Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Өөр ганцаардал

Яа энэ хүмүүс чинь ганцаардаж байна энэ тэр гэж байснаа блогоо хаяж маях оролдлого хийгээд байгаан биш үү. Ер нь явж явж ойрын үе, сар, жилүүдэд блогууд л ажилтай ажилгүй эздүүдээсээ болж их ганцаардаж хаягдаж байгаа байх шүү. Тэр хүмүүс ч яахав өөрийгөө жоохон биччий.

Хүмүүсийг дуурайж айхтар хүн мүн санаж ганцаарддаггүй л дээ.

Гэхдээ миний ойр тойронд дандаа л том хүмүүс байдаг.. бас байсан... байгаад ч байх юм шиг. Сургууль бол 2 дох гэр гэдэг шд, гэртээ тэгээд дараа нь сургууль дээр хамгийн их цагийг өнгөрөөдөг.

Би магадгүй 1, 2, 3н ч ангиар дүү байхаар, бараг дүүтэй нь чацуу байх тийм ах эгч нартай 10 жилд нэг ангид суралцаж байсан. 1 ангийн зөрөөтэй байсан ч ярьж байгаа ярианаас эхлээд л өөр юм зөндөө их. Мэдээж нэг анги юм чинь би тэднийг ах эгч гэхгүй. Ахтайгаа /төрсөн/ нэг анги байсандаа л азтай, миний сайн найз байсан юм. Багадаа 1 2р ангидаа анзаараагүй ч дээшлэх тусмаа ганцаараа юм шиг мэдрэмж их төрдөг байсан. Үргэлж л ахыг дагаж явдаг байсан ч өөр сургуульд, өөр улсад сурахаар явахад нь зөндөө уйлж байж билээ. Хэрвээ ах маань энд нэг сургуульд орсон бол би бас дагаад цуг нэг ангид орох байсан байх аа.

Энэ ганцаардал намайг нэг хэсэг л орхихгүй юм шиг... Одоо бол дээд сургууль. Дунд сургуулиа төгсөөд ороод ирсэн нэгэн байхад нэг хоёр жил амраад ирсэн нь ч байна. Бүр нэг сургууль төгсчихөөд дахиад сурж байгаа ах байхад, эхнэр нөхөр хүүхэдтэй ч болохоор насны хүмүүстэй нэг ангид.

Үеийн хүүхдүүд гэхээр нээх жоохон хүүхдүүд шиг харагддаг болчихдийн байна шд хэхэ. Явж явж өөрийгөө нээх хөгшин ч юм шиг боддог болох вий дээ ха ха.
Яг надтай нэг үеийн ганцхан л хүүхэд манай ангид байсан бол сайхан аа. Ганцаараа гээд би ямар улираад доод ангидаа суралтай нь биш дээ.

Нэг ийм сонин ганцаардалтайгаа цуг нэлээн хэдэн жил байчихлаа. Цаашид бас хэдэн жил надаас салахгүй л биз.

Ийм сонин ганцаардал нээх олон хүн үзэж байгаагүй байлгүй дээ.

Ер нь тэгж байгаад нэг хүн амьтан хүлээж нтр ганцаарддаг болчихоод л энэ сэдвийг дахиад нээнээ. Ганцаардлаа гэж хичнээн олон дахин зуу мянга давтаж хэлээд хэлээд ямар гарчих биш. Жоохон тэвчээртэй байж сурах бас хэрэгтэй л дээ.

DON'T WORRY, BE HAPPY гээд лаг гадаад хэлтэй хүн болчий.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top