Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Олон хүүхэдтэй л бол сайхан...

Зиа өнөөдөр майр том асуудал яринаа кк. 1 өрхийн ам бүлийн тооны талаар хэхэ.

Миний ажиглаж байгаагаар бол манай эмээ за тэгээд эмээгээс дээшээ, тэгээд ээж аавын үед ч ялгаагүй хүмүүс олон хүүхэдтэй байдаг байжээ. Ямар ч нийгэмд яажшуухан амьдраад болоод байсан юм мэдэхгүй ч хүүхдүүд нь бүгд өсөөд том болчихсон хойноо аягүү гоё олуулаа... Хүнд хэцүү үед нэг нэгэндээ дэм болоод яваад байдаг. Гэтэл одоо чинь бол тэгтлээ олон хүүхэдтэй байхаа больчихжээ. Сайндаа л 3 ч юмуу. Тэр 9 хүүхэд гаргахаар "Алдарт эхийн 1-р одон", 6 хүүхэд гаргахаар "Алдарт эхийн 2-р одон" нтр аваад байдгийн хажууд бол юу ч биш байгаа биз дээ. /Жич: Манай эмээ "Алдарт эх"ийн одонтой шд./

Одоо ч хүн хүндээ туслахаа ч больчихсон ер нь нэг тийм хувиа хичээгээл явсан улс. Хэзээ ч ах дүүс, ар гэрийхэн нь л нэг нэгнийгээ гэхээс өөр хүн бол харахгүй байлгүй. Тэгээд бодохоор олон хүүхэдтэй байвал л үр хүүхэд нь ч гэсэн сайхан юм болуу гэж бодогдох юм даа. Тэхдээ ч хүүхэд төрүүлэх аймар л юм байдаг байх л даа хэхэ. Зүгээр ер нь л гэж...

Давуу тал: - Хүүхдүүд хоорондоо эвтэй байж, багаар ажиллах чадварыг багаасаа эзэмшинэ кк. / Одоо чинь багаар ажиллаж чадахгүй бол ажилд авку шүү дээ хиа хиа/
- Өөр өөр зан араншинтай хүмүүстэй эвтэйхэн харилцаж сурна
- Олонтой нийтэч болж өснө. Айлын ганц хүүхэд ихэнхдээ зожигдуу болж магадгүй шүү гээл ер нь дажгүй дажгүй давуу талуудтай байгаа биз.

Сөрөг тал: - Санхүү
- Санхүү
- Санхүү

Ийм л байна.
http://www.uptown.mn/ispages/isimage/2009-02/nomin_350_02.jpg

Ямартай ч МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛТУГАЙ.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top