Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0
Өдөр унтах их сайн юм гээ биз дээ. Эми хичээлээс ирээд цай уунгуутаа л нүд нь талимаараад явчдаг шд. Тэгээл шууд кадр тас. Тэхдээ тэгж 20 30 минут унтах царайны нөхөр биш л дээ. 2 3н цагаас наашгүй. Тэгэхээр чинь өдөр хийх хамаг ажил нурж байгаа юм чинь. Яаж тэгж цөөхөн хэдэн минут дуг хийгээд босч ирдэг арга сурах вэээ? Энэ талаар зааж маадаг курс, дугуйлан нтр байдаггүй юм байхдаа? Хаха бүгд нийлээд унтдаг дасгал хийж мийгээд.

Сэрүүлэг нтр тавиад ямар ч нэмэр байдаггүй шд. Ердөө сонсдоггүй гээл бод. Хүмүүс чинь аягүй сэргэг, тэнд нэг юм тог гэхийг андахгүй сэрчихдэг шд. Өөө Эми бол ердөө бөх нойртой, нойрондоо аймар харамч. Тэгсэн ч "нойрыг унтаж биш сэрж бардаг" гэдэг үгний улаан пээн нь.
Өдөр ирээд ялангуяа сүүтэй цай уувал тэгээл удаан хугацааны нойрны эм л гэсэн үг.

Нэг онигоо санаанд орчлоо. Нэг хүн аягүй ядарч ирээд эрт унтаж. Босоод цагаа харсан чинь 8 болж байна гэнэ. /оройн/ Гэрийхэн нь бүгд суугаад зурагт үзэж байж. Мань хүн нойрмоглож явж байгаад цонхоороо харсан чинь гадаа харуй бүрий болоод нар шингэж байхад нь нөгөө нөхөр "Та нар чинь яасан эрт босцгоосон юм" гэсэн гэдэг юм.

Инээдгүй байна уу?? Харин Эмиг ярихаар онигоо хүчээ алдчихдаг юмаа. За больё дөө.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top