Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Зовох цагт нөхөрийн чанар танигданаа гэж...

Ёоох зарим нэг хүмүүс бүр аймар юм аа. Урьд нь ёстой бие даалт хий гэсэн тийм юм олоод өг нтр гээл аймар сүр болж асуугаал хурдлаарай болжийнуу гээл байдаг байсан байж буцаагаад юм гуйнгуут ..... ийм л байдийм байна дөө. Шал уур хүрчлээ. Өмнө нь ядаж юм гуйж байгаагүй бол ч яахав. Надад заавал туслах албатай биш гэж бодно шд. Гү тэгээд ямар аймар гэцүү юм гуйцан ч биш. Өөрийнх нь сурдаг сургуулийн хүүхдэд ном аваачаад өгчих гэж байхад чинь шал новшийн зан гаргадаг байна шд. Завгү нтр гээд. Би л тийм завтай даа юмийг нь хийж өгж байсиймуу хаашаа ийн. Заассс хүнээс гуйжийснаас өөрөөл аваачаад өгий. Яршиг хүн ийм л байдийм байна дөө. Бараг шаал танихгү хүнд хэлээд гуйсан бол тэгий гэж хэлнэ дээ.

Өв еэ, Миний байшингийн Рейнийг зурчихлаа шд

Рейнийг арай л дэндүү хөөрхөн зурчлаа тэ хмм
Энэ дэхдээ ч бас гого гарсан бээшүү. Одоо драндран миний бүтээл хихи ^_______^

за ямар вээн? Хамаагүй хөөрхөн болчихож уу? кэкэ
2

Анжелина Жолиг зурсан нь


Хөөх би ёстой шал буруу мэргэжилээр сураад байнаа. Зураач л болдог байж...
Уйдаад хийх юм олдку болохоор Бред Питт зурах гэсэн чинь арай чадсангүй тэгээд Анжелина Жолиг зурдаг бээшд ккк.
Одоо миний зурсан нь ^_______________________^.
1р нүд хэхэ

2догч нүд.
2 нүд нийлээд.
Даанч өнөөх гого уруулыг нь үнэндээ зурж чадкум байна. Хамар мамар нь ямар ч эвгүй ийн кэкэ XD
Зиа ямар байна даа хө ^________________*
0

Монголын уламлалт соёл

Тусгаар тогтнолыг тунхагласаны 85 жилийн ойн баярын маргаашийн мэнд хүргэе ээ гэж....
Монгол улсын уламлалт соёл нтрийн талаар хэн нэгэнд хэрэг болж магадгүй. Ялангуяа манай ангийханд хэхэ.

Монголын уламжлалт соёл

XVII-XIX зууны сүүл хүртэлх үе буюу 300 орчим жилийн Монгол орны түүх нь олон арван жилийн дайн байлдааныг ардаа орхисон тайван цагийн түүхэн үйл явдалтай холбогдоно. Энэ үед Монгол орон улс төрийн хувьд харийн гүрний нөлөөнд автсан хэдий ч, монголын ард түмэн соёлын амьдралдаа өмнөх үеэсээ урагш ахисан олон шинэ зүйлийг бүтээн туурвисан болно.

“Соёл” хэмээх ойлголт нь нэн өргөн утгатай. Нөгөө талаар “монголын соёл” хэмээх ойлголтыг түүхийн үүднээс авч үзвэл монгол угсаатан түүхийн тавцан дээр гарч ирсэн XIII зуун өөрөөр хэлбэл Монголын их гүрэн байгуулагдсантай холбон үзвэл зохино. Энэ үеэс л “монгол хүн”, “ монголын соёл” гэдэг ойлголт гарчээ.

Соёлын тухай ярихад бас нэг анхаарах ёстой асуудал бол “ соёл”, “соёл иргэншил” гэдэг ойлголтыг салган ойлгох явдал юм. Судлаачдын дунд “соёл иргэншил” хэмээх ойлголтыг нийт хүн амын суурьшил буюу хотжилттой холбон тайлбарлаж байгаа бөгөөд монголын хувьд олон зуун жил нүүдлийн мал аж ахуйг эрхэлсэр ирсэн, одоо ч гэсэн үргэлжилсээр буй учир “нүүдлийн соёл”, “нүүдлийн аж төрөх ёс”, гэдэг ойлголт, нэр томьёог хэрэглэх нь зүйтэй гэж үзэж байна.

XVI зууны эцсэр Монголд буддын шашин хүчтэй нэвтэрч эхэлсэн явдал их, бага олон сүм хийдүүд байгуулагдаж, төв суурин газруудад мэдлэг ухаан, уран зохиол болон урлагийн олон салбар хөгжих хөрс суурь тавигдсан болно. Өөрөөр хэлбэл иргэний уламжлалт соёлын зэрэгцээ шашин-сүм хийдийн чиглэлийн урлагийн төрлүүд хөгжиж эхэлсэн байна.

Зурхайн ухаан ба цаг тооны бичгийн тухай товчоо

Зурхай нь нэн эртний түүхтэй бөгөөд өргөн утгаараа од, эрхэс хийгээд хүн байглийн шүтэлцээ холбооны тухай ухаан юм. Тийм болохоор од, эрхэсийн хөдөлгөөн байршлыг өөр өөрийн орны нутгийн хуваарьт тохируулан тооцоолох нь зурхайн хамгийн гол хэсэг бөгөөд үүнийг одон орон судлал гэнэ.

Үе ялгах ба нас ялгах ёс

Ясан, цусан төрөл: бүл садан, нагац, саданы ах дүү, эгч эмэгтэй дүүгийн их багыг нь насаар нь ялгана. Нас ах нь ах эгч, насаар бага нь дүү, эмэгтэй дүү болно. Жишээ нь: Төрсөн буюу үеэл ах, төрсөн буюу үеэл эгч дүү, нагац дүү, бүл дүү г.м

Монголын төрт ёсны бэлгэдэл

Монгол улс Төв Азийн эртний төрт улсуудын нэгэн бөгөөд түүний нэр нь өөрчлөгдөн солигдсоор монгол хэмээх үг үндсэн нэр болон уламжлагджээ. МЭӨ IV зууны үед үүсэн бүрэлдсэн Хүннүгийн холбоо нь Төв болон дорнод Ази дахины анхны төрийн томоохон байдлыг бий болгожээ. Модунь бол анхны төр улсыг эмхлэн бүрдүүлсэн түүхт хүмүүн юм. Модунь хаан төрийн тусгай тамга, титэм өмсгөлтэй байснаас гадна дуут сум бүтээж хэрэглэдэг байжээ.

Монгол дахь уран барилгын дурсгалууд

Монгол дахь уран барилгын дурсгалууд: XVII-XIX зуунд монголд сүм хийд олноор байгуулагдаж төв суурин газар хөгжихийн хамт монголчуудын уран барилгын арга ухаан өөрийн хөгжлийн нэг өвөрмөц үедээ дэвшин иржээ.

Монголын хөгжмийн соёл

Иргэний хөгжмийн зэмсгийн зэрэгцээ сүм хийдийн хөгжмийн зэмсгийн тусгай төрөл зүй олон тоогоор уламжлагдсаар иржээ.

Ном бичгийн соёл

Монголчууд ном бичгийн соёлоор баялаг уламжлалтай. Төрөл зүйл маш олон янз. Түүх хэл уран зохиолын салбарт асар их уламжлал үлдээжээ.

Монголын гар урлалын бүтээлүүд

Монголчуудын гар урлалын бүтээл хошуу нутаг ястан үндэстнийхээ байдлаар ч хоорондоо багагүй ялгаатай байв.

Монголын уламлалт тоглоом

Тоглоомын уламжлалт төрлүүд нь тухайн ард түмний нийгэм-хүмүүсийн харилцаа, эрхлэх аж ахуй, тодорхой үзэл санааны тусгал, тухайлбал тоглоом нь жижиг хэмжээтэй зохион багууллсан бичил загварчилсан “ертөнц” болдог онцлогтой.

Монголын уламлалт аж ахуй

Монголчууд эрт дээр үеэс адуу, тэмээ, үхэр, хонь, ямаа зэрэг 5 төрлийн малаа адуулан малласаар ирсэн цэвэр нүүдэлчид байв. Харин XVII-XX зууны эх хүртэл монголд буддын шашин хүчтэй дэлгэрч эхэлснээр хүрээ хийдийн хэдэн зуун төвүүд буй болж хүн амын тодорхой хэсэг суурин маягаар аж төрөх хандлагатай болжээ.

Монгол гэр

Монголчуудын гэр сууц нь их эртний уламжлалтай агаад хөгжил хувьслын олон шатыг туулан өнөө үед уламжилжээ.

За одоо унтий дөө :PPPP


0

Тусгаар тогтнолыг тунхаглан зарлав Ms.AmY

За юуны өмнө УЛС ТУНХАГЛАСНЫ 85 жилийн ойн баярын мэндийг хүргэж байнаа.

Улс тунхагласан ойн өдрүүдээр ер нь амрах нь зөв үү? буруу юу? Монгол улс маань бие даасан тусгаар улс болсон байнаа даа. Энэ өдөр чинь харин ч ихэд билигшээгээд ажлыг ёстой хуйлартал нь хийвэл зүгээр юм биш үү... гэж бодогдохын. Угаасаа ойрын үед чинь тооройн ханиалга гэгчээс болоод амарсаар амарсаар, тусгаар тогтнол гээд амарна, шинэ он гээд амарна, шинэ он гарсаны дараа шинэ жил бараг л болчихно цагаан сар гэсэн үг шүү дээ дахиааал амарна, март цэргийн баяр гээд .... ёооо ойрд дандаа амарна гэдэг үг их сонсогдоод байгаа болохоор ч юмуу баяр нтр арай л ихдээд байнаа тэ. Жоохон хасаж масуул зүгээр юм шиг ээ.

Нэгэнт амар гээд хичээл ороогүм чинь гэж бодоод би лав даг 12 цаг хүртэл сэгсийтлээ, нүдээ бүлцийтлээ, ногоортлоо л унтлаа даа. За тэгээд тусгаар тогтнолыыг тунхаглан зарласны 85 жилийн ойн баярыг тохиолдуула

Тусгаар тогтнол

Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би


Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мөнгөн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хvж дурдан бvсний ташаа дарах нугалаан дээр
Хvрэл манан хөөргөний даалин дарах наргиан дээр
Хvйсийн шvvдэр буусан уулын гацаа бууцан дээр
Хvннv дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би


Ширмэн төмөр дөрөөний шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр
Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би


Аавын мөнгөн хазаарын найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага хөллөн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй хөвөн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би


Индэр улаан галын цац бадман дөлөн дээр
Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр
Есөн голын цан хөөрөх царман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би


Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний хосоор дарах сvлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр
Бидэрт мөнгөн сарны хоймор унах туяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би


Урсгал татмал усны хөл алдах ёроол дээр
Ургамал таримал модны хөрсөнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх vрийн дуулан орхих манцуйн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би


Ажнай сайн хvлгийн гал цахилах тууран дээр
Аагисан улаан хvдрийн ган царцах хайлш дээр
Амар тvвшин жаргалтай ам бvлийн дансан дээр
Алтан босго өлзийтэй айл бvхний vvдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би


Баяр найрын ширээний амтат тансаг идээн дээр
Баян хангайд мөнхөрсөн арц хуш зээгэн дээр
Балтаар давтан хийсэн анжисны торгон ирэн дээр
Багц дvvрэн ургасан атрын тарианы мөрөн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би


Эрт айлын хаяа дархан хилийн дээсэн дээр
Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга дээр
Энэ зууны өргөөний зуун тvмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би


Эрх чөлөөний зарлиг ардын vндсэн хууль дээр
Эрх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би


Аав ээжийн буянтай өлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалын толботой өлгийт нялхсын өөжин дээр
Ардын журамт цэргийн өргөж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд өгсөн өрлөг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би


Хан тэнгэрт сvмбэрлэсэн vйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлж сvндэрлэсэн vлгэрийн харшийн туурган дээр
Хангай говь талын vлэмжийн өв баялаг дээр
Халуун эх оронч бvхний vндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би


Сав саваар саалийн харваж хvрэхгvй зэлэн дээр
Сая саяар сvргийн хатирч хvрэхгvй билчээр дээр
Сар нарны өртөөнд хагацаж болшгvй учрал дээр
Сайхан монгол орноо хайрлаж ханашгvй ерөөл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би


Өглөө бvрийн нарны асгаран буух цацрал дээр
Өвгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
Өргөн цээж чөлөөтэй амьсгалж яваа газар дээр
Өөрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би


Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сvхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан засаг төрийнхөө ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би


Нvvрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
Нvнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нvvдлийн өргөөнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би


Эзэн сууж жаргасан их заяагаа сvсэглэж
Эх орон талынхаа ирээдvйн таалалд нийцvvлж
Эрдэнэсийн далайгаас шvvрдсэн итгэлийн сувд vгсээр
Эрх жаргалаа баталсан иргэн бvхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Дэндэвийн Пvрэвдорж

За би ч гэсэн

Индэр дээр биш ч энүүхэндээ

Интернэт ертөнцийн өчүүхэн зайндаа

Хачин хүнд mouse

Хар өнгийн keyboard–өө ашиглаад

Тусгаар тогтнол чамайг

Тунхаглан бичнэ би.

Ms.AmY

0

Ширээний теннис

За энэ хүмүүс чинь аймар ширээний теннис тоглодог юм байна шдээ ер нь. Ширээний теннисний бүр хоббитой тэр спортыг хайрладаг байх нь л дээ. Тэгсэн би тэр ширээний теннисний бөмбөгөнд л ёстой их хайртай юм шиг байнаа. Тэр бөмбөг хагарчих гээд ч байгаа юмуу, гүэ ер нь л өөрөө хайртай болохоороо тэр бөмбөгийг учиргүй зөөлхөн цохиж /илж/ тоглодог юм байна л дөө. Тэрнийг хүрээд ирэнгүүт нь цохихоос хайрлаад өнгөрөөчингүүт бүүр хэтрээд алга болчихож байгаа юм чинь. Тэгээл би яахав ХАЙРТАЙ юм болохоороо хойноос нь үхэн хатан гүйгээд л...
Хайраа олсоон би хайраа олсоон
Яг тиймээ би хайраа олсоон
Яахын аргагүй чи миний хайр
Ямхын ч төдий холдолгүй
Яг эндээ байж бай миний дэргэд....

За тэгээд одоо бол бөмбөгөө ээмэр үгүйлж байна өө. Зургийг нь хараад л сууж байна. /Хайртай болохоор ингэдэг юм байна шд/
Миний хайрын зургуудыг хар даа, нээх хөөрхөн нтр хэхэ
За тэгээд ширээний теннис нь их гоё спорт юм байна л даа. Хэзээнээс үүсэж яаж бий болсоныг үнэндээ би мэдэхгүй ээ. Эрдэмтэд хүртэл мэдэхгүй хоорондоо маргалдаад байдаг сурагтай. Тэгээд хааяа нэг хужаа суваг үзэхээр ихэнхдээ оройдоо теннис гардаг шд, мэдэж байгаа биз дээ тэ. Тэгээл нойр хүртэлээ үзэж байгаад унтдаг юм.
Мэдээж ширээний теннисний хамгийн гоё юмнууд нь эргүүлэгтэй миний хайр / бөмбөг/ байгаа юм шдээ. Үүнийг нь "Top Spin" гэж нэрийджээ гэж байгаа. "Top Spin" –ийг хэрхэн хийх, яаж авах гээд бас нарийн зүйлүүд байдаг юм шиг байгаамөө. Над мэтийн ***шинэковууд*** нь төдийлөн мэдэхгүй. Тэхдээ ер нь бол нээх гоё харагддаг бас их хөгжилтэй шд хэхэ. Ингээд "Top Spin" буюу эргүүлэгтэй бөмбөг нь гарж явж байснаа тойроод ороод ирдэг шд, аймар зэвүүн хэхэ. Би лав нэлээн мунгинах юм байна лээ ккк.
Тэгээл тэгээл тэгээл ер нь гоё дөө. Ёстой ГАЛЗУУ бичлэг оруулья, завтай нь хараарай.
Монголд ч гэсэн үүнийг сайн хийдэг хүмүүс нэлээн байдаг гэсэн шөө.

За тэгээд эцэст нь бүр аягүү хоббитой тоглох сонирхолтой хүмүүс нь ийшээ ороод тоглож байгаагаар төсөөлөөд идэвхтэй тоглоцгоогоорой амжилт амжилт.
http://www.mglclub.com/forum1/781841
За тэгээд миний хайрын талаар бас энэ спортын талаар өөр юм мэдмээр байвал дахиад би ч гэсэн сайн мэдэж байгаад пост оруулж болох л юм... ^_^
0

Brown Eyes - Already 1 year *벌써 1년*

зиак энэ нэг дээээээр үеийн гого дуу.
Дуулаад байгаарай хө аааяяя бэилииииив ин юү ааая бэилииииив ин ёоо: мааянд ....

처음이라 그래 며칠뒤엔 괜찮아져..'

그 생각만으로 벌써 일년이

너와 만든 기념일마다 슬픔은 나를 찾아와..

처음 사랑 고백하며 설렌 수줍음과 우리 처음 만난날 지나가고~ 너의 생일엔 눈물의 케익 촛불 켜고서 축하해..

I believe in you I believe in your mind
벌써 일년이 지났지만..
일년뒤에도 그 일년뒤에도 널 기다려

너무'보고싶어 돌아와줘' 말 못했어..
널 보는 따뜻한 그의 눈빛과
니 왼손에 껴진 반지보다 빛난 니 얼굴 때문에..

I believe in you I believe in your mind
다시 시작한 널 알면서
이젠 나없이 추억을 만드는 너라는걸~

내가 기억하는 추억은 언제나 지난 웃음과 얘기와 바램들 또 새로 만들 추억은 하나뿐 내 기다림과 눈물 속 너일뿐~

I believe in you I believe in your mind
다시 시작한 널 알면서
이젠 나없이 추억을 만드는 너라는걸
I believe in you I believe in your mind
벌써 일년이 지났지만..
일년뒤에도 그 일년뒤에도 널 기다려

Cha eum ee ra geu rae myu chil dwi aen dwaen geun chan ha jyo
Keu saeng gak man oo roo buhl ssuh il nyun ee
Nuh wah man deun ki nyum eel mah da seul peum eun na reul cha ja wah
Cha eum sa rang go paek ha myu seul raen soo chub eun gwa
Oo ri chuh eum man nan nal chi na ga goh
Nuh yeh saeng ee reh noon moo reh kae eek chot bool kyu go soh chok ha hae

I believe in you
I believe in your mind
Buhl ssuh il nyun ee chi naet chi man
Il nyun dwi ee go keu eel nyun dwi ee doh neul ki da ryu

Noo moo poh goo ship oo deu rah wah jwa mal moot haet sso
Neul poo noon dda ttot han geu yeh noon beet gwa
Ni win soon ee kkyu jin pan chi po tah beet nan ni ahn geul ddae moon ee

I believe in you
I believe in your mind
Da shi shi jak han neul ahn myun soh
Ee jaen noh op shi chuh ook eul man deu noon noh rah noon gol... ooh~

Nae ga ki ook ha noon choo ook eun uhn jae nah
Chi nan oot eum gwa yae gi wah pa raem deul
Ddo sae rah man deul choo ook eun ha na bbon nae ki da rim gwa noon mool sok Noh il bbon

I believe in you
I believe in your mind
Da shi shi jak han neul ahn myun soh
Ee jaen noh op shi chuh ook eul man deu noon noh rah noon gol

I believe in you
I believe in your mind
Buhl ssuh il nyun ee chi naet chi man
Il nyun dwi ee go keu eel nyun dwi ee doh neul ki da ryu

Бас л нэгэн хаягдсан хүний хайрын дуу гэжугаа...
0

Төв номын сан ажиллаач ээ...!

Саяхан А хүрээний Н1N1өвчнөөс шалтгаалж 10 жилийн хичээлийн улирлын амралтыг наашлуулж дахин дахин сунгасаар одоо бол 1-5р ангийнхан дахиж 14 хоног амралтаа сунгуулаад 6аас дээш буюу 6-11р ангийн сурагчид 23 –ны өдрөөс эхлээд хичээллэхээр болсон шийдвэр гарж л дээ. Тэгээд Нарантуул захыг ариун цэврийг сайтар сахих болзолтойгоор бас нээсэн байна. Гэтэл Төв номын сан ажиллахгүй юмаа. Тэд ч бас 10 жилийн 1-6 хүртэлх ангийнханы зарчмаар 14 хоног амрахаар болчих юм.

Төв номын сан чинь угаасаа оюутнууд л карт нээлгэх боломжтой байдаг 10 жилийнхэнд иргэний үнэмлэхгүй хүнд үйлчлидэггүй, оюутнуудын хичээлийг хаагаагүй л бол тэд нар ажиллахгүй байж болохгүй шдээ. За яахав өвчин гээд нэг хэсэг ажиллахгүй байсан байж болох. Гэхдээ одоо бол Нарантуул зах ажлаа явуулаад байхад Номын сан яагаад хаалттай байх гэж? Ямар гадаа байрлах захаас ариун цэврээрээ дутав гэж дээ. Угаасаа олдохгүй байгаа номыг Төв номын сангаас л хайдаг жамтай. Оюутнуудын хичээл хаагдах дөхөөд шалгалт шүүлэг, бие даалт гээд ид ажиллаж байх үеэр ингээд дахин 14 хоногоор сунгана гэдэг чинь...
3

Бүткү нөхөр шүү

Шүлэглий

Эргэх хорвоогийн өнгө түм бүм
Эдэлж буй амьдрал бас л дутахгүй
Эгэл атлаа гайхалтай мөчүүд бас бий
Эргээд санах үед хацар улайх ч үе бий
Back to Top