Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0
Урьд шөнө манай байранд гал гараад... бүх хүмүүс л цонхон дээрээ зарим нь гадаа гараад хараад зогсоод байхаар нь би бас яаж дутхав, гараад очсон чинь.. өөрийн эрхгүй л хүн амьтан нь эрүүл саруул байгаасай гээд өнөө гандан хийдэд ном уншуулах гэж бөөн юм болдог Эми чинь учиргүй л амандаа "Ум мани бадми хум" гээд бувтнаад гарсан. 3н ч галын машин ирээд нэг ч их удалгүй байранд нь ороод цонхы нь онгойлгоод утаагий нь гаргаж байгаа харагдсан. Дотор нь том хүн байхгүй 2 жоохон хүүхэд байна гэж дуулдсан. Түргэн тусламж нтр дуудаагүйг бодоход аз болж зүгээр байсан бололтой. Юу ч гэсэн хүмүүс нь нялх бага гэлтгүй ер нь бүгд л гал уснаас болгоомжилж сэрэмжтэй байх нь зүйтэй юм.

Манайхан чинь онцгой байдал, түргэн тусламжыхныг дуудаад мөд ирдэггүй л гээд байдаг.. харин ч ёстой тийм аюултай хэцүү зүйлийг хийдэг хүмүүс маань л байхгүй бол жинхнээсээ баларна биз дээ. Тэр хүмүүстээ баярлалаа гэж хэлэх нь зүйтэй.

Нээрээ ТВ8ийн шөнийн сурвалжлагынхан ирсэн шд бас. Тэд нар ч ёстой шуурхай юм билээ. Зөвхөн энд тэнд хэрэг төвөг гарсныг ч биш илүү гэгээлэг сайхан мэдээллийг ч гэсэн хамгийн түрүүнд хүргэж байгаасай..

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top