Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Бүх нийтээр мод тарих өдөр ба өнөөдөр

Өнөөдөр сайхан өдөр байнаа. Өглөө гараад нэлээд зүйл амжуулчаад өдөр тийшээгээ Сүхээ ахын талбай дээр очсон. Эх орноо хайрлан цөлжилтөөс хамгаалахын тулд, дэлхйи нийтээрээ л ярьж байна. Монголд маань ч бас мод тарих үндэсний өдөртэй болчихсон... Сүхээ ахын талбай дээр цэцэг мод, жимс ногоо тарих бүхий л үр үндэс, үрсэлгээ байхын. Аа тийн би уржигдар бас өглөө гараад Соёолж орсон шд. Тэнд бүх л зүйл байдаг юм байна лээ. Гэхдээ тийм гоё цогц газар юм чинь үнэ өртөг нь бусад газрыг бодвол арай өндөр байж мэднэ. Би ч үнэ мүнэ ч сонирхох завгү, ангайж ороол ангайгаад гарсан.Гэснээс мод ургамал ногоо тарих чинь сайхан зүйл шүү дээ. Үр хүүхдээ сайн сайхан өсгөж хүмүүжүүлээд сайн хүн болоосой гэж хүсдэг. Яг үүнтэй адилхан, ургамал ногоог сайн тордож арчлаад эргээд харахад үнэхээр сайхан цэцэг дэлбээлчихсэн, үнэр нь анхилаад л... За Өнөөдөр талбай дээр...
Хайлаас, хус, чацарганы мод гээд төрөл төрлөөрөө байсан.. Энэ модыг болохоороо 6 сараас өмнө суулгаад арчилж торддог ба 6 сараас хойш бол нахиалаад ирдэг гэнэ лээ. 6 сараас хойш суулгаж болох ч гэсэн дээ бас ... учир дутагдалтай байх нь бий. Намар болоход навч унахтай зэрэгцээд дөнгөж 6 сараас суулгаад арчилж байсан модны маань навч адилхан унаад эхэлдэг учраас харамсалтай... Гэхдээ нэгэнт л суулгацан юм чинь дараа хавраас нөгөөх чинь бас л адилхан ургаад явчихдаг гэсэн.
Өө бас намар ч суулгаж болдог гэсэн шдээ. Намар суулгаад жаал арчилж байгаад, хүйтрээд гадаа гол мол хөлдөх цагт нь нэлээд ус хийгээд хөлдөөчихдөг тэгээд хавар тэр нь гэсээд модондоо хэрэгтэй усыг нь өгөөд тэгээд л сайхан урагчихдаг гэнэ лээ шүү.Цэцэг нь нахиалаад гарчихсан тасалгааны цэцгүүдийг нэлээд боломжийн үнээр, Flora нтр гээд цэцгийн бас бус дэлгүүрүүдийн үнээс навс доошоо зарж байсан шүү.
Бас ийм цэцгийн үрсэлгээ ч зарж байсан. Үр цацаж ургуулснаас энэ нь илүү амар л даа. Сайн мэдэхгүй хүмүүст бол...


Ийм өвс ногоо ч бас байсан шд. Энэ болохоор сөгөөвөр гэдэг өвс. Наана нь байгаа нь үр нь. Хар шороогоо сийрэгжүүлж байгаад дээгүүр нь цацаад булдаг гэсэн. Би үүнээс 2000р авчихсан байгаа. Даанч хар шороо олдоогүй. Маргааш олж аваад тэгээд хийж үзэхжийгаа.

Энэ болохоор үрнүүд. Янз бүрээрээ хятад орос гээд өөр өөр үр зөндөө байсан. Би эндээс хилэн цэцэг, энхэлгэнэ буюу космом /*эндээс харахад космос цэцэг хурдан ургадаг гэсэн байна, гоё доо/ гээд 2 цэцэгний үр авсан.

Яг үнэндээ бол би жинхэнэ алуурчин шд. Хамаг тэжээж байсан амьтнаа алаад ургамалаа үхүүлээд... Тэгсэн ч өнөөдөр бас л хаширсангүй, хэдэн үрсэлгээ, нэг үзэсгэлэнтэй цэцэг бас авчихдаг юм байна.Гэхдээ энэ удаад яаж ийж байгаад сайн арчилнаа л гэж боджийн шд хэхэ. Болох байлгүй тиймээ.

Миний авсан цэцэг. Лааг гоё байгаа биз.. Уг нь цэцэгний маань нэрийг хэлж өгсиймаа. Даанч марчихаж. Юутай ч энэ цэцэг хиншүү хярвас, муу муухай үнэр ба муу энергийг өөртөө шингээж аваад сайн энерги ялгаруулдаг гэсэн.

Түрүүнд дээр харуулсан цэцэгнүүдийн үрсэлгээнүүдээс 5ыг авсын. Хар шороо байхгүй болохоор нь гуйгаад жоохооныг аваад гэрт байсан цэцэгний савандаа бүгдийг нь хийчихсэн байгаа. Цэцэгнүүд чинь бас хоорондоо таардаггүй, цуг ургадаггүй муудалцаад байдаг цэцэгнүүд байдаг юм гэсэн шд. Яг одоогийн байдлаар бол би ямар цэцэг авсан байгаагаа ч мэдэхгүй байгаа болохоор муудна уу сайдна уу, өнөөдөртөө лав тэр 5 нэг өрөөнд л хонох болж таарсан л даа.
Энийг мөлхөө цэцэг нтр гэдэг гэсэээн. Би лав 7 голтой гээд нэрлэчихсэн байгаа. Энэ цэцэг бол миний тээр олон үхүүлсэн цэцэгнүүдээс ганцаархнаа үлдчихсэн байгаа юм. Үнэхээр зоригтой, тэвчээртэй байгаа биз хэхэ. Манайд бас нэлээд удаж байгаан. Гоё ургачихсан л байгаа биз дээ.

Манай гэрийхэн бас тэр Багануурт байдаг хашаанд мод нтр суулгачих юм сан гээд ярьж л байгаа. Магадгүй энэ зун би тариаланч болох ч юм билүү хэхэ.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top