Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Бухимдал ви эс Залхуурал


Мээр бухимдалтай болохоор хичээл ч хийж болкумаа зүгээр. Нээх их зурагт үзэхгү ч хоол идэхдээ нэг мэдээ харчих санаатай зурагтын урд суухаар ямар ч бүр нэг олигтой гэрэл гэгээтэй юм ярихгүй шүү. Ажилгүйдэл ядуурлаас авхуулаад хулгай дээрэм, алаан хядаан...

Яриад л яриад л яриааааад л байхын. Хийж байгаа юм нь хаанаа байнаа энэ чинь одоо? гэээл өнөөх хэдэн ард түмэн нь уцаарлачих юм.

"Эзэн хичээвэл заяа хичээнээ гэж. Залхуураад хойш суугаад байгаа юм чинь хэн чиний өмнөөс ажил олгож, цалин өгөөд байх юм, ер нь яаж ч бодсон. Цэвэрлэгч ч болтугай ажилтай л бол тэр ажлаа ч гэсэн сайн л хийх ёстой. Цэвэрлэгчийн цэвэрлэсэн газрыг муухай болголоо гэж санаа зовох ер нь хэрэг байх ч гү, хийх ёстой л ажил нь шдээ. Тэр цэвэрлэсэн юм гээд дээр нь гишгэхгүй байхуу тэгээд? Харин тэрнийхээ оронд бусдын хийсэн ажлыг бас хүндэтгэх ухамсартай байх хэрэгтэй байгаам.
Хэрвээ тэгж чадвал цэвэрлэсэн газар дээр нь ч хүн гишгэхгүй тойроод өнгөрөхийг бодно. Сандэй-ийн хэдэн цэвэрлэгч өглөө оройдоо цэвэрлэхдээ хамаг хогийг нь хаалттай байгаа лангууны доогуур оруулаал хаячдийшд. Тийм байхад чинь бусад хүмүүс бас тэрний хийснийг яаж үнэлэхэв дээ. Манай нэг танил эгч цэвэрлэгч хийдэг байжийгаад бүр насаараа аягүү сайн цэвэрлэгээ хийнэ.. Тэгээл байнга шагнуулж, бүр байртай хүртэл болоод үр хүүхдээ тэжээгээд амьдарсан хүн бий. Одоо тэтгэвэрт гарсан л даа. Хүнээс гуйлга гуйхгүй сайхан л амьдарч байна даг. Хүн өөрөө өөрийхөө хийх ёстой зүйлийг яг таг хийх ёстой л байхгү юу.

Оюутнууд ч тэр багш нар нь ч тэр. Одооны оюутнууд бүүр нэг донгио болчихсон. Хэрвээ оюутнууд нь сайн байсан бол багш нар өдийд балмагдаж байхгү юу. Багш нар нь худлаа л нэг дээгүүр хараад толгой түрүүгү та нар муусайнууд хичээл хийхгү ийм байна тийм байна гээл байдаг.. оюутнууд муу байгаагийн хүчээр хичээл зааж байгаа байхгү юу. Яг үнэндээ тэр багш чинь мэддэг ч юмуу гү ч юмуу.. худлаа бураад ч байгаамуу хэн мэдхийн. Өнөөх онц сурлагатан гээд байдаг оюутнууд нь багшийн хэлсэнд бүр яг цав итгэцэн, тэр чинь бас мэдкү юм таарангуут худлаа хошгируулцан ч юмуу, ер нь хэн мэдхийн бэ. Оюутнууд нь нэг овоо сэргэлэн, амыг нь чилтэл жинхэнэ асууж шалгааж өгдөг байсан бол багш оюутнуудын хооронд яг хичээл дээр тулгуурласан харилцаа бий болно шд. Тэгээл нэг нь оюутнууддаа димидрол өгчөөл гараад явна. Багш нь гараад явангуут л нойр нь сэргэсэн хэдэн юм гадуур зугаалаал энэ тэр хов жив ярьж, баар пааб архи пивоо гулгуулаал суужийн. Тэрэндээ ч бүр сурцийн. Бүр нэг дүнгийн хойноос хөөцөлдөөд сурцан. Хаа очиж мэдэхгүй ч гэсэн шалгалтан дээр хуулаад өгсөн оюутан, чадахаараа хийсэн оюутнаас илүү болж л тааржийшдээ.

Ийм боловсрол эзэмшсэн нэгэн худлаа диплом бариал ажил олж чадахтай гүүтэй. Тэгээл гай болж өнөө сургуульд сурсан юм. Нэг чихээр нь ороод хоолтойгоо доогуур нь гарцан. Мэдэхгүйгээсээ болоод бүүр нэг залхуу зангаа тэжээцэн насс. Тэгээл гайтай ядуу байна нтр гэдгээ яриад эхэлнэ.

Тэр нэг сурагчдын үдийн цай байна. Тэр талаар МҮОНТ-ээс хүмүүсээс ярилцлага аваал явжийсан чинь нэг эмэгтэй "Хүүхдээ орой яаж ийж дарж унтуулчаал маргааш сургуулийнх нь үдийн цайтай золгуулдаг" гэж. Ажилтай, идэх хоолтой байгаа хүмүүс нь залхуурч ийм тийм хэцүү зовлон байна нтр гээл яаж хэлж чадаж байна аа. Зүв зүгээр бараг жаргалаараа гэдэс цатгалан мөр бүтэн явж байж. Өнөөдөр идэх хоолгүй гэдэс нь хоол нэхэж дуугараад, нүдэндээ нулимстай орондоо хэвтэж байгаа хүүхэд хэд байгаа бол? хүүхэд ч биш айл өрх зөндөө бий.

Хүн өөрөө хичээвэл болдог юмаа. Хүн хэзээ ч ийм ядуу зүдүү амьдралыг хүсдэггүй. Харин өөрөө өөрийгөө дайчилж чадаагүйгээсээ тэр хүсээгүй амьдрал руу хөл алддаг. Хий дэмий юм ярьж зүгээр битгий суу. Сурах юм зөндөө их байна." гээл өөрөө нэг их сүртэй юм ярьснаа яг үнэндээ би ч гэсэн ямар их залхуу билээ дээ гэж бодогдож байна шүү. Энэ муу гайтай залхуурлыг л даваад гарчихвал надад зөндөө их амжилт гаргах боломж байна шүү дээ. Хайран сайхан залуу нас... өнгөрсөн хойно харамсахгүйн тулд одоо л хийхсэн.
Ажилгаагүй булчин ашгдаг
Тогтоол ус өмхийрдөг
Түлхээгүй цаг зогсдог
Хэн ч орохгүй бол хаалга гацдаг
Харин маргааш гэсэн үйл бүхэн мөхдөг....

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top