Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0
МҮОНРТ-н "Залуу зохион бүтээгч" бол үнэн гоё сонирхолтой нэвтрүүлэг юм аа. Тэндээс харахад хүмүүсийн шинэ шинэ санаа шийдлүүд чадвар сэтгэж байгаа энэ тэр ер нь бас байна шүү. Ялангуяа тэр 7 8р ангийн жаахан хүүхдүүд л гэхэд үгүй ээ тэд нарыг хараад бахархах сэтгэл төрж байна шд. Би мэдээгүй, ийм жоохон хүүхдүүд ингэж их тоног төхөөрөмж оролддог болчихсон юм уу. Өнөөдрийн дугаар дээр нэг хөөрхөн Завханаас оролцож байгаа гээд 13 настай хүү тэр ярьж хэлж байгаа хн хээв нэг байж байгаад л өөрийхөө хэлэх гэснээ хэлээд л тэнцээд гараад ирж байна. Тэр сэтгэсэн юм нь ч гэсэн дээ. Кофе, ундаа зэрэг уух юмны автомат машин байж болж байхад ер нь бал худалддаг автомат байж болохгүй гэх газаргүй. Гэхдээ тэр хүү энийг намайг санаагүй байхад л бодоод олчихож, үгүй бүр хийчихэж.

Манай сургууль дээр байдаг автомат гэхэд л бас гажигтай. Цаасан мөнгөөр гүйлгээ хийдэг болохоор урагдаж нугаларсан болон бүхэл мөнгийг шууд цэвэр орлого болгож авдаг. Зоосон мөнгө чинь бас хаягдаж гээгдчих гээд байдгаас биш хэрэглээнээс хасчихаагүй, яагаад хэрэглэж болохгүй гэж. Би тэр хүүг 200 хувь дэмжиж байгаа. Чи явна аа аая аймар пээн.

Тэгээд эндээс харахад 10 жилийн хөдөлмөрийн багш нар их сайн байгаа юм уу даа. Манай 10 жилд ч хөдөлмөр ордог байсан. Охидууд нь ч яахав нэг энд тэнд юм хум хатгасан шүү. Ямартай ч ангайж байхаас умайж байг гээд умайлгаад орхичихтойгоо болсон. Хөвгүүд бол хадаас хадаж сурсан юм уу үгүй юм үү, багш захиралтай архидаж байна л гэж их ярьдаг байсан.

Энэ нэвтрүүлгийг үзээд их гоё санагдаад байгаа. Энд япончууд нэг робот бүтээж. Энэ их гоё. Би дотор нь ороод удирдмаар... Жоохон болхи бүдрээд уначихмаар гүйж байгааз. Япон иймэрхүү хүүхэлдэй их байдаг шд. Жоохон байхад "Болтрон" гээд гоё хүүхэлдэй гардаг байсан шд бас. Цин ци ри ри рин гээл...

Заза залуу зохион бүтээгчиддээ АМЖИЛТ ХҮСЬЕ!

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top