Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Он сар өдрөө мэдэхгүйгээс болоод...

Ёстой балаймаа. Өнөөдөр ингэж эхлэв ээ, баахан бие даалт нтр гээл завгү хичээлээсээ хоцроод шахуу орсон чинь овоо багш нааг ирсэнд тооцчлоо. Дараагийн пар дээр нэг хүүхэд ми хажуугаар гарахдаа л хөөе куртка чинь уначиж гэнгүүт нь мээр сандраал огло харайгаал арагшаа хардийн байгааз дээ, тэгсэн куртку сандал дээр л байжийдаг байгаа.. гайхаал газар шүргэцийн болуу гээл тонгойгоо харсан чэн зүүв зүгээр. Нөгөөдөх чинь 4 сарын 1ээн аа хах хохо гээл яваад өгдийн. Өө юун ч 4 сарын 1н б дээ. Гэнэт санасын байхдаа гээл явжийсан чэн харин өнөөдөр чинь 4 сарын 1н байсийн байна лээ шд хэхэ. Хүн амьтан хөөрхөн хөөрхөн хууртагдаал байсан, би дэлгүүрт орж ирсэн хүмүүсийг наана цаана чинь юм хум чинь уначиж барьчиж, урагдчиж, үс чэн галцарчиж гээл хуурах А төлөвлөгөөгөө хэрэгжүүлээл байсан чинь харин жо даараад байхаар нь дээшээ гарж юм уухгаад очихдоо ус буцалгагч чинь шатцан бээнэ, үсэн дээр чэн бохь наалдчиж, өмдний ард чинь гутлын мөр гарчиж гээл гөө мөн худлаа ярих юмаа олж ядав аа. Он сар өдрөө мэдэхгүйгээс нэлээн хууртагдсан, маргаашаас жоохон болгоомжтой байнаа. Дөхөж яваа 4 сарын 1н, Өнөөдрийн 4 сарын 1н, Өнгөрсөн 4н сарын 1н гээд бас бөөн гуншинтай байдаг байхаа.
Зиа тэхээр 4н сарын 1ээн гэдэг өдөр Франц ч гэлүү дээ за нэг улсад 4 сарын 1нд шинэ жилээ хийдэг байж гэнэ л дээ. Нээх сайхан нартай өдөр ерөнхийлөгч нь 1 сарын 1ний өдөр шинэ жилээ тэмдэглэж байхаар болсонмой гэж л дээ. Тэгсэн улсын зарим хүмүүс нь 4 сарын 1нд шинэ жилээ хийгээд байсан аж. Тэдгээр хүмүүсийг хараад 1 сарын 1нд тэмдэглэдэг хүмүүс нь "Тэнэгүүд" гэж нэрлээд 4 сарын 1ний өдрийг "Тэнэгүүдийн өдөр" гээд тэдгээр хүмүүсийгээ шоолдог байсан гэнээ. Тэгсэн одоо бол хуурдаг, инээдэг нтр гээд янзүр л болчиж л дээ.

Гэснээс нээх сайхан хүн хуурхиймсан хэхэхэ. Заза 4 сарын 1н өнгөрчлөө гээд баярлах ч юм байхгү... Маргаашийг мартаж болдгүм шдээ!!!


0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top