Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Төв номын сан ажиллаач ээ...!

Саяхан А хүрээний Н1N1өвчнөөс шалтгаалж 10 жилийн хичээлийн улирлын амралтыг наашлуулж дахин дахин сунгасаар одоо бол 1-5р ангийнхан дахиж 14 хоног амралтаа сунгуулаад 6аас дээш буюу 6-11р ангийн сурагчид 23 –ны өдрөөс эхлээд хичээллэхээр болсон шийдвэр гарж л дээ. Тэгээд Нарантуул захыг ариун цэврийг сайтар сахих болзолтойгоор бас нээсэн байна. Гэтэл Төв номын сан ажиллахгүй юмаа. Тэд ч бас 10 жилийн 1-6 хүртэлх ангийнханы зарчмаар 14 хоног амрахаар болчих юм.

Төв номын сан чинь угаасаа оюутнууд л карт нээлгэх боломжтой байдаг 10 жилийнхэнд иргэний үнэмлэхгүй хүнд үйлчлидэггүй, оюутнуудын хичээлийг хаагаагүй л бол тэд нар ажиллахгүй байж болохгүй шдээ. За яахав өвчин гээд нэг хэсэг ажиллахгүй байсан байж болох. Гэхдээ одоо бол Нарантуул зах ажлаа явуулаад байхад Номын сан яагаад хаалттай байх гэж? Ямар гадаа байрлах захаас ариун цэврээрээ дутав гэж дээ. Угаасаа олдохгүй байгаа номыг Төв номын сангаас л хайдаг жамтай. Оюутнуудын хичээл хаагдах дөхөөд шалгалт шүүлэг, бие даалт гээд ид ажиллаж байх үеэр ингээд дахин 14 хоногоор сунгана гэдэг чинь...

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top