Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Зайсан гарсан нь...

Өчигдөр орой Зайсан толгой гарж үзээд ээ... Яаа ёстой гоё юм байна лээ шд. Гэрэл мэрэлтэй, хүний хөл тасардаггүйм байна лээ. Хэхэ ингэж хүнд ярихаар өөдөөс уурлаад байхын. Угаасаа тийм л байдышд гээд...
Би нээх тийм шөнө орой тэнээд байдгү болохоор яаж мэдхэв дээ. Өдөр гардгаас хамаагүй гоё байсаан. Би ер нь их л оройтлоо гэхэд 5 гэхэд зоолттой гэртээ байжийдийшд. Тэрнээс орой гэрийхэнтэй л биш бол ердөөсөө гарку. Хүүхэдтэй уулзана гэж гэрийхээ орцонд ч гарку. Шөнө орой найзуудтайгаа тоглолт нтр үзнэ гэсэн ойлголт байхгү шд. Гэртээ л... бүгээд суужийдийн.

Өчигдөр орой ч гэсэн гэрийнхэнтэй л Зайсан гарсан. Зайсан дээр өчигдөр орой нэг иймэрхүү. Зайсангийн тэнд байдаг Маршал тауныг урьд нь харсан л даа. Хашаа нтр нь лаг гоё бүргэд нтртэй.
Тэнд уг нь агаар нь сайхан байдаг гэсэн. Даанч голын хажууд болохоор аягүү зэврүүн хүйтэн байдаг гэж ярьдын байна лээ. Маршаал таун дотроо 2 хүнсний дэлгүүртэй. Тэр 2 дэлгүүр их ашиг олдог байхаа гэж бодогдсоннн кк.
Тэхдээ ганц хэцүү нь ямар ч унаа Маршал таун дээр очдоггү. Дандаа л машин тэрэгтэй улсууд амьдардаг юм байгааз бодуул. Бүүр Хөдөө аж ахуйн дээд сургуулийн буудал дээр буугаад алхышд... Нэлээн алхаад бас эрүүл мэндэд тустай ч юмуу... хэхэ.


Маршал тауны наана байгаа Жапан таун бүүр тас. Хотын төвд тийм гоё гэрэл байхгүй байхад байрлуугаа орон ортол тэр замых нь хажуугаар гэрэл анивчаал нээх гоё харагджийсан. Хотын төвөөр бол хичнээн байр баригдаад л байсан хэрнээ яг тийм юм хийчихгүй л байгаам даа.. хн.

Тэр таунуудруу явахад такси хүртэл явдаггү гэсэн. Буцаад хүнгүй явах учраас... Тэр нэлээн том дутагдал шүү.

За тэр ч яахав. Гэснээс Хөдөө аж ахуйн сургуулийн хүүхдүүд мундаг сурдаг байхаа. Бурханыхаа хажууд байгаа юм чинь.
Шөнө очиж байхад л тэр бурхан багшийн цэцэрлэгт ч, Зайсан толгой дээр ч хүмүүс яваад л байхын. Төгсөх гээд оюутан, сурагчид яваад байгаамуу гэхээр бас үгүй шүү. Хүүхдүүдээ, хөгшидөө дагуулсан гэр бүлүүд ч явж байх юм. Бас ч зө в л дөө. Гэртээ л муу зурагтаа ширтсээр байгаад орондоо орсноос сайхан агаарт нэг гарж бурхандаа мөргөчихөөд явчийгаам чинь.

Нээрээ зайсан дээр бас олон наймаа арилжаа явах юмаа. Хоол унд, зураг дарах чик чик, Хүүхдийн тоглоомнууд гээд л. Тэр нэг тоглоом аймар гоё. Хуучны ёо ёо шиг хэрнээ гэрэл анивчаад.. авмаар л байсан. Даанч би цүнхээ машинд орхицон байсан болохоор чадаагүээ... Авмаар байхад чинь гэрийхэн ч тоохгүй байсан шд... хмм.
Тэр бизнесүүдээс хамгийн сонирхолтой нь сар харуулах. Сар харуулна 300 гээд самбар тавьцан, лаг хөөрхөн. Нэг ах зогсжийсон, тэр ах нь хүртэл хөөрхөн кк. Нэг жижкээн дуран байрлуулцан. Би яаж дутхав, сар харсан л даа. Тэгээд сар байнга хөдөлж байдаг учраас дурангаар харахад 6-7 секундын дотор байрлалаа өөрчлөөд байдаг гэнээ. Тэр сар нь яг цемент шиг... нээх сонин содон ч юм алга л даа. Сар дээр агаар нэг ёсондоо хүчил төрөгч байхгүй, тийм учраас хүн амьдрах нөхцөлгүй. Ус ч байхгүй. Сар хөдөлж байхдаа зарим од модтой мөргөлддийм шиг байгаан.. тэгээд мөргөлдөөд энд тэндээ жоохон жоохон хонхорхойтой. Тэрийгээ юу гэлээ бас нэг нэрээр нэрлээд байсан шүү.

Зайсангийн тэндээс Сар, Санчир гариг, Бас Зайсангийн дээр байдаг нэг од харагддаг гэсэн. Санчир гариг зүгээр харахад ч аягүү тод байдаг юм байна лээ. Харин бусад од бол харагдахгүй л дээ. Дэндүү хол, гэхдээ харж болох нь ч болох л байлгүй. Яг тэр дурангаар, тэр цаг үед харах боломжгүй байсан байх...

Өчигдөр шинийн 5ны хавирган саратй байсан. Хүмүүс бүтэн сар нь ямар байхуу?? гээл асуугаад байсан. Бүтэн сарыг бодвол хавирган сар нь илүү үзэмжтэй. Гэхдээ өчигдөрөөс 10 хоног гэдэг чинь өнөөдрөөс 5 хоногийн дараа үүрийн 3 4 цагийн алдад сар бүтэн болно гэж ярьж байсан. Тэр ах аягүү их мэдлэгтэй юм байна лээ.. од эрхэсийн талаар..

http://www.olloo.mn/pic/images/0812/1204/moon.jpgТэр зайсан толгойн дээр 4 од диагнал хэлбэрээр бас байрласан байдаг гэнэ лээ. Зайсангаа барагцаалжийгаад олчихдог гэсэн ч яг өчигдөр бол жоохон бүрхэг ч болоод тэр үү харагдаагүй.

Ингээл шал дэмий комын урд, хэрэгтэй хэрэггүй хүмүүстэй чалчиж эсвэл бууддаг хэсэг цаг хугацаа маань арай үр дүнтэй өнгөрдийм байна...

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top