Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0
Өнөөдөр сайхан өдөр байна аа.
Ганц хоёрхон хоног бэлдсэн хэдий ч ярианы тэмцээндээ амжилттай орчихлоо.
Зөндөө их баярлаж байна өө. Гэрлүүгээ ирж явахдаа лаг жаргалтай явлаа шд эхэхэ.
Миний дургүй амьтан, нохой хүртэл хажуугаар зөрсөн чинь нээх хөөрхөн харагдаа насс.
Лифтэндээ ороод ирсэн чинь өнөө тамхины утаа нь лаг гоё мэдрэмж төрүүлж үнэртэж нтр эхэх за тэр нь ч арай юу юм. Тэхдээ л сайхан байна аа.

Надад зөндөө тусалсан ангийн багш, Жу багшдаа бас Отгоодоо баярлаж байна өө. Манай Отгоо ч гэсэн дээ бэлдэж байх үеэсээ хамаагүй сайн ярьж байсан шүү. Юм нэгээр дуусах биш, дараа орохдоо илүү их амжилт гаргана өө, би мэдэж байна.

오늘 좋은 날이었다.
준비를 그렇게 잘 못했지만 말하기 대회에 잘 나갔다.
아주 좋다. 집에 온 길에 아주 행복했다. ^^
내가 싫어하는 개도 아주 예뻐 보였다.
엘리베이터에 들어올 때 담배 연기도 좋았다 ㅋㅋㅋ. 이건 농담이다.
그래도 아주 좋아..

도와주신 툽신 선생님께, 조 선생님께 아주 감사합니다.
그리고 내 친구 어트거.. 고마워..^^
어트거도 발표를 아주 잘 했잖아. 포기하지 마! 다음에는 노력해서.... 어트거 파이팅!!!
0
Хүн давж чадахааргүй хэцүү бэрх зүйл гэж ердөө байхгүй. Зүгээр л тэвчээр хатуужил, тухайн хүнийг сорьж байгаа шалгуур төдий.

Урьд нь "Ёоо, ямар хэцүү юм бэ. Яаж чадах юм" ч гэдэг юм уу их л төвөгшөөсөн дарамттай үе байсан л байлгүй. Гэхдээ одоо санаанд орж ирж байгаа юм алга. Тухайн үедээ л хэцүү санагддаг болохоос ард нь гарсан хойно харахад бол боломжийн, үгүй болмоор л юм байсан юм билээ. Тэгтлээ тээршааж, элдэв бусын гомдол мэдүүлэхгүй ч даваад гарч чадах л зүйл байсан байна лээ шүү дээ. Онгирч байгаа ч юм биш. Ийм л байдаг.

Би чадна өө, чадна шд. Хэцүү энэ тэр хамаагүй шаал тоохгүй ээ.
0
Цаг агаар сайхан байх тусам л хүмүүс илүү өөрсдийгөө чөлөөлөөд л энд тэрүүгээр хэсээл тэнээл байдаг юм шиг ээ. Өнөөдөр чинь сайхан хүмүүсийн алхаа гишгээгээс авахуулаад л бүх юмаа л салхины хурд хүчинд тааруулж хийгээд байх шиг.
0
МҮОНРТ-н "Залуу зохион бүтээгч" бол үнэн гоё сонирхолтой нэвтрүүлэг юм аа. Тэндээс харахад хүмүүсийн шинэ шинэ санаа шийдлүүд чадвар сэтгэж байгаа энэ тэр ер нь бас байна шүү. Ялангуяа тэр 7 8р ангийн жаахан хүүхдүүд л гэхэд үгүй ээ тэд нарыг хараад бахархах сэтгэл төрж байна шд. Би мэдээгүй, ийм жоохон хүүхдүүд ингэж их тоног төхөөрөмж оролддог болчихсон юм уу. Өнөөдрийн дугаар дээр нэг хөөрхөн Завханаас оролцож байгаа гээд 13 настай хүү тэр ярьж хэлж байгаа хн хээв нэг байж байгаад л өөрийхөө хэлэх гэснээ хэлээд л тэнцээд гараад ирж байна. Тэр сэтгэсэн юм нь ч гэсэн дээ. Кофе, ундаа зэрэг уух юмны автомат машин байж болж байхад ер нь бал худалддаг автомат байж болохгүй гэх газаргүй. Гэхдээ тэр хүү энийг намайг санаагүй байхад л бодоод олчихож, үгүй бүр хийчихэж.

Манай сургууль дээр байдаг автомат гэхэд л бас гажигтай. Цаасан мөнгөөр гүйлгээ хийдэг болохоор урагдаж нугаларсан болон бүхэл мөнгийг шууд цэвэр орлого болгож авдаг. Зоосон мөнгө чинь бас хаягдаж гээгдчих гээд байдгаас биш хэрэглээнээс хасчихаагүй, яагаад хэрэглэж болохгүй гэж. Би тэр хүүг 200 хувь дэмжиж байгаа. Чи явна аа аая аймар пээн.

Тэгээд эндээс харахад 10 жилийн хөдөлмөрийн багш нар их сайн байгаа юм уу даа. Манай 10 жилд ч хөдөлмөр ордог байсан. Охидууд нь ч яахав нэг энд тэнд юм хум хатгасан шүү. Ямартай ч ангайж байхаас умайж байг гээд умайлгаад орхичихтойгоо болсон. Хөвгүүд бол хадаас хадаж сурсан юм уу үгүй юм үү, багш захиралтай архидаж байна л гэж их ярьдаг байсан.

Энэ нэвтрүүлгийг үзээд их гоё санагдаад байгаа. Энд япончууд нэг робот бүтээж. Энэ их гоё. Би дотор нь ороод удирдмаар... Жоохон болхи бүдрээд уначихмаар гүйж байгааз. Япон иймэрхүү хүүхэлдэй их байдаг шд. Жоохон байхад "Болтрон" гээд гоё хүүхэлдэй гардаг байсан шд бас. Цин ци ри ри рин гээл...

Заза залуу зохион бүтээгчиддээ АМЖИЛТ ХҮСЬЕ!
0
Өдөр унтах их сайн юм гээ биз дээ. Эми хичээлээс ирээд цай уунгуутаа л нүд нь талимаараад явчдаг шд. Тэгээл шууд кадр тас. Тэхдээ тэгж 20 30 минут унтах царайны нөхөр биш л дээ. 2 3н цагаас наашгүй. Тэгэхээр чинь өдөр хийх хамаг ажил нурж байгаа юм чинь. Яаж тэгж цөөхөн хэдэн минут дуг хийгээд босч ирдэг арга сурах вэээ? Энэ талаар зааж маадаг курс, дугуйлан нтр байдаггүй юм байхдаа? Хаха бүгд нийлээд унтдаг дасгал хийж мийгээд.

Сэрүүлэг нтр тавиад ямар ч нэмэр байдаггүй шд. Ердөө сонсдоггүй гээл бод. Хүмүүс чинь аягүй сэргэг, тэнд нэг юм тог гэхийг андахгүй сэрчихдэг шд. Өөө Эми бол ердөө бөх нойртой, нойрондоо аймар харамч. Тэгсэн ч "нойрыг унтаж биш сэрж бардаг" гэдэг үгний улаан пээн нь.
Өдөр ирээд ялангуяа сүүтэй цай уувал тэгээл удаан хугацааны нойрны эм л гэсэн үг.

Нэг онигоо санаанд орчлоо. Нэг хүн аягүй ядарч ирээд эрт унтаж. Босоод цагаа харсан чинь 8 болж байна гэнэ. /оройн/ Гэрийхэн нь бүгд суугаад зурагт үзэж байж. Мань хүн нойрмоглож явж байгаад цонхоороо харсан чинь гадаа харуй бүрий болоод нар шингэж байхад нь нөгөө нөхөр "Та нар чинь яасан эрт босцгоосон юм" гэсэн гэдэг юм.

Инээдгүй байна уу?? Харин Эмиг ярихаар онигоо хүчээ алдчихдаг юмаа. За больё дөө.
0
Юм харагдаж байгаагаасаа өөр байхад би дургүй ээ. Ялангуяа хүмүүс...
Хүний эрээн дотроо
Могойн эрээн гаднаа гэдэг үг байдаг, би мэднэ л дээ. Тэгсэн ч хүнийг гаднаас нь хараад таньж болдог шд. Энэ нэг тиймэрхүү хүн байна даа гээд. Тэглээ гээд жоохон ширүүн төрхтэй хүнийг хараад муухай гээд байдаг ч гүй. Гаднаасаа нээх дөлгөөхөн, гоё харагдсан хэрнээ ... ярьж асууж байгаа нь арай л хэтэрхий.. шулуун байгаа юм биш үү?
Үг эзэндээ хүрсэн ч хариулт нь сэтгэлт хүрсэнгүй. Хариулт нь нэг зүйлийг хэлж өгсөн ч , хэлж өгөөгүй зүйлийг нь би яах юм..? Ганцаараа бодсоор байгаад мэдрэлийн ядаргаа туслаа шд. Үг хүнийг алж ч амилуулж ч чадна аа гэж...
0
Сая уйдаад нэг серверт буудаж байв өө. Тэгсэн нэг хүн орж ирээд "эми чи бүжиглэдэг үү?" гэж байна. Тэхээр нь андуурч харав уу яав "айн?" гэсэн чинь "шинэ стадионд бүжиглэсэн эми мөн үү" гэж байна хөөе. "мөн шдээ" гээл явчих алдлаа. Эми чинь гоё бүжиглэхдээ мантай олигтойхон ойчиж ч чадахгүй юм чинь. Уг нь ч заагаад өгвөл чадна дөө, муу бүжиг нтрийг бол. Нэг үе бүжиглэж байсан л юм даг гх гх
0
Нойрыг унтаж биш сэрж бардаг гэдэг. Эми нь 12ийн үед ноцолдож ноцолдож сэрлээ шд. Яана аа хонгийн 24 цагийн 12т нь унтчих гэж бас.... байдаг л юм байна. Унтаж босч ирээд цай цүүгээ уучаал харав уу үгүй юу цаг 3 өнгөрчдөг гэнэ!
0
Гоо сайхан ертөнцийг аварна гэж ямар утгаар хэлсэн юм бол оо? Юутай ч гоо үзэсгэлэн Японыг цунамигаас аварсангүй. .........!

Гэхдээ! яг далайн хүчтэй давалгаа ирж явах тэр мөчид үнэхээр гоо үзэсгэлэнтэй бүсгүйг аваачаад урд нь зогсоогоод үзсэн бол далайн давалгаа уяраад тэр дороо хүч нь саараад больчих байсан ч юм билүү... Туршиж үзээгүй болохоор мэдэхгүй юм. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав гэж ертөнцийг аврахаар болоод тэгж хэлсэн байж болох шд..
0
Ээ бурхан зүг орой дээрээ. Яасан айхтар сүр дуулиантай өдөр гэгч нь вэ. Нэг л тэнгэрийн доор амьдарч байгаа хойно ялгаа юу байхав. Хол ойр гэлтгүй дэлхий даяараа л амар амгалан байж гэмээнэ хүн бүр сэтгэл амар амьдарна шүү дээ. Байгалийн дор хүн ямар сул дорой болохыг ингээл үе үе мэдрүүлдэг юм. Ямар ч айхтар зүйл тохиолоо гээд байгалийн эсрэг зогсож чадах зүйл үгүй шүү дээ. Байгаль орчноо хайрлаж хамгаалья аа гээд байхад үгэнд орохгүй хн...

Аливаа юм санаа дагаад бүтдэг шд. Болоогүй юмыг л муу муухайгаар зөгнөөд "үгүй, энэ чинь одоо юу болох бол? хэдэн хүн үрэгдэх бол, хаа хүртэл нэрвэгдэх бол" гээл элдэв балай ёсөн жорын юм зөгнөж сууснаас нэг сайн үг амандаа бувтнаад сууж байх хэрэгтэй шд. Байгаль дэлхий минь өршөөж хайрла ч гэдэг юм уу.

Эми шашин сүсэгд муу ч гэсэн эмээгээ дагаад буддын шашинд арай ойр. Хүмүүс гандан хийд ороод залбирч гуйхдаа "манай муу хүүг, манай муу тэрийг энийг ..." гээд ер нь нэг хүн дээр төвлөрүүлж гуйх нь элбэг. Тэр ганц хүнд гуйж байгаа буян заяа хүнддэг юм гэнэлээ. Би болбоос гандан орохдоо дэлхий даяар амар амгалан өвчин зовлонгүй, аз жаргалтай байгаасай гэж ирээл залбирдаг юм шд. Ер нь зүгээр гандан хийд ороогүй үедээ ч дэлхий ертөнцдөө өдөр болгон өөрийн хүслээ хэлээд биелэж байгаагаар бясалгаж байвал зүгээр юм шиг. Эмид мэдэхгүй юм байхгүй байгаа биз. Мундаг шд хэхэ.

Дэлхий нийтээрээ эрүүл энх, аз жаргалтай байг! Ерөөл бат оршиж, юу хүссэн бүхэн сэтгэгчлэн бүтэг.
0
Тэнэж яваад нэг ийм блогоор орлоо. Ийм шүлэг оллоо, гоё юм.

Өнгөрсөн бүхнийг сөхөж намайг хайгаад хэрэггүй

Өөрийг чинь хайрладаг жаахан охин одоо том болсон

Чамайг хайрладаг хайраа чанадын чанадад нуучихсан

Чи хичнээн хайсан ч эргээд олдохоо өнгөрсөн гэнэ ээ.

Дээрхэн мэссэжэрээр нэг спам яваад байсан шд. Нэг өрөө хөлслөнө. Наран талдаа цонхтой нтр гээд. Төлбөрт нь үнэнч сэтгэл нтрээ өгнө. Харин 2 болгочих юм бол гомдоно нтр тиймэрхүү утга бүхий...

Урьд нь нэг өрөөний хаалгаар шагайчих л юм бол цааш өрөөнд орж үзээд, сонирхоод бүр илүү гоё сайхан гоёл чимэглэл элдэв зүйлийг харахыг хичээгээд байдаг юм шиг.. бас ч гэж энд тэнд обой нь урагдсан, эсвэл хана нь цуурсан ч юмуу, дээрээсээ ус алдаад шарласан зэрэг муухай зүйлс нь харагдахаар жоохон гомдолтой л байдаг байлаа. Гэсэн ч тэнд байгаад л баймаар тэр өрөө намайг өвлийн хүйтэнд ч дандаа дулаацуулдаг тийм гоё байгаасай гээл хүсдэг. Намайг өөр өрөөнд орох хүсэл төрөхөөргүй, дандаа л тэр өрөөнд байлгахыг хүсдэг надад нөлөөлдөг байгаасай.. Өөр өрөөнд ойртох төдийд уурладаг байгаасай ч гэж хүсдэг байсан...

Хаа очиж одоо тийм юм байхгүй болж. Ихэнх өрөө эзэнтэй болсон байна. Харин 2 өрөө байр их болж уу.. 2 байтугай өрөөтэй баян айлыхан ч бас байх юм. Тийм олон өрөөтэй хэрнээ нуугаад 1 өрөөтэй царайлах нь ч байх. Олон өрөөгөөр яахав дээ. Цэвэрлээд ариглаад аваад явах сайн эзэнтэй тэр өрөө л байхад болмоор. Өрөө өрөө дамжаад явдаг төлбөрөө төлдөггүй цайрцан нөхдүүд бас байна. Заззз өрөөнүүдийг дуусгая дөө. Эзэнгүй өрөөгөө цэвэрлэчээд унтья.
0
Цаг хугацаа ийм хурдан өнгөрч байхад зарим нэг нь анзаарахгүй байх шиг байна.
Өнөөдөр чи алдаагаа ойлгоод засчихаж болох ч
Өчигдөр дэмий өнгрөөсөн цагаа одоо ойлгоод ойлгоод ямар ч нэмэр байхгүй.. амьдралын чинь нэг өдөр тэгээд л өнгөрч байгаа юм. Ямар ч үр дүнгүй.
0
Зарим нэг хүмүүс их ухаантай юм шиг. Ухаантай ч гэж, ер нь хүнд тийм зэргийн ухаан байх ёстой шдээ. Хичээлд, сургууль дээр сурдагаас илүү ихийг бид өглөө босоод гэрээс гарахаас эхлээд л сурдаг. Дээд айл их хэцүү шөнөжингөө хүүхэд нь уйлж, нэг эгч орилоод л загнаад байсан. Нөхөр нь магадгүй архи уугаад тэгээл агсан тавиа биз. Яахаараа ийм мулгуу амьтан байдаг байна аа. 10 давхрын нохойтой айлын өвөө.. эмгэн нь байдаггүй байх аа. Ганцаараа л муу жижиг хаваа дагуулаад гарж явдын. Хэдэн хөвгүүд нь өөр өөрсдийн замаа хөөгөөл явчдаг шинжтэй. Өглөөдөө надтай таараад их л эелдэг, надтай ярилцаасай гэсэн аятай харагддаг жижигхээн бор өвөө. Өглөө болгон мэндлээд өнгөрдөг ч өнөөдөр нойрмог амьтан хичээлдээ яараад лифтний хаалгаар дайрчих шахаад өнгөрсөн. Уучлаарай, өвөө.
Эргэн тойрон болж буй зүйлсээсээ суралцаад, дүгнэлт хийгээд зөндөө их зүйлийг мэдэж авдаг. Харин зарим нь тийм биш юм.

Би хүн сармагчингаас үүссэн байж ч магадгүй гэж боддог болсон шүү. Хүн бүр ухаантай биш байгаатай адил зарим ухаантай хэд нь өөрсдийгөө хөгжүүлсээр хүн болсон ч юм билүү. Хүн бүр амжилтанд хүрээд сайхан амьдарч байна уу? үгүй шдээ. Магадгүй зүтгэл чармайлттай хэсэг сармагчингууд нийлж байгаад хүн болох гараагаа эхэлсэн ч юм билүү. Нохой болгон 2 хөлөн дээрээ зогсоод хамрыхаа үзүүр дээр бөмбөг тогтоогоод зогсохгүй л байна ш дээ. Хэдэн сармагчин л илүүг хүсэж тэмүүлж хөгжөөд, аа үлдсэн нь тэдний хийснийг хараад амаа ангайлгаад модондоо авираад явж байсан ч болно шд. Яг эх орны хишиг, Хүний хөгжлийн хэдээ хүлээж байгаа юм шиг.

Эргэн тойрноо харваас л ойлгомжтой юмыг яагаад ойлгодоггүй юм бол? Архи тамхи аль болохгүй бүтэхгүйг эрж хайж олоод хойноос нь тэмүүлдэг юм уу. Одоо хүртэл нэг нэгнийхээ бөөсийг түүж идээд сууж байгаа сармагчид шиг.

Ямар ч зорилго байхгүй юм шиг. Эрэгтэй эмэгтэй ялгаагүй. Энэ оюутнуудыг харахад л. Мэдээж л бүгд математикч болохгүй хойно ээж аав эхнэр нөхөр болцгооно биз. Өнөөдөр хичээлээ таслаад архи уугаад явах чинь үргэлжлээд явбал эхнэр хүүхдээ тэжээж чадахгүй нэг арчаагүй амьтан, адгийн амьтан болох эхлэл нь юм биш үү. Юм багаасаа л эхэлдэг шд.

Өнөө маргаашийн хооронд дэгэн догон амьдарч явснаас эртхэн ... арай ч хатуудах юм болов уу. Жоохон гэгээлэг, жоохон эрч хүчтэй мөрөөдөлтэй.. амьдардаг ч болоосой.
Ядаж л найз охин бүсгүй найз залуу ярьж явдаг залуус. Ирээдүйд би хайртай хүнтэйгээ яаж аз жаргалтай сайхан амьдрах вэ ... гээд хичээж болдоггүй юм байхдаа..

Ингээд явж байтал болох биз гэж боддог юм болов уу.. Өнөөдөр уур хүрсэн юм байхдаа юу болоов. Нээх урт юм бичиж нтр.. Унтах минь.

Маргааш өглөө босоод нүдээ нээхэд нэг залуу урьдыхаасаа илүү ухаалаг, өөдөө амьдрахын тулд хичээх болно гээд унтья.
0
Хөгжилтэй өдөр байлаа. Дутуу нойрноос болоод жоохон тийм .. нойрмог маркын явсан ч дажгүй шүү.
0


Untitled-1







0
Сая барбагшийнхаар орж явжийгаад их гоё юм олж харлаа. Ер нь дандаа гоё юм хардаг л даа. Аягүй гоё түр ч мөн түргүй ч гэсэн инээд олж авдаг юм.

Энийг уншаад гоё сэтгэгдэл төрлөө.

"Худлаа ярьсиймааа тоголсын" гэдэг үг бүрийн ард жоохон ч гэсэн ҮНЭН нуугддаг
"Мэдкү" бүрийн ард жоохон ч гэсэн МЭДЛЭГ нуугддаг
"Надаа хамаагүй" бүрийн ард жоохон ч гэсэн СЭТГЭЛ нуугддаг
" Чамайг үзэн яджийн" бүрийн ард жоохон ч гэсэн ХАЙР нуугддаг
" Баяртай " бүрийн ард жоохон ч гэсэн ГОРЬДЛОГО нуугддаг
" Би зүгээрээ" бүрийн ард жоохон ч гэсэн ЗҮГЭЭРГҮЙ нуугддаг
" Хоосон" бүрийн ард жоохон ч гэсэн Ямар нэг ЗҮйл нуугддаг

Хүн юу байна? гэж асуунгуут би юмгүй ээ гэдэг шд ЮМ байдаг л байхгүй юу хэхэ
Тэгээд бас нэг хүнд хэлэхэд
"Уурлаагүй ээ" гэж хэлсэн ч уурлах юм хэлсэн бол УУРТАЙ л байж таарна шд!

Хүнд "Уучлаарай" гэж хэлснээс уучлалт гуйх юм хийхгүй байх нь дээр..

Тэгээд бас хүмүүс мэдэж байх хэрэгтэй юм
" Чамайг хүмүүс гомдооно. Гэхдээ энэ бол бусдыг гомдоох шалтаг биш "
0
Сая гэртээ орж ирээд энэ нийтлэлийг уншлаа." Ижийнхээ амьдад үхэж болохгүй"
Үнэхээр хүн ээжийгээ бодож байхдаа хэзээ ч муу муухай зүйл хийдэггүй юм байна шдээ. Ээж гэдэг хүн тийм ариун.. нандин.. Ээждээ зөндөө их хайртай шүү. Залхуу муу охин нь ачыг нь хариулнаа заавал.
Энийг уншаад ээждээ Баярлалаа, Хайртай шүү гэж заавал хэлээд маргааш сайхан баярлуулаарай.

Миний хөөрхөн дүү сая гадаа гарчаад орж ирсэн.. сэрэх гээд байхаар нь үнсчихсэн чинь унтаад өглөө шд. Хөөрхөн гэдэг нь. Маргааш анх удаа Мартын 8ны баяр тэмдэглэж үзэх гэж байна шд, эмэгтэй юм чинь. Миний дүү зөндөө ухаантай мундаг хүн болоорой.. бас ажилсаг..

Өө тийн, ангийхаа хөвгүүдэд баярлалөө... Торт гоё амттай байсөөн..
0
Би багадаа ерөөсөө хүүхэлдэйгээр тоглож байгаагүй л дээ. Манайд ихэвчлэн чихмэл нохойнууд л их байдаг байсан юм. Яг юугаар тоглож өссөнөө сайн санадаггүй ч охидууд шиг тэгж барби бариад үс гэзгий нь самнаал яриад айл гэр болж тоглоно гэдэг бол санаанд ч багтамгүй тэнэг явдал.
Тэхдээ ингэж өссөн хүүхэд хүнд санаа тавих, хүнийг хайрлах тал дээр илүү болж өсдөг юм шиг.. Өдөр болгон үсий нь самнаж хувцсыг нь сольж өмсүүлээд над шиг залхуу хүний хажууд бол гэртээ 7 хоног дараалж их цэвэрлэгээ хийхтэй л адил. Гэсэн ч хүн хүнийг хайрлаж, хүнд санаа тавьдаг болж хүмүүжихийн буруу юу байхав.
Дүүгээ жоохон том болохоор нь амьтан авч өгнө өө. Нохой жоохон хэцүү... Туулай ч юмуу тоть авч өгдөг юм билүү.
0
Гомдолтой байна аа. Яг жинхнээсээ хүнд сайн болох гэж байхад. Зөндөө гоё жаргалтай байсан, баяр хөөртэй байсан..сэтгэл хөдлөөл. 2 3хан үг солиод будаа болгочих гэж. Дахиад хэдхэн хоног ч болтугай ийм гоё хэвээр нь байлгаж байхгүй, өөдгүй амьтан.
0
Ёстой хачин .. бүр нэг алдахгүй байж болдоггүйм шүү дээ Эми гэцэн юм шиг л алдхын. 100хувь байдаг бол сайхансан.. үгүй юм болов уу? Дараагийн удаа илүү илүү илүү байна аа.

Маргааш өглөө сэрнэ гэж бодоод унтдаг, маргааш хүчтэй байна гэж өнөөдөр ядардаг, маргааш нар мандна гэж жаргадаг биз? Аймар сүртэй аффоризм нссс...

Өнөө орой хүмүүс яагаад унтахгүй байгаам бол оо?? Намайг унтсаны дараа унтах гээд хүлээгээд байгаа юм болов уу? Өөрийгөө биш юм аа гэхэд энэ хүмүүсийг бодоод унтдаг юм билүү.. Эми үгүй ээ мөн сайхан сэтгэлтэй юм аа..
0
Урьд шөнө манай байранд гал гараад... бүх хүмүүс л цонхон дээрээ зарим нь гадаа гараад хараад зогсоод байхаар нь би бас яаж дутхав, гараад очсон чинь.. өөрийн эрхгүй л хүн амьтан нь эрүүл саруул байгаасай гээд өнөө гандан хийдэд ном уншуулах гэж бөөн юм болдог Эми чинь учиргүй л амандаа "Ум мани бадми хум" гээд бувтнаад гарсан. 3н ч галын машин ирээд нэг ч их удалгүй байранд нь ороод цонхы нь онгойлгоод утаагий нь гаргаж байгаа харагдсан. Дотор нь том хүн байхгүй 2 жоохон хүүхэд байна гэж дуулдсан. Түргэн тусламж нтр дуудаагүйг бодоход аз болж зүгээр байсан бололтой. Юу ч гэсэн хүмүүс нь нялх бага гэлтгүй ер нь бүгд л гал уснаас болгоомжилж сэрэмжтэй байх нь зүйтэй юм.

Манайхан чинь онцгой байдал, түргэн тусламжыхныг дуудаад мөд ирдэггүй л гээд байдаг.. харин ч ёстой тийм аюултай хэцүү зүйлийг хийдэг хүмүүс маань л байхгүй бол жинхнээсээ баларна биз дээ. Тэр хүмүүстээ баярлалаа гэж хэлэх нь зүйтэй.

Нээрээ ТВ8ийн шөнийн сурвалжлагынхан ирсэн шд бас. Тэд нар ч ёстой шуурхай юм билээ. Зөвхөн энд тэнд хэрэг төвөг гарсныг ч биш илүү гэгээлэг сайхан мэдээллийг ч гэсэн хамгийн түрүүнд хүргэж байгаасай..
0
Өнөөдөр гоё өдөр..!
Back to Top