Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Ойрд гадуур явбал...

Зиак хичээл орох нь ээ. Зуны 3 сар ядарч ядарч... хичээлд сууна гэхээр залхуутай санагдаж байна шүү. Хүн чинь хэт их амрахаар бас ядардаг юм байна шд кк.

За тэр ч яахав. Оюутан болох гоё юм байдаг ч юмуу даа мэдкү. Түрүү жил бол шал мэдкү хүмүүсийн дунд нэлээн дүнкүүрч явж байснаа бодвол ч энэ жил данги байхөө дөө. Харин ч 1р курсын "поцанууд гээл явжээхийн" болов уу даа.

Мэдкү 1р ангид ороход надад яг ямар сэтгэгдэл төрж байсан юм, санахгүй байна аа. Нээх том том хүмүүсийн дунд оруулаал суулгацан байсан байх... гэж бодогдож байна.

Дунд сургуульд ороход бас нээх баахан таних танихгүй хүмүүсийн дунд л. Дээд сургуульд бүүр олон танихгүй хүнтэй... Нээх онцгүй.

Уг нь гараа сайн бол бариа сайн гэдэг шиг, юм эхлэхэд сайхан байвал зүгээр байх сан. Анх шоколад идэхэд гоё л санагдаж байсан юм даг, одоо ч гэсэн идэхэд гоё байдаг шүү. Сургуульд орох тийм гоё биш юм шиг ээ.

Намайг ясли, цэцэрлэгт яагаад явуулаагүйм бол.. Тэрнээс болоол сургуульд сурах дургүй болцон байх аа. Хэхэ аймар өөрөөсөө түлхсэн кк.

Маргааш өглөө сургуулийн нээлт болно. Очсон очоогүй, надтай надгүй сургууль нээхээ мэднэ биз. Тэгээд ч нээлт нь ямар мань мэтэд зориулагдсан биш, 1р курсыхэнд л хамаатай байх.

Гэснээс хөдөөний оюутантай анги гоё байдаг гэнэ шүү. Хөдөөнөөс мөнгө төгрөг идэх уух юмаар элбэг дэлбэг хэхэ. Тэгээл ангийхнийг хоол унд, шоу моунд даагаал даагаал даагаал явсаараан байгаад цуцдаг гэнэ ээ. Энийг нээх их про ах хэлж өгж вилээ.

Ойрд ч орой үдэш явж болохгүй байх шүү. Хэсэг бүлгээрээ нийлсэн халамцуу доломцуу нөхдүүд яаж ч магадгүй. Би ч ямар гадуур орой үдэш явах юм биш, улсуудад л сануулчий. Хэрэвзээ хэрэг гараад явах болвоос нүүрээ муухай атман царайн дээрээ тохируулж байгаал нээх түргэн биш, бас удаан биш явбаас аминд өлзийтэй гэж байгаа шд.
0

Ууртай цэцэгчин

Би нэлээн дээр цэцгийн үр авсан гээд нэг бичлэг хийж байсан санагдаж байна. Тэр маань уул нь зөндөө гоё ургаад, хөөрхөн ягаан өнгөтэй цэцэгс дэлбээлээд... өглөө босонгуутаа л түүн дээр гүйж очоод нэмж дэлбээлсэн бяцхаан цэцэг, нахиаг харж баясдаг болчихсон байх юм.

Бараг анхных байхаа нэг бичлэг дээр бас амьтан, ургамал тэжээгээд дандаа үхчихээд байдаг гээд... Энэ удаа миний суулгаж, усласан үр маань ургаж, нахиалж байгаа анхных. Тийм болохоор их гоё байсан юм аа..

Хэдэн өдөр гадаа нэлээн зэврүүн, хүйтэн талдаа байсан.. өглөө босоод тагтан дээр гарахаас ч хүйтэн... Магадгүй би залхуурсан байх л даа. Тэгээд цэцгээ услаагүй юм байна.

!!! Ганцхан өдөр... !!!

Тэгээд өглөө босоод харсан чинь ургасан цэцэг нь ч унжчихаж, өндөөр өндөр ургасан өвч навчнууд нь ч суучихаж.. зөндөө харамсдаг байна шд. Аягүй хайрлаж услаж ургуулж байхад ганцхан өдөр усласангүй гээд тийм болчих гэж. Ямар долоо хоносон биш, 3 хоносон биш, ганцхан хоног. Үхлээ юу чи гээл аймар уурлах юм бодсон чинь тэгсэнгүй ээ, гүйж яваал хонуулсан усаараа услачихаад нэлээн л харж зогслоо. Цэцэг ч яахав маргааш өглөө босоход өндийгөөд хөөрхөн л болчихсон байна байх.

Хайрлан хайрлахгүй юм боооол
Халуун зунаар хайрын цэцэг хагдардаг юм шүү гээд дуулаад байдаг. Нээрээ услаад услаад тордоод л байхгүй бол үнэхээр амархан гомдчих юм аа.

Ганц цэцэг арчлах гэж бөөн юм болж байхад хүн хайрлаж явдаг хүмүүс бүүр хэцүү байдаг биз. Хэзээ юу нь болохоо байчихсан нь ч мэдэгдэхгүй, нэг л өдөр уурлаад яваад өгвөл тэгээл будаа. Араас нь ус ч бай, тос ч бай цацаад нэмэргүй л болох байх даа.
Гэхдээ л ганцхан өдөр усгүй байж чадахгүй унаж байдаг цэцэг өөдгүй л байна даа...!





0

Өөр ганцаардал

Яа энэ хүмүүс чинь ганцаардаж байна энэ тэр гэж байснаа блогоо хаяж маях оролдлого хийгээд байгаан биш үү. Ер нь явж явж ойрын үе, сар, жилүүдэд блогууд л ажилтай ажилгүй эздүүдээсээ болж их ганцаардаж хаягдаж байгаа байх шүү. Тэр хүмүүс ч яахав өөрийгөө жоохон биччий.

Хүмүүсийг дуурайж айхтар хүн мүн санаж ганцаарддаггүй л дээ.

Гэхдээ миний ойр тойронд дандаа л том хүмүүс байдаг.. бас байсан... байгаад ч байх юм шиг. Сургууль бол 2 дох гэр гэдэг шд, гэртээ тэгээд дараа нь сургууль дээр хамгийн их цагийг өнгөрөөдөг.

Би магадгүй 1, 2, 3н ч ангиар дүү байхаар, бараг дүүтэй нь чацуу байх тийм ах эгч нартай 10 жилд нэг ангид суралцаж байсан. 1 ангийн зөрөөтэй байсан ч ярьж байгаа ярианаас эхлээд л өөр юм зөндөө их. Мэдээж нэг анги юм чинь би тэднийг ах эгч гэхгүй. Ахтайгаа /төрсөн/ нэг анги байсандаа л азтай, миний сайн найз байсан юм. Багадаа 1 2р ангидаа анзаараагүй ч дээшлэх тусмаа ганцаараа юм шиг мэдрэмж их төрдөг байсан. Үргэлж л ахыг дагаж явдаг байсан ч өөр сургуульд, өөр улсад сурахаар явахад нь зөндөө уйлж байж билээ. Хэрвээ ах маань энд нэг сургуульд орсон бол би бас дагаад цуг нэг ангид орох байсан байх аа.

Энэ ганцаардал намайг нэг хэсэг л орхихгүй юм шиг... Одоо бол дээд сургууль. Дунд сургуулиа төгсөөд ороод ирсэн нэгэн байхад нэг хоёр жил амраад ирсэн нь ч байна. Бүр нэг сургууль төгсчихөөд дахиад сурж байгаа ах байхад, эхнэр нөхөр хүүхэдтэй ч болохоор насны хүмүүстэй нэг ангид.

Үеийн хүүхдүүд гэхээр нээх жоохон хүүхдүүд шиг харагддаг болчихдийн байна шд хэхэ. Явж явж өөрийгөө нээх хөгшин ч юм шиг боддог болох вий дээ ха ха.
Яг надтай нэг үеийн ганцхан л хүүхэд манай ангид байсан бол сайхан аа. Ганцаараа гээд би ямар улираад доод ангидаа суралтай нь биш дээ.

Нэг ийм сонин ганцаардалтайгаа цуг нэлээн хэдэн жил байчихлаа. Цаашид бас хэдэн жил надаас салахгүй л биз.

Ийм сонин ганцаардал нээх олон хүн үзэж байгаагүй байлгүй дээ.

Ер нь тэгж байгаад нэг хүн амьтан хүлээж нтр ганцаарддаг болчихоод л энэ сэдвийг дахиад нээнээ. Ганцаардлаа гэж хичнээн олон дахин зуу мянга давтаж хэлээд хэлээд ямар гарчих биш. Жоохон тэвчээртэй байж сурах бас хэрэгтэй л дээ.

DON'T WORRY, BE HAPPY гээд лаг гадаад хэлтэй хүн болчий.
Back to Top