Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
2

Ажлын эхлэл - Дагалдан

Өнөөдөр ажлын эхлэл өдөр. Анхны өдөр нь маргааш болох нь. Жинхнээсээ ажиллаж эхлэх.

Хэдэн хоног баахан зар мар харж суусаар олигтой ажил сүртэй олддог ч үгүй юм байна. Тэгээл ихэнх нь бар караоке пабд зөөгч авна л гэсэн байх юм. Сурч байгаа чиглэлээрээ гэхээр арай зориг хүрэхгүй юм. Гэсээр явсаар өнөөдөр кассчингаар нэг Миний дэлгүүрт очив өө.

Үгүй яахав, хийж болмоор л эд. Жоохон сандрах юм. Оройхон тийшээ хүн ихтэй... Тэгээд зарим бараанууд нь үнэн дургүй хүрмээр код нь уншихгүй, гараар бичих болох юм... гээд л гомдол мэдүүлвэл зөндөө л юм байна. Гэсэн ч чадахгүй гэж хойш суугаад яахав дээ. Яваандаа болох биз. Маргаашаас ганцаараа гарахаар болсон. Өглөө 8аас орой 11 хүртэл.

Үд болтол унтчихаад өдөржингөө комын ард зомби болдог Эми маргаашаас "өдрийн од шиг л" шөнө дундаар хальтхан үзэгдэх нь дээ.

Гэснээс өдөржингөө суугаад, дуртай үедээ хэвтээл нам явчихдаг байсан болохоор кассын ард зогсоод байхаар нуруу өвдөөд байх юм. Яахуу? Яавал гайгүй болох бол? Хөл бол зүүв зүгээр, тэгэхэд энэ нуруу шал ...

За өглөө эрт босно. Үсээ хурдхан хатаачихаад унтах минь. Нөгөө нар дээр гартал унтдаг үе маань өнгөрч. Өнөөдөр дэндүү босмооргүй санагдаад байсан юмаа. Аргагүй сүүлийн их унталт болохоор бие маань мэдээд байж л дээ. Жоохон унтуулдаг байж эхэх.

2 сэтгэгдэлтэй:

Anko said...

ямар мэргэжлээр сурдын, амралтаа хийх түр ажил хайсым уу, тэгвэлч угаасаа барны зөөгч хийх л ажил их байгаалда.
арван жилд байхдаа худалдагч хийдэг байсын, зүгээр зогсдог хэрнээ лаг ядардаг сонин ажил шүү. дасаад ирэхээр өвдөхгүй байлгүй дэ. GL

Ms.AmY said...

Хэлний чиглэлээр сурдаг. Бичгийн орчуулга гэвэл ч гайгүй, яг ярианы орчуулга хийгээд явбал барах уу, гүй юу бас асуудалтай, сандрахаас авхуулаад. 10 жилд ч гэсэн бас худалдагч хийж л байсан гэхдээ хувийх, өөрийн юм дээр зогсдог, касс нтр ч гэж байхгүй, гөө мөн амар байж дээ :P

Post a Comment

Back to Top