Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Өглөөний дасгалын цагаар...ба хөгшчүүл Сэлбэ голоо цэвэрлэлээ.

Мэдэхгүй ээ, надад нэг их таалагдахгүй л байгаан. Ямартай ч үүл буудсаны ачаар 2 хоногийн турш бороо шивэрсээр өнөөдөр л нэг тэнгэр цэлмэж байх шиг байна.
Бороо орсноос болоод 2 хоног өглөөний дасгалдаа гараагүй болохоор өнөөдөр гарсан чинь дасгал хиймээргүй, гүймээр ч гүй санагдсан шүү, муу зан сурах нь.

Скай шопийн гадаа баахан чийгийн улаан байжийсан. Хаанаасаа гараад ирсэн юм бүү мэд аягү их байсаан.

Сунжиралдсан олон юм нялцаганаад муухай л юм билээ... Гэхдээ нэг сонин нь 10 жилд үзэж байхад энэ чинь тасарсан ч тасарсан биеэрээ тусдаа амьдарчихдаг гэсэн шүү. Бас их хөрс шороонд ач буянтай амьтан гэж байсан, миний санаж байгаагаар. Тэгсэн энд аягүү сонирхолтой гарчигтай нийтлэл байна. Чийгийн улаан хорхойн талаар сонирхож байвал үзээрэй. ЧИЙГИЙН УЛААН ХОРХОЙ АЛТНААС ИЛҮҮ ҮНЭЛЭГДЭХ ЦАГ ИРЛЭЭ!
Аан нээрээ өнөө өглөө хөл гараа хөдөлгөх гэж гардаг өвөө эмээ нар Сэлбэ голоо цэвэрлэсэн. Би 2 өдөр гараагүй болохоор мэдсэнгүй, тэрнээс мэдсэн бол хог түүх юм хумтай гарахгүй юу.Бороо орсны дараа голын усны хэмжээ нэмэгддэг. Тэгээд голын хамаг хог эрэг дээгүүрээ хаягдчихдаг болохоор өглөө аль болох гол бараадан ирж дасгал хийж байгаа хүмүүст хэцүү байлгүй яахав. Өглөө зөвхөн өвөө эмээ нар ч дасгал хийхгүй л дээ. Залуухан хүмүүс ч бий. Гэсэн ч тэдэнд ойр орчныхоо хог бохирдлыг харах нүд байхгүй юм байгаа биз, хөгшид маань юутай ч Скай гэдэг томоо дэлгүүрийн үүдэн дэх Сэлбэ голыхоо хогийг цэвэрлэж өөрсдөдөө цэвэр орчин бүрдүүлэх гэж хичээл зүтгэл гаргалаа.



Тэд нар олуулаа байгаагүээ. Хүн хүч дутмаг ч цэмцийтэл сайхан хогийг нь түүчихээд буцсан шүү. Тэдний хог түүж байгаа нь
Тэдний голоос гаргаж авсан хогний хэсэгхэн нь л...

Ингээд өвөө эмээ нар маань Сэлбэ голын хогийг цэвэрлэж дасгал хийлээ.
Залуучууд маань нэг юм бодмоор юм аа. Уг нь Скай дэлгүүрээс Тунел хүртэл улбар шар хувцастай хүн өглөө бүр цэвэрлэдэг л дээ. Тунел дээр орой бол хүний хөл тасардаггүй. Хүүхдүүд хөгшид салхилна, тоглоно. Хосуудын болзоо гээд л.. Түүний хажуугаар идсэн уусан юмны хог гэж энд тэндгүй тараагаад л орхичихдог. Яг тэр хэсгээ бол яалт ч гүй хоггүй болтол нь цэвэрлэчихдэг юм.Харин Туул голруу өнгийж ч хардаггүй. Харсан ч тоодоггүй... тэгээд л өнгөрчихдөг.

Ядаж байхад тэр хавьд хогийн сав, за бараг л байхгүй дээ. Токиогийн гудамж ер нь их тохилог цэвэрхэн, шөнө орой ч гэрэл гэгээтэй байдаг. За тэнд яах вээ нэг үсрээл 2 3н хогийн сав байдаг юм. Даанч доторх нь байхгүй. Скай-н гадаа бол түй ч хогийн сав байхгүй шүү. Тунел дээшээ Сансар луу өгсөхөд нэг ганц цэнхэр юм байх нь байдын. Хүн тийшээгээ хог хийхээсээ тойроод өнгөрөх нь элбэг.

Хүний хөдөлмөрийг бас үнэлэх хэрэгтэй л дээ. Хэдэн сайхан хогийн сав зай зайвай тавиад л тэрнийхээ хогий нь өглөө нь хураагаад явдаг бол аштай юу даа.

Хогийн сав, хогийн сав, хогийн сав...

Аа тийм бас, токиогийн гудамжинд УСУГазар байдымаа. Тэднийх үүдэндээ 2 том өндөр гозойсон төмөр зооцон ба тэрнээс ус гоождог. Уг нь тэр нь дотогшоогоо эргээд ороод ямар ч усны гарзгүй байдаг бол яахав гэхэд тэр нь усаа бүүр цалгиулаад тэр хавиар л нэг үер бууцан юм шиг байлгахын. Гүэ миний санахын усны хомсдол гээд яриад байгаа билүү? би андуураад байна уу?

Тэр нь тэгээд усан оргилуур ч биш ямар ч үзэмжгүй зүйл шүү дээ. УСУГазар нь тийм байж болох уу? Тэгж хамаагүй ус гарздаж байснаас тэр 2 төмөр байгаагүй нь дээр.!

Ууг нь лаг гоё САЙХАН зүйлээр эхлүүлсэн чинь ингээл БУХИМДАЛ болчоод байдымаа...
САЙХАН эхлэлтэй бас САЙХНААРАА төгсвөл...




0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top