Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Ганцаараа

Хүмүүс их ганцаарддаг талаараа бичээд байдаг харагддаг юм... хальт оролддог юм билүү. Зарим хүмүүс бол ганцаардлыг мэдэрдэггүй байхаа. Нэг ... тиймэрхүү хүмүүс.

Миний бодлоор хүмүүс их сонин сонин ганцаардалд ордог юи шиг ээ. Олны дундаас ялгараад ганцаарддаг нэгэн байхад, олноор хүрээлүүлсэн хэрнээ ч бас л ганцаарддаг хүн байх. Ялгараад ганцаардаад байгаа нь магадгүй бүрэг ичимхий, олноор хүрээлүүлчээд ганцаардагч нь сэтгэлээ нээдэггүй болоод тэгдэг байх гэж бодох юм.

Найз нөхдөөсөө өөр илүү дотно хүндээ сэтгэлээ нээхийг хүсэхэд байхгүй байх өнчин, эцэг эхгүй, ах дүүгүй хүмүүс ганцаарддаг байх. Хайртай хүнээ алдчихсан, холоо явуулчихсан хүмүүс санаад ганцаарддаг байх. Хайрлаж явдаг хүн нь тоохгүй бол бас тэгдэг юм шиг байгаам.

Гэтэл өөрөө ганцаараа гээд гадуур хөтлөлцөөд яваа хосуудыг хараад ганцаарддаг хүмүүс бас байна аа.. атаархаж байна гэж ойлгож ч болохоор.

Эдгээр болон бусад ганцаардалд орсон хүмүүс гарахын тулд найз нөхөдтэйгээ уулзаж, элдэв бусын юм хийж явж байхад харин ч бүүр ганцаараа байхыг хүсээд байдаг этгээдүүд ч байх.

Ганцаараа байх цаг хугацаа ч олддоггүй тийм хүмүүс байдаг байх л даа. Гэхдээ зөндөө олон найз нөхөдтэй, гэр бүлтэй ... хүн ганцаар хоцорвол бусдаас илүү их ганцаарлыг мэдрэх байх аа.

Ганцаардмал хүн улам л ганцаараа суугаад байвал тэр харанхуйгаас гарч чадахгүй байх аа.
0

00

Галт тэрэг буюу богооны талаар ярих юм байнаа. Би нээх ч их олон удаа сууж байсангүй л дээ. Хүмүүсийг суулгачаад баая баая гээл зөндөө явуулж байлаа. Тэгсэн нэг удаа сууж явах тохиол таардаг байгаа. Монголын вагон лаг гоё, идэх уух юм авчирч өгөөл хэхэ. Тэгээл тэрий нь идчээд бас бус юм зооглосоор яваад нэг газар луу явах хэрэг гарна даа. 00. Тэхдээ шал тухгүй юм байна лээ шд. Жорлон нь гэж зүгээр л жорлон л доо. Тэгээд хүндхэн юм гаргасан ч, шингэн юм гаргасан ч төмөр зам дээр буудаг юм байна лээ шд. Доошоогоо шууд онгорхой... Тэрийг бодоод буцаж ирэхдээ 00 ердөөсөө ороогүй.

Тэр зарим гадаад кино минон дээр чинь эрэгтэй эмэгтэй хөтлөлцөөл төмөр зам дээгүүр яваад байдаг шд. Явах зам мундсан биш, үнэр танар ямар л олиг байв гэж хнн. Яаж ч бодсон.

Гэснээс Вагон тийм байгаа юм чинь Онгоц ямар байдаг бол гээл бодогдож байгаа юм чинь шууд. Тэгээл доошоогоо бас нээлттэй байж таараад, хүн явжйисан чинь дээрээс нь пялх пялх гээл унаал хи хи хи. Нисэж яваад баах нь байна шд, шувуу шиг.

Жаахан байхад онгоцоор нааш цааш зөндөө л явж байсан бүдэг бадаг санагддаг л юм. 00 нь ямар байсныг санадаггүй ээ.
0

Өшөө авалтын дуу

Зиак нэг өшөө авалтын дуу тавьчихъя даа.
2АМ-ын 죽어도 못 보내 гэдэг дуу. Үхсэн ч явуулахгүй гэсэн утгатай мээр зэвүүн байгааз дээ.
Тэгэхээр юуны өмнө сонсох хүмүүс нь бас дагаад дуулмаар санагдаж магадгүйн үүднээс үгийг нь оруулъя даа.



어려도 아픈 건 똑같아
Балчир ч гэсэн шаналал яг адилхан
세상을 잘 모른다고 아픈걸 모르진 않아
Хорвоог сайн мэдэхгүй ч шаналлыг мэдэхгүй гэсэн үг биш

괜찮아 질 거라고 왜 거짓말을 해
Бүх юм зүгээр болно гэж яагаад худал хэлнэ вэ?
이렇게 아픈 가슴이 어떻게 쉽게 낫겠어
Ингэж их шаналсан зүрх минь яаж амар эдгэх вэ
너 없이 어떻게 살겠어 그래서 난
Чи байхгүйгээр яаж амьдрах вэ

죽어도 못 보내 내가 어떻게 널 보내
Үхсэн ч, яаж ч явуулж чадахгүй би чамайг
가려거든 떠나려거든 내 가슴 고쳐내
Явах гэж байгаа бол, орхих гэж байгаа бол миний сэтгэлийг эдгээ
아프지 않게 나 살아갈 수 라도 있게
Өвдөж шаналахгүй амьдарч чадахаар

안 된다면 어차피 못살 거
Үгүй бол амьдарч чадахгүй учраас
죽어도 못 보내
Үхсэн ч явуулж чадахгүй

아무리 니가 날 밀쳐도 끝까지 붙잡을 거야
Хичнээн намайг өөрөөсөө түлхсэн ч эцсээ хүртэл хамт байна
어디도 가지 못하게
Хаашаа ч явж чадахгүйгээр

정말 갈 거라면 거짓말을 해
Үнэхээр явах гэж байгаа бол худлаа хэл
내일 다시 만나자고 웃으면서 보자고
Маргааш инээмсэглээд уулзъя гэж
헤어지잔 말은 농담이라고 아니면 난
Сална гэж тоглоомооор хэлсэн юм гэхгүй бол

죽어도 못 보내 내가 어떻게 널 보내
Үхсэн ч, яагаад ч явуулж чадахгүй
가려거든 떠나려거든 내 가슴 고쳐내
Явах гэж байгаа бол, намайг орхих гэж байгаа бол сэтгэлийг минь зас
아프지 않게 나 살아갈 수 라도 있게
Өвдөж шаналахгүй амьдарч чадахаар болтол
안 된다면 어차피 못살 거
Үгүй бол яагаад ч амьдарч чадахгүй учраас
죽어도 못 보내
Үхсэн ч явуулж чадахгүй

그 많은 시간을 함께 겪었는데
Тэр их цаг хугацааг хамт өнгөрүүлчихээд
이제와 어떻게 혼자 살란 거야
Одоо тэгээд яаж ганцаараа амьдарна гэж?
그렇겐 못해 난 못해
Тэгж чадахгүй ээ, би лав чадку заооо

죽어도 못 보내 정말로 못 보내
내가 어떻게 널 보내
가려거든 떠나려거든 내 가슴 고쳐내
아프지 않게 나 살아갈 수 라도 있게
안 된다면 어차피 못살 거
죽어도 못 보내

Иймэрхүү л утгатай юм байна... даа. Дургүй хүргэсэн хүндээ явуулбаас нэн тохиромжтой аж.

Нээрээ явахжийгаам бол худлаа хэл
Маргааш дахиад инээмсэглээд уулзья гээд
ииииййййн иийййннн



0

Наадаж наадаж ирлээ

Үгүй ээ мөн, наадаж наадаж л ирлээ. Аль 10нд л явчихаад өнөөдөр гэрийн бараа харж байна шд. Наадам энэ тэр ч яахав ДАШТ ёстой гоёёёё... Азгүй жаргал дугар. /Ирэн иртлээ Испани ялна гэж мөрийцсөн улсууддаа ингэж хэлнэ гэээл гэгэлзсээр ирлээ шд/

Хөдөө сайхан байлаа. Нар хур тэгширсэн гэдэг байхаа... Тэхдээ өчигдөр их салхилж, дуу цахилгаантай хэт их бороо орсоныг эс тооцвол шүү дээ. Өглөөний байдлаар манай гэрийхэн ч, ер нь хүмүүсийн ярианы гол сэдэв тэр л байлаа. Бүгдээрээ л аймар аймар гээд байхаар нь би бас тэгэлтэй нь биш! Лаг зориг гаргаад шаал тоохгүй "өө тэгсиймүү" гээл аваа хаясан. Яг үнэндээ бол тийм биш шд. Гэрт байсан болохоор байрнаас шал өөр, тооноор гэрэл гялс гялс хийх нь аймшгийн кино шиг л байсан юм чинь. Дотроо "Ум мани бадми хум, орон дэлхий төрийн минь сүлд өршөө" нтр гээл эмээгийн хэлдэг маань мэгзэмийг амандаа бувтнажийгаал өглөө болгосон.

Монгол гэр болохоор урилгагүй зочид ихтэй. Хотод бол пүү паа гэдэг амьтад /шавьж л даа/-тайгаа нэг хөнжлийн доор л унтсан байх. Хоол хүнсээ ч хуваалцсан биз бодвол хэхэ.
http://blog.banjig.net/files/user_uploads/242813/adl_4757_f22aca9c.jpg
Зиак тэгээл наадмын турш монгол гэрт зохиолын дуугаа сонсоод, монгол кино үзээд идэж ууж унтаад нэг ёсондоо сайхан наадсан гэсэн үг биз.

Мартсанаас гэр дээр гарж үзэв. Намайг лаг өд шиг хөнгөн болохоор нь гэр дээр гаргаж юм хум янзлуулсан. Анх удаа л гарж үзсэн ер нь сэтгэгдэл сайхан байгаа шүү. Муу комоо л их санаж үгүйлээд ккк. Бас нэг хүнийг санаад байсан хо хо одоо вол мартчиж гэссс хи хи хи.

Муу блог маань их тоосонд дарагджээ. Хүн амьтан үзэгдээгүй бололтой дог оо.
0

Амлалт аа гэж...

Би ер нь хүнд амлалт өгөх их дургүй. Өгсөн амлалтаа үнэхээр биелүүлж чадах ч уу, гүй ч үү. Хүнээс амлалт авах дуртай ч амлалтандаа хүрэхгүй болохоор аймаар уур хүрдэг гээч. Магадгүй тийм болохоор өөрөө хүнд юм амлах хэцүү байдаг байх аа.

Тэгсэн чинь өнөөдөр нээх сонин амлалт өгчихдөг байна шд. Маргааш эсвэл нөгөөдөр ч биш, наадмын дараа бүр дараа сар ч биш. Эргээд харахад нь л мартчихаж магадгүй байхад ирэх жил уулзья гээд чигчий хуруугаа гозойлгох юм.

Би их мартамхай, мартчихаж магадгүй шд. Мартахгүй байлаа гэхэд нэгэнт амлачихсан юм гээд ирэх жил хүртэл би тэрнийг одоо хүлээх ёстой болж таарчихав уу? /Хүлээх ий яг шд/ Ийм хачин амлалт гэж хаашаа харсан юм байдаг юм. Шаал тоохгүй ээ, би маргааш ч мартаж магадгүй. Ядаж маргааш дахиад уулзья гэж хэлж болоогүй юм байхдаа... Мангар амьтан. Дандаа л хэлдэг байснаараа маргааш уулзья л гэсэн бол өнөөдрийг ядаж гоё өнгөрөөхгүй юу.

Ирэх жил эээ, үгүй байлгүй дээ. Би маргааш бас нөгөөдөр ч хармаар байна шд. 127406l8xliw9yu2.gif image by heslih_d

0

Чадах чадахаараа л ..

Хүн чинь ер нь сүүн тэжээлтэн юмуу? махчин нь юмуу? Сүүлийн үед чинь байгаль экологи нтр гээл амьтан алахаа больё гээл сүйд болж байнаа даа. Манайх чинь махгүй хоол бол за нэг хааяа л сард нэг удаа ч юмуу л иддэг шд. Тэгээд ер нь бодоод байсан чинь би бол яагаад ч махнаас гарж чадахгүй юм байна өө. Галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө гэдэг шиг хүн амьтныг дуурайгаад ч дэмий юм шив дээ. Өлсөж үхэх юм шиг байна. Тэртээ тэргүй амьтан надад хайргүй юм чинь. Би чинь нэг 2 тоть тэжээж байсийн /алдцан, бодуул үхээ байлгү/, загас тэжээжийсийн /үхцэн/, дэгдээхэй бас 2ийг тэжээжийсэн / үхцэн/, яст мэлхий тэжээжийсэн /анхнаасаа надад дургү юм шиг санагдаал байдаг байсан эцэстээ бас л үхсэн/ туулай/.../ гээл. Ингээд бодохоор би амьтан хайрлаж чадку байгаа юм чинь хүнийг бүр яаж хайрлах вэ дээ гэж боддог оо. Сураагүйн биш ганцаараа кккк гээд нэг юм түрүү жилийн 10 сард бичиж байсан байх юм. Тэгсэн одоо хүртэл яг хэвээрээ байж байдаг нассс. Шаал тоохгүй шдээ. Дараа жил ч бас ингээл байж байхын байгааз. http://img.blog.yahoo.co.kr/ybi/1/7e/a2/urnaa0407/folder/3/img_3_4_0?1257957777.jpg
Чадах хүмүүс нь энийг дэмжээрэй...
0

Надаа яг гэрэл нь таарсан дундаж өрөө байгаа

Хөөрхий муу Гэгээлэгийн харанхуй өрөө. Тог нь хэзээ ирэх юм бол доо. Бодоод үздээ, тог тасрахаар ямар хэцүү байдаг билээ..? За одоо ком аску, буудаж болку нтр гээд явах юм бол их юм болно л доо. Наад зах нь хоолоо ч хйиж идэж чадку өлсөж үхэх нь ээ дээ. Хөөрхий муу Гэгээлэгийн өрөөнд тог ирээсэй вилээ... Харанхуй өрөө нь энд байна.

Манай өрөө ернол өглөөдөө нар тусчихна, харанхуйд хальт лаа асаачна. Тэгтлээ айхтар нүд гялбам гэрэл гарж байгаагүй ч, тэгтлээ пад хар харанхуй байж ч үзээгүй ёстой янзтай. Дундажийг баримталлсан.. ооёоёо кк. Би вол тэгж улсын ажилд саад учруулаад байдагчгү. Байнга тогныхоо мөнгө төгрөгийг цаг тухайд нь төлдөг хүн л дээ.
0

Бүгдээрээ бүртгүүлээд бүртгүүлээд явчаарай

Ёоо намайг нэг ганц хүн ам их болгох тал дээр юм бичээл байжийсан чинь шууд зурагтаар хүн амын тооллогын шинэчилсэн бүртгэл чих шиг. Ингээд дургүй хүргээд байдышд. Хэрэгтэй нь ч хэрэгтэй л байдаг юм байгаа биз. Тэхдээ л тэрэнд айхтар хүн бүр бүртгүүлчихэж чадку шд.

Гэхдээ бүртгүүлвэл сайн бүртгүүлэхгүй байлаа гээд хасагдна гэсэн үг бишшш гэсэн ашгүй дээ хэхэ. Жоохон байх нь амар юм өө. Нээх хүний тоонд орку. Үнэмлэх нтртэй болчихоор тэгээл яршигтай. Энэ нь нээх хачин юм байнга л алга болгочихно. Тэгээл 1950 ч билүү юу ч билүү нэг газраас асуунгуут л тэнд очцон явжийх юм. Очингуут 10000г өгөөд авчдийн байна лээ. Тэд нар угаасаа хна хүн иргэний үнэмлэхээ хийхнэ үү дагаж явжийгаад сиймхий гарангуут авчдаг байхаа гээлүү кккк.

Юумар ч байсан тэр бүртгэл нтрээ хийлгээрэй таануус.. зо.

Би Монгол хүн. ()^_^()
0

Олон хүүхэдтэй л бол сайхан...

Зиа өнөөдөр майр том асуудал яринаа кк. 1 өрхийн ам бүлийн тооны талаар хэхэ.

Миний ажиглаж байгаагаар бол манай эмээ за тэгээд эмээгээс дээшээ, тэгээд ээж аавын үед ч ялгаагүй хүмүүс олон хүүхэдтэй байдаг байжээ. Ямар ч нийгэмд яажшуухан амьдраад болоод байсан юм мэдэхгүй ч хүүхдүүд нь бүгд өсөөд том болчихсон хойноо аягүү гоё олуулаа... Хүнд хэцүү үед нэг нэгэндээ дэм болоод яваад байдаг. Гэтэл одоо чинь бол тэгтлээ олон хүүхэдтэй байхаа больчихжээ. Сайндаа л 3 ч юмуу. Тэр 9 хүүхэд гаргахаар "Алдарт эхийн 1-р одон", 6 хүүхэд гаргахаар "Алдарт эхийн 2-р одон" нтр аваад байдгийн хажууд бол юу ч биш байгаа биз дээ. /Жич: Манай эмээ "Алдарт эх"ийн одонтой шд./

Одоо ч хүн хүндээ туслахаа ч больчихсон ер нь нэг тийм хувиа хичээгээл явсан улс. Хэзээ ч ах дүүс, ар гэрийхэн нь л нэг нэгнийгээ гэхээс өөр хүн бол харахгүй байлгүй. Тэгээд бодохоор олон хүүхэдтэй байвал л үр хүүхэд нь ч гэсэн сайхан юм болуу гэж бодогдох юм даа. Тэхдээ ч хүүхэд төрүүлэх аймар л юм байдаг байх л даа хэхэ. Зүгээр ер нь л гэж...

Давуу тал: - Хүүхдүүд хоорондоо эвтэй байж, багаар ажиллах чадварыг багаасаа эзэмшинэ кк. / Одоо чинь багаар ажиллаж чадахгүй бол ажилд авку шүү дээ хиа хиа/
- Өөр өөр зан араншинтай хүмүүстэй эвтэйхэн харилцаж сурна
- Олонтой нийтэч болж өснө. Айлын ганц хүүхэд ихэнхдээ зожигдуу болж магадгүй шүү гээл ер нь дажгүй дажгүй давуу талуудтай байгаа биз.

Сөрөг тал: - Санхүү
- Санхүү
- Санхүү

Ийм л байна.
http://www.uptown.mn/ispages/isimage/2009-02/nomin_350_02.jpg

Ямартай ч МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ.
0

ДАШТ сайхан байна өө /Аз60гал аа..??/

Зиа ойрд чинь хөл бөмбөгөөрөө л амьсгалсаар байгаад таарах нь ээ дээ.

Надаа вол их сайхан байна өө. Аз жаргалд хандаж хэлэхэд танай Португаль, Бразил 2 яасс вэ? дугар оооё ккк гээл сууж байхад гөө мөн нүүрэнд инээмсэглэл тодроол ла ла ла цамина мина. Аз жаргалаа 2уулаа бооцоогоо тохироогүм чэн би санасанаа авчиж болохым байгаад дээ хүүхээ?

Гэснээс энэ гадуур айрагны гэрүүд их олширч байна аа. Гэр дотор сайхан том дэлгэц тавьчаал айраг уугаал хөл бөмбөгөө үзээл яаа лайтай биз. Нэгэнт л шар айраг уухгүм чинь цагаан айргаа уугаал... Заавал тэр муухай үнэртэй юмыг ууж байснаас айраг илүү гоя шд..

Ернол энэ ДАШТ надаа их ээлтэй байгаад байгаа шөө. Анх эхлэхэд нь л жоохон жоохон бооцоо тавиаал аваад байгаа. Хамгийн том нь Солонгос Грек 2ыг тоглоход 5000 тавиад авцан... гэж байгаа. Жижкэн жижкэн яаж ч магадгүй тоглолтон дээр бооцоо тавих чинь их зүгээр юм шиг байгаамаа ккк.

Одоо бол мэдээж Испанийгаа гөү гөү гөү... гэнэ шд. Хальт Испани мэдэгдэхгүйгээр бас Аргентиныг дэмжээл... сайхан байна өө. Бразил нээрээ азгүй гарууд юм аа.
0

Бид ямар гэнэн юм бэээ

Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг байхаа. Би ч нээх хашир машир башир ч биш л дээ. Гэнэн гэхэд ч юу юм.
...Нээрээ манай 10 жилд нэг Гэнэнчимэг гээд нэг багш байдаг байж билээ. Тэгээд нээх сониоон, ер нь хүүхдүүдэд нээх айхтар таалагдаад байдаггүй. Айхтар хэл амтай биш ч гэсэн дээ, манай сме анги гэдэг билүү дээ тийм дунд ангийн багш байсын. Тэгээл бид нар Гэнэнтэнэг явж байна гээл их дооголдог байсансан... зааз тэр ч яахав.

Тэгээд саяхан харин ямар гэнэн юм бээ гэдгээ... би ч биш бүр хүмүүс ямар гэнэн юм бээ гэдгийг саяхан л ухаарч.
http://www.natusana.ru/private/natusana/images_load/215/lacalut_fluor.jpg

Өө энэ бол жинхэнэ оо
Өмнө нь бид нар ГЭНЭН байжээ ГЭНЭН байж
Нүд минь одоо л нээгдлээ
Нүнжиг чанарыг таниаад
Лаа ла лака лака лүт

Лаа ла оо сонгохдоо хүртэл гэнэдчих ч гэж.. Гэнэн нь ч юув дээ. Хаана ч явсан "гэнэн" "тэнэг" 2 цуг л ойлгогдоод байдаг юм аа. Нэг ёсондоо лакалүт хэрэглэхгү та нар ямар гэнэн тэнэг юм бэээ л гээд дуулаад байгаа байх нь байна шд.

Жич: Оо сурталчилж байгаа юм биш. Тэгээд ч би энэ ООг олж хараачгүй юм байна.

Зиа ингээл 7 сар гарж байна даа. 7 сар гарна гэдэг чинь Наадам болох гэж байнаа гэсэн үг. Наадмын дараа намар. Хичээл эхлэх нь дээ. Хичээл эхлэх ч яахав. Өнөө хэдэн элсэлтийн шалгалт өгсөн хүүхдүүд нтр бужигналдаад...
Back to Top