Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Наадаж наадаж ирлээ

Үгүй ээ мөн, наадаж наадаж л ирлээ. Аль 10нд л явчихаад өнөөдөр гэрийн бараа харж байна шд. Наадам энэ тэр ч яахав ДАШТ ёстой гоёёёё... Азгүй жаргал дугар. /Ирэн иртлээ Испани ялна гэж мөрийцсөн улсууддаа ингэж хэлнэ гэээл гэгэлзсээр ирлээ шд/

Хөдөө сайхан байлаа. Нар хур тэгширсэн гэдэг байхаа... Тэхдээ өчигдөр их салхилж, дуу цахилгаантай хэт их бороо орсоныг эс тооцвол шүү дээ. Өглөөний байдлаар манай гэрийхэн ч, ер нь хүмүүсийн ярианы гол сэдэв тэр л байлаа. Бүгдээрээ л аймар аймар гээд байхаар нь би бас тэгэлтэй нь биш! Лаг зориг гаргаад шаал тоохгүй "өө тэгсиймүү" гээл аваа хаясан. Яг үнэндээ бол тийм биш шд. Гэрт байсан болохоор байрнаас шал өөр, тооноор гэрэл гялс гялс хийх нь аймшгийн кино шиг л байсан юм чинь. Дотроо "Ум мани бадми хум, орон дэлхий төрийн минь сүлд өршөө" нтр гээл эмээгийн хэлдэг маань мэгзэмийг амандаа бувтнажийгаал өглөө болгосон.

Монгол гэр болохоор урилгагүй зочид ихтэй. Хотод бол пүү паа гэдэг амьтад /шавьж л даа/-тайгаа нэг хөнжлийн доор л унтсан байх. Хоол хүнсээ ч хуваалцсан биз бодвол хэхэ.
http://blog.banjig.net/files/user_uploads/242813/adl_4757_f22aca9c.jpg
Зиак тэгээл наадмын турш монгол гэрт зохиолын дуугаа сонсоод, монгол кино үзээд идэж ууж унтаад нэг ёсондоо сайхан наадсан гэсэн үг биз.

Мартсанаас гэр дээр гарж үзэв. Намайг лаг өд шиг хөнгөн болохоор нь гэр дээр гаргаж юм хум янзлуулсан. Анх удаа л гарж үзсэн ер нь сэтгэгдэл сайхан байгаа шүү. Муу комоо л их санаж үгүйлээд ккк. Бас нэг хүнийг санаад байсан хо хо одоо вол мартчиж гэссс хи хи хи.

Муу блог маань их тоосонд дарагджээ. Хүн амьтан үзэгдээгүй бололтой дог оо.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top