Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Амлалт аа гэж...

Би ер нь хүнд амлалт өгөх их дургүй. Өгсөн амлалтаа үнэхээр биелүүлж чадах ч уу, гүй ч үү. Хүнээс амлалт авах дуртай ч амлалтандаа хүрэхгүй болохоор аймаар уур хүрдэг гээч. Магадгүй тийм болохоор өөрөө хүнд юм амлах хэцүү байдаг байх аа.

Тэгсэн чинь өнөөдөр нээх сонин амлалт өгчихдөг байна шд. Маргааш эсвэл нөгөөдөр ч биш, наадмын дараа бүр дараа сар ч биш. Эргээд харахад нь л мартчихаж магадгүй байхад ирэх жил уулзья гээд чигчий хуруугаа гозойлгох юм.

Би их мартамхай, мартчихаж магадгүй шд. Мартахгүй байлаа гэхэд нэгэнт амлачихсан юм гээд ирэх жил хүртэл би тэрнийг одоо хүлээх ёстой болж таарчихав уу? /Хүлээх ий яг шд/ Ийм хачин амлалт гэж хаашаа харсан юм байдаг юм. Шаал тоохгүй ээ, би маргааш ч мартаж магадгүй. Ядаж маргааш дахиад уулзья гэж хэлж болоогүй юм байхдаа... Мангар амьтан. Дандаа л хэлдэг байснаараа маргааш уулзья л гэсэн бол өнөөдрийг ядаж гоё өнгөрөөхгүй юу.

Ирэх жил эээ, үгүй байлгүй дээ. Би маргааш бас нөгөөдөр ч хармаар байна шд. 127406l8xliw9yu2.gif image by heslih_d

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top