Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0
Итгэж чадахгүй нь. Унтаад босоход зүүд байх вий гээд унтаж ч чадахгүй нь.
0

Сонсгол муудаж байгаа юм биш байгаа даа...?

Миний сонсгол муудаж байгаа юм биш байгаа даа? Ойрд за бас нэлээн дээрээс юм даа хүний ярьж байгааг сайн сонсохгүй л байх шиг. Тэхдээ би яг сонсохгүй байна уу? сонсоод ойлгохгүй байна уу гэдгээ бас тодорхой мэдэхгүй л байна. Чих сонсохгүй байгаамуу? Би төвлөрөхгүй болоод тэр үү? Хүн юм ярингуут урдаас нь айн айн гээд байхаар уурлаад байх юм. Гүй ээ уурлахгүй гээд ч яах билээ. Монголоос монгол руу орчуулж хэлж өгдөг найзтай. Тэр байхгүй бол тэгээд будаа болох нь байна шд.

Сая тэр ярианы тэмцээнд ч тэр Алтан хонх болоод асуулт хэлэнгүүт надад ер сонсогдохгүй, монголоос монголруу орчуулуулж ойлгодог хүн чинь солонгосоор бол бүр таг. Төвлөрөхгүй болоод сонссон ч ойлгохгүй байгаан гэхээр бас бишээ. Муу ч гүй тэмцээнд орж байгаа юм чинь хамаг байдгаараа сонсох гээд хичээгээд чадаагүй. Аймар ч юм шиг. Сонсголоо үзүүлж мүзүүлдэг юм билүү? Хаана үзүүлдэг юм бол оо?

Дандаа ком дээр чихэвч зүүгээд сууж байдаг болохоор муудаад байгаам болуу? Гэхдээ гадуур үен залгаагүй чихэвч дүүжлээстэй явдаг хүүхдүүд гайгүй л байх юм байна шд.

Тэгээд сонсгол муудлаа гэхэд би контор тоглож чадахгүй болох нь ээ!!! Ээ бурхан минь??? хаана үзүүлэх вэ?
0

Онгоцны үйлчлэгч

Ойрд онгоцны үйлчлэгчийн зар их гарах болж. Сургуулиар ч тэр ирээд л байсан. Миатых бас Korea Air онгоцны үйлчлэгч шалгаруулж авна гээд байсан.

Уг нь онгоцны үйлчлэгч гоё ажил. Мэргэжил гэхээс илүүтэй ажил гэх нь зүгээр юм шиг санагддаг. Орон орноор яваад л тэ, харилцааны соёлтой, хэл нтр сайн, биеэ зөв авч явдаг байхад нээх өөр мэргэшээд байх зүйлгүй юм шиг..

Тэхдээ энэ МИАТын зарыг харахад 20-26 насных гэсэн байх юм. Хэдэн нас хүртэл ажиллаж болдог юм бол? Хамаг сайхан залуу насаа онгоцны үйлчлэгч хийж өнгөрөөгөөд дөнгөж 30 гарав уу үгүй юу халаагаа өгөх болвол мөн харамсалтай яа...
0

일기 Өдрийн тэмдэглэл

Заза юм юмтай 7 хоногийн амралтын өдөр болж нэг санаа амрааж байх шив.

Өчигдөр 한국어 말하기 대회 Солонгос хэлний ярианы тэмцээн болов. 상 Шагнал нтр ч авч чадсангүй. Шилэн дээр тогтсон усны дусал шиг л бөнжигнөсөөр байгаад таарлаа. Энэ ярианы тэмцээн надад их сайхан санагдаад байсан юм, уул нь. Солонгос хэл сурдаг хүүхдүүд бол сайн мэдэх байх. 2 3-р курсын оюутнууд ордог. Сургуулиасаа шалгараад 1 1 хүүхэд л ордог. Энэ удаагийх бол тус тус 10 10 нийт 20 оюутан оров. Тэгээд 2 3 4-р байранд 100 200 300мянган төгрөгний шагнал. 1-р байранд орвол Солонгосын их дээд сургуулийн хэлний курсд 3 ч билүү 4 сар сурах төлбөр, оюутны байрны төлбөр, явах зардлаар шагнаж байгаам биз дээ. 3р курсын оюутанд сар бүр стипэндтэй. Ийм тэмцээн бас л ховор шүү, тиймээ?

Гэтэл Эми яав? үсэрчихэж байгаам даа хэхэ. Гэснээс манай сургуулийн 선배 /3р курсын оюутан/ 1р байранд ороод явахаар болсон доо. 축하한다 ТВиии Бииингооо Баяр хүргэе Баяр хүргэе ээээ

Тэгээд өнөөдөр бас нэг тэмцээнд оров өө. 한자 대회 Ханзны тэмцээнд. 오늘은 참 재미있었다 Аягүү сонирхолтой өдөр байлаа. Өглөө 9 цагт гэрээсээ гараад найзтайгаа автуусанд суугаад шаал мэдкү газар төөрч очоод 11 хүртэл алхдым байна. 제상 친기스칸 대학교 Жэсан Чингис хаан гээд сургуулийг нь олдоггүй. Ямартай ч Их засаг их сургуулийн харьяа нэг тийм сургууль байдаг юм байна. Тэмцээн тэмцээнд орж үзээд л байсан хэрнээ шагнал нтр байхгүй болохоор энэ удаа яаж зүгээр байхав гээд 1등 1р байранд орчихлөө цаад чинь.

Нэг 금메달 медал, өргөмжлөл, 100мянган төгрөгтэй, баяждаг юм байгаа биз дээ.
20 нь алга болсон доо. Үгүй ээ, яахав хөөрхий минь.

/Одоо жоохон ухаарлын аястай юм бичнэ./Ер нь бол энд тэнд тэмцээн уралдаан юу болж байна, оролцоод явж байх нь хэрэгтэй юм. Шагнал энээ тэр бол тийм чухал биш. 100мянган төгрөг бага мөнгө биш, их. Гэсэн ч 2 хоноод хэмнэлээ гэхэд 2 сарын дараа дуусна. Харин шагнал авсан аваагүй оролцож байна гэдэг чинь л их 경험 туршлага болж том шагнал авч байна гэсэн үг. /чухал царайлав/ /бодох хугацаа *нээрээ тийм юм байна шүү дээ. Энэ эми бас овоо үнэн үг хэлчихлээ шүү*/ за нэг иймэрхүү.

Ингээд 2 3 долоо хоногийг япончууд буцалсан цай шиг явдагтай адил өнгөрөөв. Гээд сая л нэг 달력을 봤는데 халэндаар харсан чинь аль хэдий 5 сар айсуй. 종강 Хичээл дуусах өдөр айсуй. Гэтэл би хаана явна вэ? Одоо жоохон 정신 차리지 않으면 안 될 것 같다 ухаан орохгүй бол эвгүйдэх шинжтэй.
Гэнэт ухаан орсон юм шиг хэхэ. Өнөө оройноос эхлээд л хичээлээ хийнэ дээ. Пээ тэр бие даалт нтр хийх юм зүгээр овоолоостой.
0
Би уг нь хангалттай их зөрүүд. Зөрүүдлээд зөрүүдлээд дандаа л дийлэгдэх юм. Би дийлсэн юм шиг дуусдаг хэрнээ
энд тэгж санагдахгүй юм.
0
Бүжиглэдэг хүүхдүүд их гоё юмаа. мммммммммммммммммммм
0
Энэ Crush bashынхан чинь бас сонирхдог хүн амьтан зөндөө л байдаг юм байна шдээ. Хүмүүс ер нь ямар стил имижтэй байх нь ямар хамаа байхав дээ. Сонирхох хүмүүс нь сонирхоод дургүй бол харахгүй л байна биз, элдэв муугаар хэлээд байх шаардлага бас байхгүй. Солонгос хамтлаг дуучид ч гэсэн нэг тиймэрхүү л байдаг шд.

Өнөөдөр 3 охины тоглолтон дээр ирсэн чинь гарын үсэг нтр зуруулж аваад л байсан. Би дууг нь нэг их сайн мэдэхгүй ч охидууд бол нэлээн 관심이 많은 것 같다 ㅋㅋㅋ/сонирхдог юм шиг.. хэхэ/ Харин хөвгүүд? Гэхдээ миний бодлоор бол 남자는 남자답게 /эрэгтэй бол эр хүн шиг л/ байвал зүгээр. Гадаад байдал нь л болохоос бас айхтар наль наль хийсэн хүүхдүүд биш байлгүй дээ. 기대한다 найдаж байна.
0
Жинлvvрийн ордны эхнэрvvд өөрийнхөө хувийн эрх чөлөөг хамгаас эрхэмлэдэг. Ганцаардлыг тэвчдэггvй, гэрлэсэн бол гэр бvлийн амьдралыг гартаа авах эрмэлзэлтэй. Тэд нөхрийнхөө сонирхол, ажлыг ойлгохын тулд алхам бvрийг нь мэдэж байхыг хvсдэг, амархан шинэ найз нөхөдтэй болдог, амьдрах газар орчноо ойр ойрхон сольж байдаг. Сайн тал нь ямар нэг байдлаар нөхөртөө саад хийхээс их айдаг, сайн задлан шинжлэгчид, ухаалаг эхнэрvvд юм. Тэр нөхрийнхөө ажил төрөлд тохиолдсон асуудлын мөн чанарыг хурдан ухаарч, ойлгож, хэрэгтэй сайн зөвлөгөө өгч чадна. Тэр байтугай зvрх сэтгэлийн асуудал байлаа ч /жишээ нь нөхөр нь нарийн бичгийн даргатайгаа амрагийн холбоотой болсон ч/ ухаалаг шийдвэр гаргах чадвартай. Учир нь тэд “өөрийн нэр хvнд хамгаас чухал” гэсэн арга барилтай хvмvvс.

...гэсэн байна... сайн уу, муу юу? аль нь вэ хө?

Өнөөдөр өө гэж...

Өнөөдөр их сайхан байлаа.

Хичээл номны хувьд бол жоохон үр дүн муутай ч ...
Танил америктайгаа уулзаад, хэлж байгааг нь ойлгохгүй баахан тататунгадлаа. Гэснээс би хэзээ нэг англи хэлээр ус цас шиг биш юмаа гэхэд мөс цас шиг ярьдаг болох юм бол оо????

Өө нээрээ нэг аятайхан кофе уугаад суух газар мэдэж авлаа. UBean гээд их дажгүй дотроо ч тэр найзуудтайгаа сууж байхад их тухтай.. олон янз бүрийн хүн амьтан байхгүй. Кофены үнэ нь ч бас гайгүй юм.

Тэгээд орой нь 3 охины тоглолт үзэв. 7 цагаас эхлэнэ гэсэн тоглолтонд яарч 6 30 гэж очоод 8 хүртэл хүлээв. ЮБ палас нэг л дүүрч өгөхгүй болохоор нь ээ 3 охин ч дээ.. гэсэн бодол төрж байсан чинь! тоглолт харин ч гоё боллоо. 3 охид ч сайн, тэр арын бүжигчид ч сайн бүжиглэлээ. Надад лав таалагдлаа. Уур амьсгал ч гоё болоод ирсэн, халууцаал эхэх.

Харин гэм нь их оройтлоо. Өдөр муухай шороо шуураад байсан орой ёстой гоё болчихож. Алхаад л баймаар, даанч дэндүү оройтчихоод...

Гэрт хүргэж өгсөн хүүхдэд баярлалаа.

Өглөө хичээлдээ очсон чинь хөл дэндүү загатнаад байсан юм. Аргагүй, өдөржингөө л явлаа шд
0

Сайхнаараа

САЙХНААРАА эндээс авсан. Блогийн нэртэй тохироод аштайхан юм болов.

Хэзээд би САЙХНААРАА явна
Хэн ч харсан таалагдахаар
Нүүрээ өөгүй будна
Нүдээ тойруулж тодотгоно
Үсээ ороож задгайлаад
Өндөр өсгийтэй гутлаа өмсөнө
Цагаан царайндаа тааруулж би
Цайвар өнгийн алчуур зүүнэ
Богинохон платье
Бор цайвар тирко
Намрын нар гийсэн хотын гудамжаар
Намайг алхаж явахад
Замаар яваа машинтай эрчүүд
Зөрөн өнгөрөх явган залуучууд
Зөнгөөрөө намайг дагуулж харна
Зоригтой нэг нь үг өднө
Зарим нь нэг нь дагаж ирнэ
Хэзээд би энэ янзаар байна
Хэн ч намайг харсан би САЙХНААРАА байна гэнэ дээ
0

Онгироо юмнууд

Өнөөдөр нэг үсчин орж нэг хэсэгтээ дахиж орохооргүй тайруулаад хаячлөө, амар /үйлчилгээ/ гэж.

Үсчинд ороод сууж байв өө. Тэгсэн нэлээн оочиртой болохоор хүлээгээд байж байсан.. нэг бүдка ороод ирдэг байгаа. Араас нь бас нэг бүдка, 2уулаа халзка. Эхнийх нь их нүдэнд дулаахан, арай дээр. Дараагийх нь бүр харваас нэг муухай царайны. Шууд хараад ч тэгж бодоогүй юм зүгээр. Яасанб гэхээр..

Ярьж хэлж байгаа нь ч тэр, үсчин дүүрэн муухай ха ха гээл инээх нь ч тэр. Би л нэг ийм гэсэн янзтай. Тэгээд яг зэрэгцээ үсчингээр үсээ янзлуулсан юм. Цэвэрлэгч нь орж ирээл хажуугаар доогуур унасан үсийг цэвэрлэж байхгүй юу. Миний ойр хавьцаа байсныг цэвэрлээд тэрнийх дээр очоод шүүрдсэн чинь нөгөөх чинь "Ёо наад шүүр чинь гутланд хүрээд байна" дхүү нтр гэж мэгээд шууд боссоноо "ёооо цсс наадахаа хурдан шүүрдээдэх" гэж ирээл муухай сайхан хараад тэр одоо юу вэ.

Хүн сууж байхад улаан цайм шүүрдээд байх нь буруу ч үсэндээ дарагдаад сууснаас дээр. Тэгээд ч тийм мундаг юм бол лаг лаг үнэтэй газраар янзлуулахгүй юундаа Эми мэтийн давхрагын хүмүүс янзлуулдаг газар орж ирдэг юм.
Тэвчиж болохоор юманд тэнэгтээд, тэр усгуурт байсан үсийг гялаан толгой дээр нь асгаад хаячмаар санагдлаа шд. Тэхдээ тэссэн л дээ.

Хаа газар нэг тийм онгироо сагсуу амьтад байж л байдаг юм гэж бодоод. Хаана байгаагаа мэдрэх хэрэгтэй шд, муусайн юмнууд.
0
Холын хол хэн ч мэдэхгүй газар очоод нуугдчихмаар. Идэж уугаад өлсөж үхчихгүй л бол өөрийн хүслээр амьдрахад л болох биш үү. Илүү дутуу эд хөрөнгө, нэр хүндээр ер нь үхсэнээ хийдэг юм. Аймар муухай үг хэрэглэсэн, за яахав.

...гээд бодохоор дэндүү амиа хичээсэн санагдав. Холын хол явахдаа гэрийхнийгээ авч явна гээгүй л байгаа биз... Гэрийхнийгээ аваад явбал мэдээж идэж уухаас гадна ая тух зэргийг хараад эд хөрөнгө хэрэгтэй болох нь ээ. Нүцгэн төрөөд нүцгэн буцдаг нь үнэн ч түүнээс үлдэх ганц зүйл нь нэр. Зүгээр л нэг нэр бол нэг жил, хоёр жил үсрээд хорин жилийн дараа мартагдах биз. Тэгэхээр өөрийхөө нэрийг үр хүүхэд маань дурсаж яваасай гэсэн шуналаар нэр хүндийн хойноос ч бас гүйх хэрэг гарах нь ээ дээ.

Явбал нэг ийм газар очоод
Сакура цэцэглэж байгаа ч Японруу лав биш.


Дэлхий дулаарлаа дулаарлаа гээд тундр луу л лав биш.


Хөлдөж үхэхгүй гэсэн ч африк луу л бурхан минь бишшшш.


Эндээс маань илүү сайхан газар олдохгүй нь ээ.

Миний удмыг далай шилгээхгүй
Газар шилгээхгүй нутагт байрлуулсугай гэж



0
Ойрдоо бас л өнөөх муу зан хөдлөөд залхуураад суудаг боллоо. Хавар ч тэгээд дээ, өөдгүй улирал л даа хэхэ. Өөрийгөө улирал мулиралхан ярьж байгаад аваад гарчихаж байгаа биз. Өөрөөс минь өөр өмөөрөх хүн байх биш, өөрийгөө өмөөрөлгүй яахав.

Юмс харагддагаасаа өөр байх нь арга ч үгүй юм дөө. Гэхдээ л дургүй хүрч байна. Гаднаас нь хараад нэг тийм ... гэдэг дүгнэлт, одоо будаа боллоо шд. Хараад мэдэхгүй байгаа юм чинь үзээгүй хүнийг бол бүр таамаглахын аргагүй нь ээ.

Хүний эрээн дотроо
Могойн эрээн гаднаа гэж
Тэгвэл би могойнд дуртай.
0

Эхнэр минь болооч
Back to Top