Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Ганцаараа

Хүмүүс их ганцаарддаг талаараа бичээд байдаг харагддаг юм... хальт оролддог юм билүү. Зарим хүмүүс бол ганцаардлыг мэдэрдэггүй байхаа. Нэг ... тиймэрхүү хүмүүс.

Миний бодлоор хүмүүс их сонин сонин ганцаардалд ордог юи шиг ээ. Олны дундаас ялгараад ганцаарддаг нэгэн байхад, олноор хүрээлүүлсэн хэрнээ ч бас л ганцаарддаг хүн байх. Ялгараад ганцаардаад байгаа нь магадгүй бүрэг ичимхий, олноор хүрээлүүлчээд ганцаардагч нь сэтгэлээ нээдэггүй болоод тэгдэг байх гэж бодох юм.

Найз нөхдөөсөө өөр илүү дотно хүндээ сэтгэлээ нээхийг хүсэхэд байхгүй байх өнчин, эцэг эхгүй, ах дүүгүй хүмүүс ганцаарддаг байх. Хайртай хүнээ алдчихсан, холоо явуулчихсан хүмүүс санаад ганцаарддаг байх. Хайрлаж явдаг хүн нь тоохгүй бол бас тэгдэг юм шиг байгаам.

Гэтэл өөрөө ганцаараа гээд гадуур хөтлөлцөөд яваа хосуудыг хараад ганцаарддаг хүмүүс бас байна аа.. атаархаж байна гэж ойлгож ч болохоор.

Эдгээр болон бусад ганцаардалд орсон хүмүүс гарахын тулд найз нөхөдтэйгээ уулзаж, элдэв бусын юм хийж явж байхад харин ч бүүр ганцаараа байхыг хүсээд байдаг этгээдүүд ч байх.

Ганцаараа байх цаг хугацаа ч олддоггүй тийм хүмүүс байдаг байх л даа. Гэхдээ зөндөө олон найз нөхөдтэй, гэр бүлтэй ... хүн ганцаар хоцорвол бусдаас илүү их ганцаарлыг мэдрэх байх аа.

Ганцаардмал хүн улам л ганцаараа суугаад байвал тэр харанхуйгаас гарч чадахгүй байх аа.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top