Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0
Ээ бурхан зүг орой дээрээ. Яасан айхтар сүр дуулиантай өдөр гэгч нь вэ. Нэг л тэнгэрийн доор амьдарч байгаа хойно ялгаа юу байхав. Хол ойр гэлтгүй дэлхий даяараа л амар амгалан байж гэмээнэ хүн бүр сэтгэл амар амьдарна шүү дээ. Байгалийн дор хүн ямар сул дорой болохыг ингээл үе үе мэдрүүлдэг юм. Ямар ч айхтар зүйл тохиолоо гээд байгалийн эсрэг зогсож чадах зүйл үгүй шүү дээ. Байгаль орчноо хайрлаж хамгаалья аа гээд байхад үгэнд орохгүй хн...

Аливаа юм санаа дагаад бүтдэг шд. Болоогүй юмыг л муу муухайгаар зөгнөөд "үгүй, энэ чинь одоо юу болох бол? хэдэн хүн үрэгдэх бол, хаа хүртэл нэрвэгдэх бол" гээл элдэв балай ёсөн жорын юм зөгнөж сууснаас нэг сайн үг амандаа бувтнаад сууж байх хэрэгтэй шд. Байгаль дэлхий минь өршөөж хайрла ч гэдэг юм уу.

Эми шашин сүсэгд муу ч гэсэн эмээгээ дагаад буддын шашинд арай ойр. Хүмүүс гандан хийд ороод залбирч гуйхдаа "манай муу хүүг, манай муу тэрийг энийг ..." гээд ер нь нэг хүн дээр төвлөрүүлж гуйх нь элбэг. Тэр ганц хүнд гуйж байгаа буян заяа хүнддэг юм гэнэлээ. Би болбоос гандан орохдоо дэлхий даяар амар амгалан өвчин зовлонгүй, аз жаргалтай байгаасай гэж ирээл залбирдаг юм шд. Ер нь зүгээр гандан хийд ороогүй үедээ ч дэлхий ертөнцдөө өдөр болгон өөрийн хүслээ хэлээд биелэж байгаагаар бясалгаж байвал зүгээр юм шиг. Эмид мэдэхгүй юм байхгүй байгаа биз. Мундаг шд хэхэ.

Дэлхий нийтээрээ эрүүл энх, аз жаргалтай байг! Ерөөл бат оршиж, юу хүссэн бүхэн сэтгэгчлэн бүтэг.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top