Ингээд зуны турш шоргоолз ажиллаад л, ажиллаад л.. харин царцаа дуулсаар дуулсаар зуныг өнгөрөөжээ.
Хүйтний эрч чангарч өвөл болоход царцаа гэр оронгүй, идэх ч хоолгүй маш туйлдсан байв. Шоргоолзны гэрийн үүдэнд ирээд "Би маш их өлсөөд бас даараад байна. Надад жаахан идэх юм өгөөч" гэхэд шоргоолз "Би хэдий зунжингаа ажилласан ч манай гэр бүлийхэн дэндүү олон болохоор цуглуулсан хоол маань хүрэхгүй ч байж мэднэ. Чамд өгөх хоол алга даа" гэжээ. Ингээд шоргоолз дулаахан гэртээ гэдэс цатгалан сууж байхад царцаа өлсөж даарсандаа хөлдөөд үхчихэж ээ.


- Бидний эцэг эх ажил хийвэл ам тосдоно гэдэг үгэнд дуртай ба яг л шоргоолз шиг.. Сайхан залуу насандаа ажилласаар ажилласаар хөгшрөөд гэдэс хоосон явахгүй ч , ажилласан их ачааллаасаа бие тамир нь мууддаг. Залуучууд ч энэ шоргоолз шиг ажиллахаас цааргалан, арай хялбар аргаар амьдрах замыг хайдаг болж.
- Уг нь царцаа шиг зөвхөн өөрийн чаддаг зүйлээ хийж, ийш тийшээ цалгардахгүй бол амжилтанд хүрэх боломжтой. Сүүлийн үед залуус ийм замыг эрхэмлээд байх шиг..
- Оюутан сурагч насандаа гэр орны ажил хийсэнгүй гээд үглүүлэх явдал цөөнгүй л байдаг. Гэр орны ажил хийгээд сайхан амьдрах уу? Ямар ч ажлыг идэвхи сонирхолгүй, үүрэг юм шиг хийгээд эцэж цуцахаа ч мэдэхгүй зөвхөн л ажиллах нь амжилтын үндэс мөн үү?
- Өөрийхөө хар амийг л бодоод өөртөө хэрэгтэй зүйлээ л хийн хувиа хичээх нь амьдрал мөн үү? Ингэж амьдраад сайхан амьдарч чадах уу??
??? Яаж амьдрах вэ???
1. Ажилсаг хичээнгүй борви бохисгүй ажиллах шоргоолз шиг үү?
2. Өөрийн чаддаг зүйлээ л барин бусдын яах нь ер хамаагүй, амиа бодох царцаа шиг үү?
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment