Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Ажлын эхлэл - Дагалдан 2 дахь өдөр

Өө хө, өнөөдөр дахиад дагалдан хийсэн. Өчигдөрөө бодвол арай архаг л байлаа. Өглөө 8с орой 6 хүртэл зогсов. Зогсоол байхаар нуруу их өвдөх юмаа. Гэснээс өнөөдөр ажиллаж байхдаа нэг ч юм хоолойгоор даваагүй. Би ч анзаарсангүй. Нэг мэдэхэд л бараг 3,4н цагийн үед нэг хүн ирж "миний дүү цайндаа орсон уу?" гэдэг байгаа. Тэгээл "өө тийшд, хальт гэрээрээ орчихоод ирье дөө" ухааны юм бодоод сууж байсан чинь мэргэжлийн хяналтын шалгалт ирнэ гэнэ гээд өнөө хэд чинь орвонгоороо сандлаасаа хөндийрч цэвэрлэгээ энээ тэрээ ид ажил өрнөөд явж чадалгүй, юу ч идэлгүй 8 гэж гэртээ орж ирлээ шд. ХӨӨРХИЙ МУУ ЭМИ. Өөрөө л өөрийгөө өрөвдөхөөс.
http://bj4img.com/d/bb/user_uploads/20110401/196214/gb_445c9437.jpg

Маргааш яааааг жинхнээсээ цалинтай ажиллуулна л гэсэн шд. Ингэсгээд эртхэн унтья. 8-2 цаг хүртэл суучихаад төв мөв дээр очиж бүртгүүлдэг нтр гэнэ. Цалингаа ХААН банкны картаар авдаг л гэнэ. Явдалтай бас. Надаа тэр нь байхгүй юм чинь. За болох биз.

Одоо бол нэг хөл тавьсан бол яах ч аргагүй. Дор хаяж нэг сар.. гэж үргэлжилсээр зуны саруудад бол ажиллаж л таараа. За ажиллаад байж дээ эми, УРАГШӨӨ!

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top