Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Си Эс-тэй танилцсан түүх



Гүэ би одоо си эс тоглоод бол нэлээн л урт хугацааг өнгөрүүлж байна. Хамгийн сүүлийн санах ойд хадгалагдсан баримтаас үзвэл анх 3-р ангидаа писи гэгч газарт хөлж тавьж байсан байна.

Писи гэгч яг тэр үед маш муухай чийг үнэртсэн, олон пацанууд ороод хашгиралдсан газар байдаг байжвилээ.

Си эс бол миний мэдэхийн анх гол, тахир гэгч 2 явах гарцтай нэгэн вакумжсан орчин, нэг тал нь ногоон өвс мөвстэй харанхуй ба контор гэдэг хүмүүс байрладаг, аа нөгөө тал нь байшинтай арай тансаг зэрэглэлийх тэнд нь террористууд байрлана. Террорист гэхээр мэджийгааз дээ тэ. Алан хяддаг хүмүүс, байшин дотроо хэдэн хүмүүс барьцаалцан байдалтайгаар тоглоом эхэлнэ. Энэ газрыг таун гэдийн. Тэгээд тоглоом эхлэнгүүт контор террористууд харилцан нэг нэгрүүгээ буудалцана. Үхнэ гэдэг аюул байхгүй, хэд ч үхсэн эргээд амилаад л байна, тэр нь их дажгүй санагдаадээдийн.

Анх тэрийг тоглоод үхэхгүй санаатай тэндээс гарах гээл хаалга нүх хайгаад тойроод гүйгээд байсан чинь ердөө гардаггүй юм байна лээ.

Тэр контор террористоо компьютераар удирджийгаам л даа нэг ёсондоо бол. Даблю-аар урагш нь тэмүүлүүлж, ди эй товчлуураар 2 тал руу нь ганхуулж, эс-р бол хойш нь явуулдаг. Хойшоо явахдаа юу ч таарсан ердөө тээглэж унахгүй гэж байгаа. Тээглээд уначихвал баларышд юу байлдахаасаа эссэн ар дагзаараа савж ойчоод...



Анх оржийснийгоо бодуул хэд хэд тоглоод дараа нь одоогийн ярьдгаар бол про болцон байлаа шдээ. Тэр үед лав хүүхдүүд нэг нэгнээ про, суга нтр гэдгүй л байсан даг.

Тоглож суржийхдаа ч буугаа цэнэглэхгүй явж явж үхчихээд тэрнээсээ хашираад дандаа 5-ны 1 аваал шүршиж явдаг болсон сон. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнээ гэжугаа. Тэгээд яахав сүүлдээ арай нэг жоохон өссөн ч юм байгааз, гар тийм том болсиймуу мдкү, маузаа барьчихтайгаа л болсон. Тэр үед чинь одоогийх шиг ийм жижкэн маузнууд писинд байдгү байсиймаа. Нэг их том эд.

Хичээл тараал 4-ийхантай явж буудалцжаагаам чинь. Манай 4-ийхэн муу. Нэг л муухай том том биетэй юмнууд юу ч чадку. 4-ийхөн төгсөөл яваад өгөнгүүт нь " муу аймхай юмнууд" гээл хөөгөөд явуулжээж вилээ.

Дараа жил нь өөрсдөө 4-ийхөн болцон. 3-ийханы нусаа хацартаа наасан жоожкон юмнуудыг си эс-т хөл тавихад нь тус болжээлаа. Гүэ яахав ээ тэгээд сайн ах эгч нарыхаа ачаар хөл дээрээ боссий шүү :P

Бид нар бага сургуулиа төгсөхдөө өнөө хэддээ байр сууриа залгамжлуулаад үлдээсэн дээ..

Гөө мөн сайхан байжээ.

Зун чинь тэгээл хамаатны нтр ах нартай писи ороол тоглохоор зарим нэг юмнууд мөнгө нтр дутаж мутаад бас хэцүүүү. Тэгэхээр зүгээр нэг писид тогложийгоо хүүхэд дээр очоол манай дүүтэй бооцоотой тоглох уу нтр гэнгүүт л намайг эмэгтэй жоохоон болохоор тэгий мэгий гэж арзайжийгаад мөнгөө алдаад л гардаг байлаа даа, хөөрхий.

Дунд ангид ороод ангийхаа хөвгүүдтэй тоглоод нэг хэсэг шуугиулж байснаа сүүлдээ ичсэнүү яасан писинд орох маань багассаар багассаар мартсан даа.

Тэр үед чинь РА гээд бас нэг гоё тоглоом байдаг байсан даа. Эйж оф импаяр гээд бас гоё тоглоом байсийн. Бас нэг пизза хийдэг лаг гоё тоглоом байсан.. Одоо ч мартчиж дээ.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top