Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Гэрлэлт тоглоом биш

Гэрлэлт тоглоом биш гэдгийг хүмүүс ер ойлгохгүй байх шиг. Уг нь хүн бүр мэддэг хэрнээ яг тулаад ирсэн шийдвэрээ зүгээр л юу ч бодолгүй сэтгэлийн хөөрлөөр шийдчихдэг. Бага залуу байхдаа нэг юмтай нийлчихдэг тэгээд аягүү бол хүүхэдтэй болчихдог... хамаг юм болж өнгөрсний дараа салах болдог.

Муу хүн сонгож суугаад сална гэдэг ганцхан өөрийн чинь асуудал биш. Муу хүнтэй сууснаар үр хүүхэд хамгийн их зовдог. Эх эцгийнхээ санааг зовоон.. Сайхан амьдрал, сайн ээж аав, тэдний хайранд өсөн торних боломжийг хүүхэддээ өгөх хэрэгтэй шд. Яагаад ганцхан өөрийхөө амийг бодож нэг тэнэг юм дагаж суучихаад сүүлд нь олон хүнийг хамаргаж хохироож байгаам? Яагаад тэр хүүхэд сайн ээж аавтай байх боломжийг нь хасч байгаам?

Би лав ингэж л боддог. Хайр гэдэг чинь угаасаа мөнхийн зүйл биш. Эх эцгийн хайр чухам ямар байдгийг ээж аав болсон хойноо л мэдэх байх. Аа тэрнээс биш нөгөө хайр нь бол үүрд хайрлана гэж амалдаг ч тэр ердөөсөө түрхэн зуурын гоо сайхан төдийхөнд л тогтож байдаг. Хүмүүс царай харж суудаг шдээ. Залуу сайхан насандаа. Тэрнээс гэнэт 60 70 гарсан хүн үрчлээ тогтсон эмээг хараад гэрлье гээд хойноос нь гүйгээд байдаггүй биз дээ.

Тиймээс хайр нэг л өдөр төгсдөг. Харин тэр хайр дуусгавар болсон ч итгэлтэй, найдвартай байж чадах хүнтэй гэрлэх ёстой юм болов уу. Миний итгэлийг алдахгүй, Миний ганц найдвар болох тэр хүн насан туршдаа миний хажууд байвал.

Зүгээр наад захын жишээ татахад л. Хав харанхуй шөнө ганцаараа гэрлүүгээ айж харихад тэр намайг ирээд авчихна даа гэх найдвартай хүн байхад сэтгэл өег байдаг. Ямар хүнд хэцүү зүйл тохиосон ч тэр миний хажууд байвал болоо гэх найдвар байхад л болоо.

Хүмүүс насан туршдаа амьдрах тэр хүнээ зөв сонгоосой. Яарч сандран 20 хүрээгүй насандаа гэрлэх тэр хүмүүс юу бодож гэрлэдэг бол? Үгүй ээ, багадаа 80 наслана гэхэд тийм урт удаан хугацаанд хажууд хань болох хүнээ сонгоход хайхрамжгүй хандаж болохгүй л юмсан.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top