Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Хүүхдүүддээ барих бэлэг

6 сарын 1 Хүүхдийн баяр "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" гэсэн сайхан тодотголтой байдаг. Гэхдээ ихэнхдээ мөнгөтэй айлын хүүхэд л баярлана уу гэхээс яг жинхэнэ эрхээ хамгаалуулахаар хүүхдүүд баярлаж чаддаг уу гүй юу бас... сонин л байдаг.

Хүнд хөдөлмөр эрхэлдэг, гадуурхагдаж, хүчирхийлэлд өртдөг гээд эрхийг нь хамгаалах олон асуудлууд байдаг шүү дээ, уул нь.

Энэ бүхний гол асуудал нь эцэг эх. Эцэг эхгүй өнчин эсвэл эцэг эх нь ажилгүй, боловсролгүй ядуу зүдүү ч байдаг юм уу... гээд асуудлууд дурдагдаж явсаар архинаас шалтгаалах нь цөөнгүй.


Ашгүй хүүхдийн баяр чинь 6 сарын 1нд, сар болгоны 1ний өдөр архи зардаггүй шүү дээ. Ганцхан ядаж энэ өдрөөр архи уухгүй байж үз таминьээ. Улсууд нь тэсэхгүй уунаа гэдэг юмаа гэж бодоход хүүхдүүдээ бодоод, хүүхдийн чинь сайн найзын аав ээж тэнд бас яваа ч юм билүү гэж бодоод архи зарахгүй байгаарай, худалдагч нараа.

Жич: 5 сарын 31 ТАМХИГҮЙ өдөр шүү дээ
0
Өнөөдөр ашгүй гэртээ эртхэн хүрээд ирлээ. Бороо ороод дэлгүүрээр нээх олон хүн амьтан ч алга. Харин ч чоно борооноор гэгчээр бороо орсны хүчинд муусайн хятадууд ажилгүй сайхан гиеүрцгээгээд дэлгүүр хоршоо хэссэн шээг яваа харагдана. Үгүй тэд мөн сайхан юм даа. Хүний нутагт ирчээд Монгол хэл түй ч мэдэхгүй хэрнээсээ ажилтай бол ажилтай, амралттай бол амралттай, мөнгө байна уу байна хмм. Монгол хүн Хятадад очвол ийм байж чадах билүү? Хятад хэл мэдэхгүй л бол алхаж ч чадахгүй. Англи хэл мэддэг байгаад ч таксинд суугаад өнөө жолооч нь мэдэхгүй. Тийм байхад Монголчууд нь өөрсдөө эх орондоо ажилгүй, мөнгөгүй, хоолгүй, юу юугүй л байна. Сарын 21000аа хүлээгээд л. Болохгүй бол хулгай хийнэ.

Би уг нь нээх харийх гэж хүн амьтныг гадуурхаад байдаггүй. Гадаадад бас л манай Монголчуудыг минь тэгж ад үзэх ч билүү.. Гэсэн ч муу хятадуудыг харахаар бүр уууууууур хүрээд байдаг юм. Юм худалдаж аваад мөнгөө хүртэл аятайхан тавиад эсвэл гарт нтр өгч мэдэхгүй. Шууд шидчихэж байгаам даа. Буцаагаад нүүр лүү нь шидчихмээр арзайсан хогнууд чинь. За за... 1 2 3 4 5 6 7 8 9 10

Манайд нэг 3 эрэгтэй хүүхэд шинээр ирсэн юм. Бэлтгэгч /бараа өрнө/, үйлчлэгч /шал угаана/, касс. Тэгсэн кассаар ирсэн хүүхэд эхний өдрөө шилтэй огурцы, 2 дох өдрөө шилтэй компот, 3 дах өдрөө шилтэй алаг салат хагалснаар ажлаасаа хөөгдөв өө хөөрхий. Уг нь их хөөрхөн ааштай хүүхэд байсан юм.

Харин нөгөө 2 нь бол бас нэлээн сэргэлэн, хөдөлгөөн нтр ч гайгүй юм шиг байгаам. Үйлчлэгчээр орсон хүүхэд найз охиндоо бэлтгэгчээр ажилд орсон гэж хэлж гэнэ. Тэгсэн өнөөдөр жинкэнэ өөрийхөө багаж болох шалны мод, хувингаа бариал жигтэйхэн сайхан зүлгээд сууж байсан чинь найз охин нь ороод ирдэг байгаа. Өнөөх чинь шууд

Аргагүйдээ өнөөдөр үйлчлэгч нь ирээгүй тэгээд оронд нь би шал угаасан юм аа, ганц удаа гэж аргалсан гэнэ. Гү ер нь шал угаана уу, шавар зөөнө үү ажилтай л бол болоо шд. Найз охин нтр хамаагүй биз дээ. Авсан цалингаас нь үрэлцэхээс хойш.

0

Цайны цаг фөөөрс

Дахиал шинэ ажлыхаа талаар хэхэ.

Өнөөдөр анх удаа л цайны цаг авч гэртээ ирлээ. Өмнө 2 3 хоног ажилахад түй ч юм идээгүй гээд боддоо. Тэгэхээр өнөөдөр анхных. Сайхан л байна. 1 цагаас гарсан юм чинь хоол хийж идчээд 30 мин дуг хийчээд гардаг хэрэг.
0

Ажлын эхний өдөр

Ажлын эхний өдөр сайхан өнгөрлөө. Сүүлийн /дахиад орохгүй байлгүй дээ!!! арай ч дээ./ цас нтр ороод байсан уу? хө.

Бүтэн нэг өдөр дагалдан хийсэн биш өнөөх чинь сурамгай болчихож. Дийд дийд гээд уншуулаад уншуулаад давхиад байлаа шүү дээ. Харин байнга 10 20тоос авхуулаад боодолтой мөнгө тоолсоор байтал удаагүй хэрнээ муу гар минь хачин болж. Тос мосхон түрхэж жаахан аргадахгүй бол болохгүй нь ээ.

Өнөөдөр Миний дэлгүүрийн төв дээр очиж хурууны хээгээ дарсан. Төв нь бүүр хаа хол Хархорин захын хавьд байдаг юм байна шд. Ямар ч байсан очоод дараад маргааш ч юмуу нэг өдөр дахиж нэг явах шаардлагатай л болчихлоо. Маргааш биш байгаасай... ядаж нөгөөдөр явья гээд хэлчихвэл зүгээрсэн.

Ажлын эхний өдөр л чухалдуу.. юм чинь маргаашнаас дахин дахин бээгий шахахгүй ээ... Гэснээс үргэлжлүүлээд "Ажлын 2дох өдөр" "Ажлын 3дах өдөр"... "Ажлын 60дах өдөр" гээд яваад байвал дуусахгүй юм болох нь ээ.

Өнөөдөр уул шугамандаа бол гадаа хүйтэн биш бол нэг хүүхэдтэй уулзах байсан юм шд. За яахав явахаас нь өмнө нь ганц ч болов уулзаж амжих байлгүй дээ. Явах гэж байгаа юм чинь зөндөө сайн хандана аа эхэхэ.

За унтья дөө, эртхэн. Өдөржингөө ком дээр суугаад 2 өнгөрөөж унтаад өглөө 10 нтр гэж сэрдэг Эмигийн хэв маяг эрс өөрчлөгдцөн чинь ёстой эвгүй. Өчигдөр 11 гэж унтаад өглөө 7д сэрсэн чинь 2 нүд бүр уууууув улааааан аймар болцон байсан шд. Бушуухан л хөргөгчнөөс ганц мөс авчирж дээр нь тавиад арай гайгүй болсон... Хм өнөөдөр ч гэсэн эртхэн унтах минь. Маргааш дахиад л 8с ажилтай. Шинэ хэв маягтаа хурдхан дасан зохицож авах хэрэгтэй байна.
http://bj4img.com/d/bb/user_uploads/20110401/196214/gb_445c9437.jpg
0

Ажлын эхлэл - Дагалдан 2 дахь өдөр

Өө хө, өнөөдөр дахиад дагалдан хийсэн. Өчигдөрөө бодвол арай архаг л байлаа. Өглөө 8с орой 6 хүртэл зогсов. Зогсоол байхаар нуруу их өвдөх юмаа. Гэснээс өнөөдөр ажиллаж байхдаа нэг ч юм хоолойгоор даваагүй. Би ч анзаарсангүй. Нэг мэдэхэд л бараг 3,4н цагийн үед нэг хүн ирж "миний дүү цайндаа орсон уу?" гэдэг байгаа. Тэгээл "өө тийшд, хальт гэрээрээ орчихоод ирье дөө" ухааны юм бодоод сууж байсан чинь мэргэжлийн хяналтын шалгалт ирнэ гэнэ гээд өнөө хэд чинь орвонгоороо сандлаасаа хөндийрч цэвэрлэгээ энээ тэрээ ид ажил өрнөөд явж чадалгүй, юу ч идэлгүй 8 гэж гэртээ орж ирлээ шд. ХӨӨРХИЙ МУУ ЭМИ. Өөрөө л өөрийгөө өрөвдөхөөс.
http://bj4img.com/d/bb/user_uploads/20110401/196214/gb_445c9437.jpg

Маргааш яааааг жинхнээсээ цалинтай ажиллуулна л гэсэн шд. Ингэсгээд эртхэн унтья. 8-2 цаг хүртэл суучихаад төв мөв дээр очиж бүртгүүлдэг нтр гэнэ. Цалингаа ХААН банкны картаар авдаг л гэнэ. Явдалтай бас. Надаа тэр нь байхгүй юм чинь. За болох биз.

Одоо бол нэг хөл тавьсан бол яах ч аргагүй. Дор хаяж нэг сар.. гэж үргэлжилсээр зуны саруудад бол ажиллаж л таараа. За ажиллаад байж дээ эми, УРАГШӨӨ!
2

Ажлын эхлэл - Дагалдан

Өнөөдөр ажлын эхлэл өдөр. Анхны өдөр нь маргааш болох нь. Жинхнээсээ ажиллаж эхлэх.

Хэдэн хоног баахан зар мар харж суусаар олигтой ажил сүртэй олддог ч үгүй юм байна. Тэгээл ихэнх нь бар караоке пабд зөөгч авна л гэсэн байх юм. Сурч байгаа чиглэлээрээ гэхээр арай зориг хүрэхгүй юм. Гэсээр явсаар өнөөдөр кассчингаар нэг Миний дэлгүүрт очив өө.

Үгүй яахав, хийж болмоор л эд. Жоохон сандрах юм. Оройхон тийшээ хүн ихтэй... Тэгээд зарим бараанууд нь үнэн дургүй хүрмээр код нь уншихгүй, гараар бичих болох юм... гээд л гомдол мэдүүлвэл зөндөө л юм байна. Гэсэн ч чадахгүй гэж хойш суугаад яахав дээ. Яваандаа болох биз. Маргаашаас ганцаараа гарахаар болсон. Өглөө 8аас орой 11 хүртэл.

Үд болтол унтчихаад өдөржингөө комын ард зомби болдог Эми маргаашаас "өдрийн од шиг л" шөнө дундаар хальтхан үзэгдэх нь дээ.

Гэснээс өдөржингөө суугаад, дуртай үедээ хэвтээл нам явчихдаг байсан болохоор кассын ард зогсоод байхаар нуруу өвдөөд байх юм. Яахуу? Яавал гайгүй болох бол? Хөл бол зүүв зүгээр, тэгэхэд энэ нуруу шал ...

За өглөө эрт босно. Үсээ хурдхан хатаачихаад унтах минь. Нөгөө нар дээр гартал унтдаг үе маань өнгөрч. Өнөөдөр дэндүү босмооргүй санагдаад байсан юмаа. Аргагүй сүүлийн их унталт болохоор бие маань мэдээд байж л дээ. Жоохон унтуулдаг байж эхэх.
0

"Худлаа ярьсиймааа тоглосын" гэдэг үг бүрийн ард жоохон ч гэсэн ҮНЭН нуугддаг

"Мэдкү" бүрийн ард жоохон ч гэсэн МЭДЛЭГ нуугддаг

"Надаа хамаагүй" бүрийн ард жоохон ч гэсэн СЭТГЭЛ нуугддаг

" Чамайг үзэн яджийн" бүрийн ард жоохон ч гэсэн ХАЙР нуугддаг

" Баяртай " бүрийн ард жоохон ч гэсэн ГОРЬДЛОГО нуугддаг ...

" Би зүгээрээ" бүрийн ард жоохон ч гэсэн ЗҮГЭЭРГҮЙ нуугддаг

" Хоосон" бүрийн ард жоохон ч гэсэн Ямар нэг ЗҮйл нуугддаг

0

Гэрлэлт тоглоом биш

Гэрлэлт тоглоом биш гэдгийг хүмүүс ер ойлгохгүй байх шиг. Уг нь хүн бүр мэддэг хэрнээ яг тулаад ирсэн шийдвэрээ зүгээр л юу ч бодолгүй сэтгэлийн хөөрлөөр шийдчихдэг. Бага залуу байхдаа нэг юмтай нийлчихдэг тэгээд аягүү бол хүүхэдтэй болчихдог... хамаг юм болж өнгөрсний дараа салах болдог.

Муу хүн сонгож суугаад сална гэдэг ганцхан өөрийн чинь асуудал биш. Муу хүнтэй сууснаар үр хүүхэд хамгийн их зовдог. Эх эцгийнхээ санааг зовоон.. Сайхан амьдрал, сайн ээж аав, тэдний хайранд өсөн торних боломжийг хүүхэддээ өгөх хэрэгтэй шд. Яагаад ганцхан өөрийхөө амийг бодож нэг тэнэг юм дагаж суучихаад сүүлд нь олон хүнийг хамаргаж хохироож байгаам? Яагаад тэр хүүхэд сайн ээж аавтай байх боломжийг нь хасч байгаам?

Би лав ингэж л боддог. Хайр гэдэг чинь угаасаа мөнхийн зүйл биш. Эх эцгийн хайр чухам ямар байдгийг ээж аав болсон хойноо л мэдэх байх. Аа тэрнээс биш нөгөө хайр нь бол үүрд хайрлана гэж амалдаг ч тэр ердөөсөө түрхэн зуурын гоо сайхан төдийхөнд л тогтож байдаг. Хүмүүс царай харж суудаг шдээ. Залуу сайхан насандаа. Тэрнээс гэнэт 60 70 гарсан хүн үрчлээ тогтсон эмээг хараад гэрлье гээд хойноос нь гүйгээд байдаггүй биз дээ.

Тиймээс хайр нэг л өдөр төгсдөг. Харин тэр хайр дуусгавар болсон ч итгэлтэй, найдвартай байж чадах хүнтэй гэрлэх ёстой юм болов уу. Миний итгэлийг алдахгүй, Миний ганц найдвар болох тэр хүн насан туршдаа миний хажууд байвал.

Зүгээр наад захын жишээ татахад л. Хав харанхуй шөнө ганцаараа гэрлүүгээ айж харихад тэр намайг ирээд авчихна даа гэх найдвартай хүн байхад сэтгэл өег байдаг. Ямар хүнд хэцүү зүйл тохиосон ч тэр миний хажууд байвал болоо гэх найдвар байхад л болоо.

Хүмүүс насан туршдаа амьдрах тэр хүнээ зөв сонгоосой. Яарч сандран 20 хүрээгүй насандаа гэрлэх тэр хүмүүс юу бодож гэрлэдэг бол? Үгүй ээ, багадаа 80 наслана гэхэд тийм урт удаан хугацаанд хажууд хань болох хүнээ сонгоход хайхрамжгүй хандаж болохгүй л юмсан.
0

Америкчууд их муу хүмүүс юм

Америкчууд чинь ихэнх нь Христ шүтлэгтэй улсууд байдаг биз дээ. Нэг л их бурхан минь энэ тэр гэж залбираад загалмай нтр зүүж яваал байдгаас яг дагадаггүй юм шив. Библи дээр чинь одоо хүн чамайг алгадвал нөгөө хацраа тавьж өг гэж мэгээл хүн амьтныг өршөөх энэрэх сэтгэл нтр гэж заагаад байдаг биз дээ. Би сайн мэдэхгүй л дээ. Гэсэн ч муу Осамаг үхлээ гэж тэгтлээ баярлахдаа яахав дээ. Муу эр дайнд хөөрнө гэдэг шиг хүн үхэхэд хөөрөөд байхдаа яахав дээ тэ. Хөөрхий муу Осама тамруу явах байсан бол бурхан өрөвдөөд за за диваажинруу яв гэтэл нь хөөрч байна шд.
0
Гараа чичрээгvй дээр атгаж амж
Хєлєє цуцаагvй дээр алхаж амж
Шvдтэй байгаа дээрээ хазаж амж
Нvдтэй байгаа дээрээ харж амж
Зvстэй байгаа дээрээ инээж амж
Зvрхтэй байгаа дээрээ дурлаж амж
Зоригтой байгаа дээрээ дарлаж амж
Наадуул чинь аяндаа чамаас зугтана
Нар хvртэл алтан нvvрээ буруулах цаг ирнэ ээ
Back to Top