Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Сүрдүүлсэн захиа

Гадаа халуун болохоор өдрийг гэрт л өнгөрөөж байна дөө. Өглөө оройдоо жоохон салхи үзээд л... Яджийхад манай лифт засвартай, 6 давхар луу өгсөж уруудах яммарр хэцүү гэж санана. 10 давхарт байгаа хүмүүсийг хэлээд ч юу гэхэв. Доошоогоо ч нэг юм биеийн жингээрээ дарж байгаад уруудчихаж байгаам, дээшээ бол уухилж аахилаад саунд суугаад ирсэн аятай л гэртээ орж ирнэ.

Манай эмээгийн хөл муу болохоор дээш доош шатаар явах үнэндээ там л байгаа байх даа. Эмээ аймар цэвэрч ккк, тэгээд шатны бариулнаас барьж явахдаа алчуур цаас маасаар жийрэглэж барьдаг хэхэ. Тэгээд өчигдөр орой гарахдаа алчуураа мартчихаж л дээ. Тэгээд орцонд нэг цаас байсныг аваад доошоо бууж. Тэгсэн тэр цаасан дээр нь машш ноцтой зүйл бичээстэй байдаг байгаа.

Сайн уу? Би чамд сайн. 2уулаа үерхье. Надтай үерхэхгүй гэвэл би амиа хорлолоо.
Чи өөрөө л шийд. Надтай үерхэх үү? эсвэл хүн амины хэрэгт орох уу? Үерхье гэвэл...
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEippsOheln0pk-hOlRk8lRuTrRt9DSxHqTwEssJA9CBt9XURAMxf7We4P5TJqvTAF7TzoTc15p1X8NaHXbo5szC5uiTJGLRvyotu4zsurd7-bt0KEWbcGpY2SRw9OlvehK6WkVhNFCxykEi/s400/ist2_1122296_antique_love_letter.jpg


Нэг ийм сүрдүүлсэн захиа байдаг байгаа. Тэр харваас нэг нялх амьтан бичсэн царайтай захиа аа. Бичгийн хэв мэв гэж нэг муруйж сарийсан, дөрвөлжин шугамтай дэвтрийн талын тал цаасан дээр бичцэн нтр.

Энэ хүүхдүүд ер нь ийм юмыг тэр солонгосын олон ангит кинонуудаас л сураад байх шиг. Тэр олон савангийн дууриуд дээр л хүн мундсан юм шиг нэг нэгнээ чангаасан 3лжин 4лжин үл бүтэх нөхдүүд гараад байдаг биз дээ.

Ямартай ч одоогийн байдлаар манай энэ хавьд хүүхэд амиа хорлолоо гэсэн юм гараагүй л байна.

Ээж аавын үед л бие биендээ их захиа өгдөг байсан юм шиг байгаан. Одоо ч нэг их тэгж захиа нтр өгдөг юм уу? Мснжэр, мсжээр л бүх юмаа илэрхийлчихдэг болсон юм шиг байгаам дөө.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top