Ерөнхийдөө марафоны эхний байр, шагналуудыг биеийн тамир спортын сургуулиудын залуус авцгаасан. Харин эмэгтэй хагас марафонд Голланд, Германы нэг нэг тамирчин шалгарч мөн хамгийн урт зам туулсан марафонд нэг Хятад эрэгтэй тамирчин 3-р байранд, эмэгтэйгээс Германы тамирчин 5-д, АНУ-ын тамирчин 6-р байранд тус тус орсон ба эхний байрууд нь мэдээж МОНГОЛЧУУД :D


Талбай дээр зассан тайз
Барианд орж ирчихээд зогсож буй гадаад дотоодын тамирчид
Хэрвээ та нар анзаарсан бол энд оролцсон гадаад тамирчид бүгд ихэнхдээ настай хүмүүс байсан. Ихэнхдээ ч биш ер нь бүгд. Лав л залуу хүн харагдаагүй шүү.
Байр эзэлсэн монголын тамирчид маань харин дандаа дээд сургуулийн оюутан залуус байсан. Гадаад тамирчидаас 3т орсон Хятадын тамирчин л залуухан байснаас бусад нь дандаа настай хүмүүс. Ямар ч идэвхтэй сайн оролцдог юм гэж бодогдсон шүү. Харин манай монголчууд бол тэр бороотой өдөр тэгээд дээр нь тэр гадаадын тамирчид шиг настай хүмүүс бол яг оролцож харагдаач..
Бороотой их сайхан өдөр болж өнгөрсөн шүү. Даанч харамсалтай нь ганц төв замыхаа нэг урсгалыг тэр чигээр нь хааж байгаад марафоноо зохион байгуулсан. Тэгж хаахгүй л бол өөр хаанаа ч гүйх билээ.. их л урт замыг туулж гүйж ирсэн байна лээ шүү. Хагас марафонд эмэгтэйчүүд нь бараг 2 цаг шахуу, урт замых нь бүр 4 цаг шахуу гүйж орж ирсэн байна лээ. Их тэсвэр тэвчээр шаардагдана даа..
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment