчихсон хойноо аягүү гоё олуулаа... Хүнд хэцүү үед нэг нэгэндээ дэм болоод яваад байдаг. Гэтэл одоо чинь бол тэгтлээ олон хүүхэдтэй байхаа больчихжээ. Сайндаа л 3 ч юмуу. Тэр 9 хүүхэд гаргахаар "Алдарт эхийн 1-р одон", 6 хүүхэд гаргахаар "Алдарт эхийн 2-р одон" нтр аваад байдгийн хажууд бол юу ч биш байгаа биз дээ. /Жич: Манай эмээ "Алдарт эх"ийн одонтой шд./

Одоо ч хүн хүндээ туслахаа ч больчихсон ер нь нэг тийм хувиа хичээгээл явсан улс. Хэзээ ч ах дүүс, ар гэрийхэн нь л нэг нэгнийгээ гэхээс өөр хүн бол харахгүй байлгүй. Тэгээд бодохоор олон хүүхэдтэй байвал л үр хүүхэд нь ч гэсэн сайхан юм болуу гэж бодогдох юм даа. Тэхдээ ч хүүхэд төрүүлэх аймар л юм байдаг байх л даа хэхэ. Зүгээр ер нь л гэж...

Давуу тал: - Хүүхдүүд хоорондоо эвтэй байж, багаар ажиллах чадварыг багаасаа эзэмшинэ кк. / Одоо чинь багаар ажиллаж чадахгүй бол ажилд авку шүү дээ хиа хиа/
- Өөр өөр зан араншинтай хүмүүстэй эвтэйхэн харилцаж сурна
- Олонтой нийтэч болж өснө. Айлын ганц хүүхэд ихэнхдээ зожигдуу болж магадгүй шүү гээл ер нь дажгүй дажгүй давуу талуудтай байгаа биз.

Сөрөг тал: - Санхүү
- Санхүү
- Санхүү

Ийм л байна.
http://www.uptown.mn/ispages/isimage/2009-02/nomin_350_02.jpg

Ямартай ч МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ.
0

ДАШТ сайхан байна өө /Аз60гал аа..??/

Зиа ойрд чинь хөл бөмбөгөөрөө л амьсгалсаар байгаад таарах нь ээ дээ.

Надаа вол их сайхан байна өө. Аз жаргалд хандаж хэлэхэд танай Португаль, Бразил 2 яасс вэ? дугар оооё ккк гээл сууж байхад гөө мөн нүүрэнд инээмсэглэл тодроол ла ла ла цамина мина. Аз жаргалаа 2уулаа бооцоогоо тохироогүм чэн би санасанаа авчиж болохым байгаад дээ хүүхээ?

Гэснээс энэ гадуур айрагны гэрүүд их олширч байна аа. Гэр дотор сайхан том дэлгэц тавьчаал айраг уугаал хөл бөмбөгөө үзээл яаа лайтай биз. Нэгэнт л шар айраг уухгүм чинь цагаан айргаа уугаал... Заавал тэр муухай үнэртэй юмыг ууж байснаас айраг илүү гоя шд..

Ернол энэ ДАШТ надаа их ээлтэй байгаад байгаа шөө. Анх эхлэхэд нь л жоохон жоохон бооцоо тавиаал аваад байгаа. Хамгийн том нь Солонгос Грек 2ыг тоглоход 5000 тавиад авцан... гэж байгаа. Жижкэн жижкэн яаж ч магадгүй тоглолтон дээр бооцоо тавих чинь их зүгээр юм шиг байгаамаа ккк.

Одоо бол мэдээж Испанийгаа гөү гөү гөү... гэнэ шд. Хальт Испани мэдэгдэхгүйгээр бас Аргентиныг дэмжээл... сайхан байна өө. Бразил нээрээ азгүй гарууд юм аа.
0

Бид ямар гэнэн юм бэээ

Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг байхаа. Би ч нээх хашир машир башир ч биш л дээ. Гэнэн гэхэд ч юу юм.
...Нээрээ манай 10 жилд нэг Гэнэнчимэг гээд нэг багш байдаг байж билээ. Тэгээд нээх сониоон, ер нь хүүхдүүдэд нээх айхтар таалагдаад байдаггүй. Айхтар хэл амтай биш ч гэсэн дээ, манай сме анги гэдэг билүү дээ тийм дунд ангийн багш байсын. Тэгээл бид нар Гэнэнтэнэг явж байна гээл их дооголдог байсансан... зааз тэр ч яахав.

Тэгээд саяхан харин ямар гэнэн юм бээ гэдгээ... би ч биш бүр хүмүүс ямар гэнэн юм бээ гэдгийг саяхан л ухаарч.
http://www.natusana.ru/private/natusana/images_load/215/lacalut_fluor.jpg

Өө энэ бол жинхэнэ оо
Өмнө нь бид нар ГЭНЭН байжээ ГЭНЭН байж
Нүд минь одоо л нээгдлээ
Нүнжиг чанарыг таниаад
Лаа ла лака лака лүт

Лаа ла оо сонгохдоо хүртэл гэнэдчих ч гэж.. Гэнэн нь ч юув дээ. Хаана ч явсан "гэнэн" "тэнэг" 2 цуг л ойлгогдоод байдаг юм аа. Нэг ёсондоо лакалүт хэрэглэхгү та нар ямар гэнэн тэнэг юм бэээ л гээд дуулаад байгаа байх нь байна шд.

Жич: Оо сурталчилж байгаа юм биш. Тэгээд ч би энэ ООг олж хараачгүй юм байна.

Зиа ингээл 7 сар гарж байна даа. 7 сар гарна гэдэг чинь Наадам болох гэж байнаа гэсэн үг. Наадмын дараа намар. Хичээл эхлэх нь дээ. Хичээл эхлэх ч яахав. Өнөө хэдэн элсэлтийн шалгалт өгсөн хүүхдүүд нтр бужигналдаад...
0

Сүрдүүлсэн захиа

Гадаа халуун болохоор өдрийг гэрт л өнгөрөөж байна дөө. Өглөө оройдоо жоохон салхи үзээд л... Яджийхад манай лифт засвартай, 6 давхар луу өгсөж уруудах яммарр хэцүү гэж санана. 10 давхарт байгаа хүмүүсийг хэлээд ч юу гэхэв. Доошоогоо ч нэг юм биеийн жингээрээ дарж байгаад уруудчихаж байгаам, дээшээ бол уухилж аахилаад саунд суугаад ирсэн аятай л гэртээ орж ирнэ.

Манай эмээгийн хөл муу болохоор дээш доош шатаар явах үнэндээ там л байгаа байх даа. Эмээ аймар цэвэрч ккк, тэгээд шатны бариулнаас барьж явахдаа алчуур цаас маасаар жийрэглэж барьдаг хэхэ. Тэгээд өчигдөр орой гарахдаа алчуураа мартчихаж л дээ. Тэгээд орцонд нэг цаас байсныг аваад доошоо бууж. Тэгсэн тэр цаасан дээр нь машш ноцтой зүйл бичээстэй байдаг байгаа.

Сайн уу? Би чамд сайн. 2уулаа үерхье. Надтай үерхэхгүй гэвэл би амиа хорлолоо.
Чи өөрөө л шийд. Надтай үерхэх үү? эсвэл хүн амины хэрэгт орох уу? Үерхье гэвэл...
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEippsOheln0pk-hOlRk8lRuTrRt9DSxHqTwEssJA9CBt9XURAMxf7We4P5TJqvTAF7TzoTc15p1X8NaHXbo5szC5uiTJGLRvyotu4zsurd7-bt0KEWbcGpY2SRw9OlvehK6WkVhNFCxykEi/s400/ist2_1122296_antique_love_letter.jpg

Аягүү сонин амьтан хараарай

Ёооё гадаа аймар халуун болохоор гэрт хүртэл бүгчимдээд байх юм. Яалт ч гүй цонхоо онгойлгохоор торгүй болохоор ялаа шумуулаас авахуулаад орохгүй амьтан гэж алгаа. Нөгөө цас нь хүртэл ороод ирэх юм. Ялааг нь ч яахав цааш нь харуулахы нь харуулаад, чадкуг нь хөөгөөд гаргачихаж байгаа юм. Шумуул бол шөнөжингөө энд тэндгү хатгажийна дөө ёстой.

Тэгсэн сая нэг аймар амьтан орж ирээд комруу дайраад байдаг байгаа. Ширээний гэрэл асаацан болохоор ийшээ ирж байгаа санаатайм шиг байна. Айсандаа цохих гээд нэлээн харж зогсжийсноо зургий нь авчлаа.Ийм балайр амьтан. Уртаа хөлтэй... Тэгээд бас зургий нь авсан чинь авахуулах гээд байгаамуу хаашаа юм, нээх удаан сууж гэнэ.

Найздаа зургийг нь үзүүлээд асуусан чинь ялаа барьж иддэг амьтан гэнээ. Тэгээд нэг бодлын байлгаж байдаг ч байв уу гэж бодоод.. Ялаа орж ирэнгүүт барьж идээл ккк.

Би ч зургий нь хальтхан дарж аваад юу юугүй л май чи, май чи гээд хаяцан л даа. Иймэрхүү амьтан харахаар хэдий надаас жоохон ч гэлээ айгаад байдымаа. Жоом бүүр аймар шд яааая бодсон чинь л... муухай оргичлоо.
0

Манга зурж үзэв... бассс минийх дуурайгаад зурж үзээрэй ...

Хөөх өнөөдөр чинь яасан халуун өдөр вэ. Гадуур гарсан биш шаал сонин болчлоо. Энэ гадуур масктай хүүхдүүд яваад байх юм. Өвчин гараад байхад л зүүдгүй байсан байж гэнэт өнөөдөр бөгсөө битүүлж явахад ч хэцүү өдөр очиж очиж маск зүүхдээ яахав дээ. За тэр ч яахав.
Гэртээ ирээд зураг зурав өө. Нөгөө наруто, драгон боол нтр шиг манга зурах гээд оролдсон чинь нэг иймэрхүү.
0

Хүмүүс салцгаагаад байхын... тэгэхэд би нийлсэн ч юмгү ккк

Өчигдөр мснжэрдээл суужийсан чинь ямар ч олон хүн салж хагацав даа. Бөөн гомдол уурсал болсон нөхдүүд л байлаа шд. Хэцүү л байдаг биз дээ бодвол, би ямар мэдэх биш. Яадаг ч байсан тэдгээр хүмүүс шиг зовж суухгүй дээ баярладаг ч бас хайртай хүнээсээ салчихсан тэр хүмүүс надаас илүү ч юм шиг.. ккк. За юутай ч яг надад таарсан шүлэг нэг блогоос гусчлаа. Бас өөрчилчлөө. Өөрөөс нь асууж аваагү л юм чинь би хулгайлцан гэсэн үг тийм ээ. Зааа яадын. Юутай ч энэ блогоос авсан шүү http://liiglen.blog.banjig.net

Зиа тэгээд уг нь ёстой гоё шүлэг байсын. Тэхдээ би өөртөө жоохон ойртуулаад өөрчилцөн гэж дээр хэлсэн байх аа...

http://www.inet.mn/ispages/isimage/inetnews/4c6ei13/690_1284.jpg

Бодол минь хайраас ангид

Бор зүрхэндээ тунирхдаггүй

Зүрх минь дурлалаас ангид

Зүүдэлж хэнийг ч үгүйлээгүй

Хэн нэгнийг санаж

Хөнгөн гуниг эдлээгүй

Хөөрч догдолсон сэтгэлээр

Хүлээлтэнд би уягдаагүй

Хоног өдрийг яаран тоолж

Хэн рүү ч би тэмүүлээгүй

Ганцхан хүнийг үгүйлсэн

Ганцаардалд би захирагддаггүй

Бороо шивэрсэн үдэш

Бодол минь хайраас ангид

Дүүлэн нисэх хун шувуу шиг

Дураараа би эрх чөлөөтэй



/хүмүүс нааг хатуу сэтгэлтэй гэнээ... яг шд >:P/


2

Си эсийн хор уршиг

Ойрдоо дандаа л гэртээ, хийх ч юм олдку болохоор нь гөөмөн нүдээ улаанаар эргэлдтэл буудаж байна дөө. Өчигдөр бүр арай хэтэрхий удаан тоглочиж. Өглөө боссон чинь нүд бүлцийцэн байхын.

Энэ муу си эс ёстой муухай юмаа. Шөнөжингөө зүүдэндээ буудалцаж хонолоо. Өглөө босох гэсэн чинь нүд нээгдкү байгаам даа. Дахиж ийм удаан ердөө тоглохгүээ.

Өглөө гарж гүйх ч өнөөдөр өнгөрсөн. 9с бараг боссышд, арай гэтэрхий. Босчоол нүдээ нээгдтэл жоохон хэвтжийгаал утасныхаа цагийг харсан чинь 9:08 гэж байсан байхгү юу.

Тэгснээ би амандаа 9 алаад 8 үхсэн гэж уншсийшд арай дэнджийнаа..
0

Тасарцан хамтлаг - Tell me why

За энэ нэг үнэн тасарцан гэхийм бол яг тэг голоороо тасарцан нэг хамтлаг гаржээ, таминээ. Өө ёстой хажууд нь би бол орилохийм байна дөө гэсс кк. Эднар Юнивэрс бэст сонд оркээд нас нь хүрээгү гээд орж чадаагү гэж. Гүүд боёс гээд жижкээн 4 хүү байхийн. Дэкланы тэлл ми вая-г хэнэг ч гү аваад хаячдаг бээшд.

Good Boys - Tell me why /дууны үг/


Зүүдэнд минь дуу төрлөө
Тэр дуунд минь бяцхан хүүхдүүд тоглоно
Тоглоомонд нь тэнгэр цэлмэх ч
Инээмсэглэл байхгүй дэлхий гунигтай
Цонхон дээр хатах цэцэг шиг
Хүүхэд насыг бүү гундаа

Tell me why, (why) does it have to be like this
Tell me why, (why) is there something I have missed
Tell me why,(why) cause I don't understand
When so many need somebody
We don't give a helping hand
Tell me why (Tell me why)

Ойлгомжгүй хүсмээргүй
Олон зүйлийг томчууд яагаад хийнэ вэ
Хүйтэн дайн хүчирхийлэл гэж
Дэлхийд байхгүй байсан бол мөн ч сайхан аа
Балчир гэж намайг битгий гол
Би ч бас сэтгэл зүрхтэй

Tell me why, (why) does it have to be like this
Tell me why, (why) is there something I have missed
Tell me why,(why) cause I don't understand
When so many need somebody
We don't give a helping hand
Tell me why (Tell me why)
Tell me why (Tell me why)
Tell me why (Tell me why)
Just tell me why (why, why, why)

Tell me why, (why) does it have to be like this
Tell me why, (why) is there something I have missed
Tell me why, (why) cause I don't understand
When so many need somebody
We don't give a helping hand

Tell me why (Why why, does the tigers run?)
Tell me why (Why why, do we shoot the gun?)
Tell me why (Why why, do we never learn?)
Can someone tell us why we let the forests burn

(why why do we say we care?) tell me why
(why why do we stand and stare?) tell me why
(why why do the dolphins cry?) tell me why
can someone tell us why we let the ocean die

(why why if we're all the same?) tell me why
(why why do we pass the blame?) tell me why
(why why does it never end?)
can someone tell us why we cannot just be friends (x2)

why why?

Зиак нэг ийм дуу дуулж ямруу?

Дууг татаж авах уу? энд дар

Залуу үеийг дэмжигч ... кк
Back to Top