Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Ажлын эхний өдөр

Ажлын эхний өдөр сайхан өнгөрлөө. Сүүлийн /дахиад орохгүй байлгүй дээ!!! арай ч дээ./ цас нтр ороод байсан уу? хө.

Бүтэн нэг өдөр дагалдан хийсэн биш өнөөх чинь сурамгай болчихож. Дийд дийд гээд уншуулаад уншуулаад давхиад байлаа шүү дээ. Харин байнга 10 20тоос авхуулаад боодолтой мөнгө тоолсоор байтал удаагүй хэрнээ муу гар минь хачин болж. Тос мосхон түрхэж жаахан аргадахгүй бол болохгүй нь ээ.

Өнөөдөр Миний дэлгүүрийн төв дээр очиж хурууны хээгээ дарсан. Төв нь бүүр хаа хол Хархорин захын хавьд байдаг юм байна шд. Ямар ч байсан очоод дараад маргааш ч юмуу нэг өдөр дахиж нэг явах шаардлагатай л болчихлоо. Маргааш биш байгаасай... ядаж нөгөөдөр явья гээд хэлчихвэл зүгээрсэн.

Ажлын эхний өдөр л чухалдуу.. юм чинь маргаашнаас дахин дахин бээгий шахахгүй ээ... Гэснээс үргэлжлүүлээд "Ажлын 2дох өдөр" "Ажлын 3дах өдөр"... "Ажлын 60дах өдөр" гээд яваад байвал дуусахгүй юм болох нь ээ.

Өнөөдөр уул шугамандаа бол гадаа хүйтэн биш бол нэг хүүхэдтэй уулзах байсан юм шд. За яахав явахаас нь өмнө нь ганц ч болов уулзаж амжих байлгүй дээ. Явах гэж байгаа юм чинь зөндөө сайн хандана аа эхэхэ.

За унтья дөө, эртхэн. Өдөржингөө ком дээр суугаад 2 өнгөрөөж унтаад өглөө 10 нтр гэж сэрдэг Эмигийн хэв маяг эрс өөрчлөгдцөн чинь ёстой эвгүй. Өчигдөр 11 гэж унтаад өглөө 7д сэрсэн чинь 2 нүд бүр уууууув улааааан аймар болцон байсан шд. Бушуухан л хөргөгчнөөс ганц мөс авчирж дээр нь тавиад арай гайгүй болсон... Хм өнөөдөр ч гэсэн эртхэн унтах минь. Маргааш дахиад л 8с ажилтай. Шинэ хэв маягтаа хурдхан дасан зохицож авах хэрэгтэй байна.
http://bj4img.com/d/bb/user_uploads/20110401/196214/gb_445c9437.jpg

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top