Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Зайсан гарсан нь...

Өчигдөр орой Зайсан толгой гарж үзээд ээ... Яаа ёстой гоё юм байна лээ шд. Гэрэл мэрэлтэй, хүний хөл тасардаггүйм байна лээ. Хэхэ ингэж хүнд ярихаар өөдөөс уурлаад байхын. Угаасаа тийм л байдышд гээд...
Би нээх тийм шөнө орой тэнээд байдгү болохоор яаж мэдхэв дээ. Өдөр гардгаас хамаагүй гоё байсаан. Би ер нь их л оройтлоо гэхэд 5 гэхэд зоолттой гэртээ байжийдийшд. Тэрнээс орой гэрийхэнтэй л биш бол ердөөсөө гарку. Хүүхэдтэй уулзана гэж гэрийхээ орцонд ч гарку. Шөнө орой найзуудтайгаа тоглолт нтр үзнэ гэсэн ойлголт байхгү шд. Гэртээ л... бүгээд суужийдийн.

Өчигдөр орой ч гэсэн гэрийнхэнтэй л Зайсан гарсан. Зайсан дээр өчигдөр орой нэг иймэрхүү. Зайсангийн тэнд байдаг Маршал тауныг урьд нь харсан л даа. Хашаа нтр нь лаг гоё бүргэд нтртэй.
Тэнд уг нь агаар нь сайхан байдаг гэсэн. Даанч голын хажууд болохоор аягүү зэврүүн хүйтэн байдаг гэж ярьдын байна лээ. Маршаал таун дотроо 2 хүнсний дэлгүүртэй. Тэр 2 дэлгүүр их ашиг олдог байхаа гэж бодогдсоннн кк.
Тэхдээ ганц хэцүү нь ямар ч унаа Маршал таун дээр очдоггү. Дандаа л машин тэрэгтэй улсууд амьдардаг юм байгааз бодуул. Бүүр Хөдөө аж ахуйн дээд сургуулийн буудал дээр буугаад алхышд... Нэлээн алхаад бас эрүүл мэндэд тустай ч юмуу... хэхэ.
0

Яаж амьдрах вэ? шоргоолз шиг үү? царцаа шиг үү?

Эртээ урьдын цагт нэгэн царцаа амьдардаг байжээ. Амьдардаг газар нь зөндөө олон шоргоолзууд бас байдаг байж.

Зуны нар шарсан халуун өдөр шоргоолз нуруун дээрээ баахан юм овоолчихоод явж байхад нь царцаа таарч л дээ. Царцаа түүнийг хараад "Ёоо, чи одоо ийм халуун өдөр яаж ийм их юм зөөгөөд явж чаддаг байнаа. Наадахаа түр болиод надтай хамт дуул л даа" гэж. Шоргоолз " Үгүй дээ, би өвөл идэх юмаа бэлдэх хэрэгтэй байна" гэсэнд царцаа "Одоо энд зөндөө идэх юм байгаа биз дээ, алив надтай хамт дуулья аа" гэхэд шоргоолз маш завгүй байсан тул цааш явчихаж. Царцаа маш уянгалаг сайхан хоолойтой ба тэндээ мөн л дуулсаар үлджээ.
Ингээд зуны турш шоргоолз ажиллаад л, ажиллаад л.. харин царцаа дуулсаар дуулсаар зуныг өнгөрөөжээ.

Хүйтний эрч чангарч өвөл болоход царцаа гэр оронгүй, идэх ч хоолгүй маш туйлдсан байв. Шоргоолзны гэрийн үүдэнд ирээд "Би маш их өлсөөд бас даараад байна. Надад жаахан идэх юм өгөөч" гэхэд шоргоолз "Би хэдий зунжингаа ажилласан ч манай гэр бүлийхэн дэндүү олон болохоор цуглуулсан хоол маань хүрэхгүй ч байж мэднэ. Чамд өгөх хоол алга даа" гэжээ. Ингээд шоргоолз дулаахан гэртээ гэдэс цатгалан сууж байхад царцаа өлсөж даарсандаа хөлдөөд үхчихэж ээ.
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiP24PNykoRhpntcPCKd74jd6XOXPQeslnZMBi3gqcd13HRBMBz2gTy1WOrTs2othO68llpnYaJEYRJOe9Qh6gQd6Dc7HP0LQQ7KXhB2B0d1mmniVXuSLD5tonZ6fAeSX6UjHUYpQafH0c/s320/Ant_tending_scales3.jpg ВИ ЭС http://www.guernicamag.com/incl/img/upl/2006/07/hasdai-locust4.jpg

0

Дуу хөгжим

Ер нь хүмүүс ямар үед дуу хөгжим сонсдог юм бол оо? Хийх юмгүй үедээ, уйдаж суухдаа, гэр цэвэрлэхдээ хөгжим сонсоод амандаа аялж байдаг хүмүүс бас байдийшд. Тэгээд зүгээр ч хөгжим биш рок поп, хипоп, аранби, транс нтр гээл дотроо бас хуваагдчихын. Хуваагдсан хуваагдсанаараа бас нийлчихдийн байна.
Зо тэгээд над мэтийн аль нь аль ч юм салгаж мэдэхгүй хүн чинь юу хамаагүй л сонсох юм байна шд.
Гэтэл дээ..ээр үед хүмүүс ардын дуугаа дуулаал явжийсан үед хүүхэд багацуул, хөгшид өвгөдгүй бүгд л адилхан дуу дуулж байсан гэж бодохоор аягүй сонин.
Уран зохиолыг чинь ер нь дуунаас эхэлж үүссэн гэж үздэг шд. Нэлээн дээрхэн үе манжийн дарлалын үе мүед чинь тэгээл
0

Бүх нийтээр мод тарих өдөр ба өнөөдөр

Өнөөдөр сайхан өдөр байнаа. Өглөө гараад нэлээд зүйл амжуулчаад өдөр тийшээгээ Сүхээ ахын талбай дээр очсон. Эх орноо хайрлан цөлжилтөөс хамгаалахын тулд, дэлхйи нийтээрээ л ярьж байна. Монголд маань ч бас мод тарих үндэсний өдөртэй болчихсон... Сүхээ ахын талбай дээр цэцэг мод, жимс ногоо тарих бүхий л үр үндэс, үрсэлгээ байхын. Аа тийн би уржигдар бас өглөө гараад Соёолж орсон шд. Тэнд бүх л зүйл байдаг юм байна лээ. Гэхдээ тийм гоё цогц газар юм чинь үнэ өртөг нь бусад газрыг бодвол арай өндөр байж мэднэ. Би ч үнэ мүнэ ч сонирхох завгү, ангайж ороол ангайгаад гарсан.Гэснээс мод ургамал ногоо тарих чинь сайхан зүйл шүү дээ. Үр хүүхдээ сайн сайхан өсгөж хүмүүжүүлээд сайн хүн болоосой гэж хүсдэг. Яг үүнтэй адилхан, ургамал ногоог сайн тордож арчлаад эргээд харахад үнэхээр сайхан цэцэг дэлбээлчихсэн, үнэр нь анхилаад л... За Өнөөдөр талбай дээр...
Хайлаас, хус, чацарганы мод гээд төрөл төрлөөрөө байсан.. Энэ модыг болохоороо 6 сараас өмнө суулгаад арчилж торддог ба 6 сараас хойш бол нахиалаад ирдэг гэнэ лээ. 6 сараас хойш суулгаж болох ч гэсэн дээ бас ... учир дутагдалтай байх нь бий. Намар болоход навч унахтай зэрэгцээд дөнгөж 6 сараас суулгаад арчилж байсан модны маань навч адилхан унаад эхэлдэг учраас харамсалтай... Гэхдээ нэгэнт л суулгацан юм чинь дараа хавраас нөгөөх чинь бас л адилхан ургаад явчихдаг гэсэн.
Өө бас намар ч суулгаж болдог гэсэн шдээ. Намар суулгаад жаал арчилж байгаад, хүйтрээд гадаа гол мол хөлдөх цагт нь нэлээд ус хийгээд хөлдөөчихдөг тэгээд хавар тэр нь гэсээд модондоо хэрэгтэй усыг нь өгөөд тэгээд л сайхан урагчихдаг гэнэ лээ шүү.Цэцэг нь нахиалаад гарчихсан тасалгааны цэцгүүдийг нэлээд боломжийн үнээр, Flora нтр гээд цэцгийн бас бус дэлгүүрүүдийн үнээс навс доошоо зарж байсан шүү.
Бас ийм цэцгийн үрсэлгээ ч зарж байсан. Үр цацаж ургуулснаас энэ нь илүү амар л даа. Сайн мэдэхгүй хүмүүст бол...
0

Ой тогтоолтын нууц лекц

Өдрийн тэмдэглэл 3 билүү хэд ч билээ. Ингээд л блог дээрх хэдхээн бичлэгийнхээ хэд нь өдрийн тэмдэглэл билээ гэдгээ мэдэхгүй байна шд... Мартанаа гэдэг чинь нэг ёсны өвчин гэж байгаа шд. Би тэгээд өнөөдөр яаж мартахгүй юмыг хурдан цээжилж байх вэ гэдгийг заасан лекцэнд суусан. Би одоо өөрөө л хичээвэл юу ч мартахгүй, одоогийхоосоо илүү ухаантай болохым чинь. Гэхдээ ганцаараа идсэн гахай таргалдаггүй гэж.. бусад хүмүүстэйгээ ч гэсэн хуваалцийшд.

Өнөөдөр АСА Цирк дээр Ой тогтоолтын нууц нэртэй .... лекц болсон байхгү юу.
Өдөр тутам л хүмүүс за байзаа түлхүүрээ хаана хийчлээ??, номоо хаана тавьлаа даа??, юу хийе гэж боджийлоо доо өнөөдөр чинь??, тригонометрийн томьёо юу билээ?, за байз өө англиар амрах гэдгийг юу гэдэг билээ гэх мэтээр байнгын марталтын байдалтай байжийдаг шдээ. Ер нь ингэж байгаагүй хүн миний ойр хавьд лав алга байна. Марталтаас болж нэлээд цаг хугацааг дэмий буюу санах гэж өнгөрөөдөг. Магадгүй бүр орж ирэхгүй байх нь ч бий.

Гипнозчийн хэсэг:

Би ч ер нь мухар сүсэгт нээх итгэдэггүй юм чинь. Тэгсэн нэг гипнозч тийм ховсддог нөхөр тайзан дээр гарч ирээд тэгээд нэг хүүхдийг зогсоожийгоол чихэнд нь юм шивнээд байдаг байгаа. Тэгсэн нөгөө хүүхэд чинь тэр чигээрээ тэндээ ямар ч хөдөлгөөнгү зогсонги болцийшд. Тэгээд бүр бие мие нь хав хатуу! Тэгээд өнөөх хүүхдээ 2 сандал нийлүүлжийгаад бүр хөндлөнгөөр нь тавьчдаг байгаа, яааг мод зөөжийгаам шиг тэв тэгшхэн хүн гэхээргү. Тэгээл өөрөө дээр нь гараад зогсцон, аймар зэвүүн гар хэхэ. Тэгээл гар марыг нь дээшээ барьжийгаал чихэнд нь юм шивнээл гар нь өргөөстэй хэвээрээ гацчиж байгаам чинь яахын.
Back to Top