Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Дуу хөгжим

Ер нь хүмүүс ямар үед дуу хөгжим сонсдог юм бол оо? Хийх юмгүй үедээ, уйдаж суухдаа, гэр цэвэрлэхдээ хөгжим сонсоод амандаа аялж байдаг хүмүүс бас байдийшд. Тэгээд зүгээр ч хөгжим биш рок поп, хипоп, аранби, транс нтр гээл дотроо бас хуваагдчихын. Хуваагдсан хуваагдсанаараа бас нийлчихдийн байна.
Зо тэгээд над мэтийн аль нь аль ч юм салгаж мэдэхгүй хүн чинь юу хамаагүй л сонсох юм байна шд.
Гэтэл дээ..ээр үед хүмүүс ардын дуугаа дуулаал явжийсан үед хүүхэд багацуул, хөгшид өвгөдгүй бүгд л адилхан дуу дуулж байсан гэж бодохоор аягүй сонин.
Уран зохиолыг чинь ер нь дуунаас эхэлж үүссэн гэж үздэг шд. Нэлээн дээрхэн үе манжийн дарлалын үе мүед чинь тэгээл

Тоорой бандийг байхад торгоны сайхныг эдэлж байлаа
Тоорой бандиас хойш тостой даавуу ч олдохгүй нь гэсэн шүү ухааны дуунууд аялаал явж байсан байгаан.
Тэхдээ дандаа ч ийм бишээ бас одоо үеийх шиг хайр сэтгэл нтр гээд дуулдаг л байсийм шиг байгаа юм л даа.

Тэгж явсаар байгаал ардчилал руу шилжкээл арай ядаж байхад нь нөгөө Хонх гэдэг хамтлаг гарч ирээл Хонхны дуунаас авахуулаад ааягүү энгийн үгсийг холбоод дуулаад явчихсан байгаан.

Урьд шөнө би хар дарж зүүдэллээ
Урт гар намайг зовооно
Хэлэх үгийг минь боогдуулж
Харах нүдийг минь халхална
* * *
Ай миний хаяг
Рашаантын 18
Намхан ширээн дээр зассан тавганд
Намайг тэжээсэн боорцог байлаа
Хатуу ч гэсэн сайхан ааруул
Хадгалж хадгалж чамдаа би өгсөн
гэх зэргээр дуулж эхэлсэн нь залуучуудад маш энгийн чөлөөтэй санагдсан байх. Нээх тэгж уран зохиол мохиол гэсэн гоё чамин хэллэг байхгүй..

Одоо ч гэсэн тэр жи, ванкүш, за тэгээд өөр юу байдын хипоп энэ тэр гэсэн дуунууд нээх дуу дуулаад ч байгаамуу, хараагаад ч байгаамуу.. мдкү. Надад лав яг юу гэж хэлээд байгаа нь үгийг нь л харахгүй бол сонсогдохгүй.
Гэсэн ч залуучуудын хэллэг, гудамжинд нэг нэгнээ хараадаг үг хэллэг энэ дуунуудад гараад байгаа болохоор илүү таалагдаад сонсоод байдаг ч юм уу... Юутай ч зохиолын дуу сонсохгүй л байгаа биз дээ..

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top