Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Ой тогтоолтын нууц лекц

Өдрийн тэмдэглэл 3 билүү хэд ч билээ. Ингээд л блог дээрх хэдхээн бичлэгийнхээ хэд нь өдрийн тэмдэглэл билээ гэдгээ мэдэхгүй байна шд... Мартанаа гэдэг чинь нэг ёсны өвчин гэж байгаа шд. Би тэгээд өнөөдөр яаж мартахгүй юмыг хурдан цээжилж байх вэ гэдгийг заасан лекцэнд суусан. Би одоо өөрөө л хичээвэл юу ч мартахгүй, одоогийхоосоо илүү ухаантай болохым чинь. Гэхдээ ганцаараа идсэн гахай таргалдаггүй гэж.. бусад хүмүүстэйгээ ч гэсэн хуваалцийшд.

Өнөөдөр АСА Цирк дээр Ой тогтоолтын нууц нэртэй .... лекц болсон байхгү юу.
Өдөр тутам л хүмүүс за байзаа түлхүүрээ хаана хийчлээ??, номоо хаана тавьлаа даа??, юу хийе гэж боджийлоо доо өнөөдөр чинь??, тригонометрийн томьёо юу билээ?, за байз өө англиар амрах гэдгийг юу гэдэг билээ гэх мэтээр байнгын марталтын байдалтай байжийдаг шдээ. Ер нь ингэж байгаагүй хүн миний ойр хавьд лав алга байна. Марталтаас болж нэлээд цаг хугацааг дэмий буюу санах гэж өнгөрөөдөг. Магадгүй бүр орж ирэхгүй байх нь ч бий.

Гипнозчийн хэсэг:

Би ч ер нь мухар сүсэгт нээх итгэдэггүй юм чинь. Тэгсэн нэг гипнозч тийм ховсддог нөхөр тайзан дээр гарч ирээд тэгээд нэг хүүхдийг зогсоожийгоол чихэнд нь юм шивнээд байдаг байгаа. Тэгсэн нөгөө хүүхэд чинь тэр чигээрээ тэндээ ямар ч хөдөлгөөнгү зогсонги болцийшд. Тэгээд бүр бие мие нь хав хатуу! Тэгээд өнөөх хүүхдээ 2 сандал нийлүүлжийгаад бүр хөндлөнгөөр нь тавьчдаг байгаа, яааг мод зөөжийгаам шиг тэв тэгшхэн хүн гэхээргү. Тэгээл өөрөө дээр нь гараад зогсцон, аймар зэвүүн гар хэхэ. Тэгээл гар марыг нь дээшээ барьжийгаал чихэнд нь юм шивнээл гар нь өргөөстэй хэвээрээ гацчиж байгаам чинь яахын.

Тэгснээ бас мээр зэвүүн гар луу нь шууд тарианы зүүгээр хатгаж зоож, бүр арьсыг нь нэвт зүүгээ хийж мийгээд... аймар. Тэгээл дахиал чихэнд нь юм шивнээл нөгөө хүнийг чинь зүв зүгээр болгоцийшдээ. Зурагтаар л харж байсан болохоос яг амьдаар нь тийм зүйл харжаагаагүм чинь.

Тэгээд үүнийгээ тайлбарлахдаа: энэ бол зүгээр л энгийн зүйл байгаамаа. Энэ хүнийг би ердөөсөө ч ухаан санааг нь алдуулаагүй. Зүгээр л энэ хүний төсөөллийн чадварыг нь ашиглаад энэ хүнтэй зөвшилцөөд, чи одоо намайг 3 тоолохын дотор бүх биеэ хатуу яг мод шиг болгоод өгөөч гээд чихэнд нь шивнэнгүүтээ 3 тоолоход л өнөөх хүн нь өөрийгөө жинхнээсээ мод болцон байна би гэж төсөөлж чаджийгаа учраас мод шиг болчжаагаан гэнээ.

Хүмүүс хадаасанд ээр хэвтэж мэвтээл байдаг. Нээрээ үзэгч 2 хүнийг гэрлийн чийдэнгийн шил идүүлцийшд хаха. Тэр 2 мээр эвгү царайлсийшд. Чихэр иджийгаам шиг хагалаад идээрэй гэж мэгээд гх гх. Яадаг ч байсан идээд дуусгацийшүү.

Тэгэхээр энэ төсөөллийн чадвар гэдэг бол хувь хүнээс өөрөөс нь л шалтгаалах ба оюун ухаанаараа өөрийгөө захирч байгаа эсэх чадвар гэнээ. "Хэрвээ хүн ингээд өөрийгөө оюун ухаанаараа захирч чаддаг болвоос юуг ч хийж чадах аж. Яагаав зурагтаар нтр ялангуяа хүүхэлдэйн кинон дээр гараад байдаг шд. Хүн ингээл суужийснаа гэнэт хөөрөөд хий юман дээр суугаад байдаг даа. Тэр чинь болохоор амьдрал дээр ч байж болох ба хэрвээ тэр хүн өөрийгөө би 0 жинтэй гээд бүр яг таг наашаа цаашаагүй төсөөлчих л юм бол тэр хүн 0 жинтэй буюу жингүйддэг байх нь байна шдээ"/Энэ хэсэг нь миний ойлгоод дэлгэрүүлсэн хэсэг шөө./

Юм мартахгүй байх, цээжлэх талаар нэлээд зүйлийг ярьсан.

Аан, тийм хамгийн гоё юм нь тэр сургалтанд нь явдаг 4н хүүхдийг тайзан дээр гаргасан. Эхний охинд нь 52 ширхэг хөзөр холиод өгсөн, тэгээд тэр охиныг нэлээн хэдэн минут хөзөр харуулаад тэгээд тэр охин эхнээс нь эхлээд 1т нь дөрвөлжингийн ноён 2т нь цэцгийн боол гэх зэргээр нэг нэгээр ахиулан хэлж эхлэв ээ. Тэгээд сүүлд нь болиод 25 дах хөзөр юу байсан 36 нь гэх мэтээр хүртэл асуухад бүгдий нь хэлж байгаам даа. Дараа нь 3н эрэгтэй хүүхэд. Эхнийх нь Шатрын хөлгийг харахгүйгээр шууд өөрөө төсөөлж хараад л морьны нүүдлээр зөв нүүж, 2 дох хүүхэд нь аль ч он сар өдрийг ямар гариг байсныг зоволгүй хэлж байсан. Жишээ нь 1961 4 3н гэхэд л шууд Мягмар бол Мягмар, Пүрэв бол Пүрэв гээд л хэлчихдэг. 3 дах хүүхдэд хүн бүр зөндөө за бараг 30аад үгийг тоотой хэлсэн чинь тэр хүүхэд за ихэнхийг нь л зөв хэлж байна лээ шүү, бүгд их мундаг.

Энэ жишээ маягаар төсөөллийхөө чадварыг сайжруулчихвал юуг ч цээжлэхдээ өөр ойролцоо хялбар зүйлтэй нь харьцуулж төсөөлөөд цээжилвэл илүү хурдан мөн хөгжилтэй гэмээр цээжилж болохыг ярьж өгсөөн. Энэ оюун ухаан сайжруулах сургалт нь 6 сарын 15наас эхлэнэ гэсэн байхаа. Би дахиаал мартчиж, бүдэг бадаг л санаж байна.

Тэгээд хурдан уншиж байх тухай ярьж өгсөн. Хурдан уншаад уншсанаа ойлгож чаддаг болвол гүэ аштай юу даа. Гялс уншаад ойлгоод авчихвал залхуурч ч суухгүй шд. Энэ талаар бас зааж ярьж өгсөн. Шон Адамс гэдэг хүн минутанд 3850 үг уншиж 85 хувийг нь ойлгосноор рекорд тогтоосон гэсэн. Би энийг цээжилсэндээ баяртай байна шүү. Тэр нэр нь тогтооход аягүү хэцүү байсан байхгү юу. Тэгээд инээдтэй байхаар юмтай жишиж цээжилвэл үр дүнтэй гэсэн учраас би энэ хүний нэрийг санах ойдоо Шонгийн мод гээд цээжилсэн чинь гэрт ирэх хүртэл хугацаанд миний толгойд байж байна шүү овоо. ^_^

Гоё мэдээ дуулгахад дээрх зүйлсийн тухай ном хэвлүүлсэн ба маргааш Интер номын дэлгүүр дээр 12с хамгийн түрүүнд ирсэн хүмүүстээ 50хувийн хямдралтай өгнө гэсэн шүү. Энэ үнэхээр хэрэгтэй зүйл учраас хэрвээ сургалт нтрт явж чадахгүй гэж байгаа бол маргааш номыг нь очиж аваарай. 300хан хувь хэвлэгдсэн гэсэн шүү. 7-11 насны хүүхдийн тархийг хөгжүүлэх ном нь 5000 ба хямдраад 2500, харин хүн бүрт хэрэгтэй ном нь 8000 ба хямдраад 4000д өгнө гэж байна лээ.

Хүний тархи нь яг л компьютерийн программтай адилхан.
- Копидчоод пастлахгүй удаад мартаад комоо унтраачуул тэр копидсон зүйл дахиж сэргэдэггүй шдээ. Тэрэн шиг хүн юмыг тогтоохдоо түр завсрын санах ойдоо хийдэг гэнэ. Тэгээд түүнийгээ сэргээхгүй бол мартагдана.
- Харин копидоод хаа нэг газар пастлчаад тэгээд сээв хийхгүй /хадгалахгүй/ бол тэр чинь бас л нэмэргүй ба энэ нь хүний тархины богино хугацааны санах ой.
- Копидоод пастлаад сээвлэчүүл энэ чинь жинхэнэ урт удаан хугацааны санах ойд орж байгаа нь тэр.
- Тиймээс хүн өдөр тутам гаднаас орж ирж байгаа хэрэгтэй хэрэггүй мэдээллээ ялгаад, вирусуудаа антивирусаа ажиллуулаад устгаж байх, шинэ соргогыг нэмж байх, хэрэгтэй зүйлээ хадгалж байх үйл явцыг байнга хийж, өдөр бүр комын ард суудаг шигээ толгойтойгоо ажиллах хугацааг ч бас гаргаж байх хэрэгтэй юм.

Одоо мэдээлэл технологийн үе. Цаг өнгөрөх тутамд биднээс арай илүү сэтгэсэн хүн нь бид нарыг улам юу ч сэтгэхгүй ажиллахгүй болгохоор, бүхнийг хялбарчилж амарчилж өгж байна. Намайг жоохон байхад би хөнжлийхөө даавууг гараараа угаагаад болоод л байдаг байсан. Одоо бол нэг жоохон цамцны тасархайг ч гараараа угаахаас залхуурдаг, мушгихад гарны хүч хүрэхгүй шахуу болчихож.

Унших номыг маань товчлоод интернетээс копи паст ашиглаад л багшид үзүүлэхэд хангалттай болгоод өгчихөж. Ингэсээр байтал өдрөөс өдөрт толгой улам л гашилаад байх шинжтэй шүү. Энэ маягаар цааш яваад л байвал бид зүгээр л нэг робот, өөрийн толгойгүй л болох нь.

Ажилгаагүй булчин агшдаг шиг сэтгэхгүй болохоор толгой ч бас гашилах нь байна. Өнөөдөр 5 дугаар сарын 1ний өдөр. Саяхан л шинэ жил, цагаан сартайгаа ноцолдож байх үед, толгойдоо нэг салхи ч оруулаагүй байхад 2010 он маань талдаа оричхсон явж байх. Гэсэн ч өнөөдөр толгойдоо сайхан салхи оруулаад цус сэлбээд авдаг чинь бас аштай юу даа. 1ний өдөр эхлэлийг нь ийм гоё тавьчихаж байгаам чинь адаг нь ямар байх нь мэдээж.... ^^

Тэр сургалтанд нь суугаад нтр үзээрэй. Одоо Интер номын дэлгүүр лүү явж оочирлоноо хө.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top