Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
3

Бүткү нөхөр шүү

Өдөр болгон зөндөө гоё хөгжилтэй, адал явдалтай, яг л кино шиг үргэлжлээ...эл гого юмнууд тохиолдоо...ол байдаг байсан бол сайхан байхгүй юу. Би чинь гэр сургууль ,гэр сургууль гэдэг байснаа одоо бол гэр, номын сан, сургууль гээл явдаг болцон гээлүү кккк. Амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилээд л биш, өнөөдөр өчигдөрөөс шаал өөр бас илүү сайхан байвал гоё доо ^________^. Яджийхад карантин тавигдаасай. Төв номын сан орох яаралтай ажил байгаад байхад муу гахайнуудаас болж боож байна даа ёстой нээрээ мээрээ. Нээрээ гахайн ханиад гэснээс дараа долоо хоногоос хичээл оруулж эхэлнэ гэж яриад байгаа нь ер нь зөв үү, буруу юу? Энэ ханиад чинь 7 дох 7 хоног дээрээ ид тархалт нтр нь явагддаг юм гэсэн шд. Тэгсэн яг дараа долоо хоног чинь гайтай дордохын 7дох 7хоног нь юм байлээ шдээ. Тэгээд хүн ард минь ариун цэврээ сайтар сахиад малгай ороолт бээлийгээ өмсөөд дулаахан шиг явжийгаарай даа. Тэгээд бас ойрын үед цас ороод халтиргаа гулгаа ихтэйг хэлэх үү, болгоомжтойхон шиг явжийгаарай даа. Юмыг яаж мэдэх вэ нэгэнт галтираад уначихсан бол хамгийн түрүүнд л гараа угаана гэж бодож яваарай хэхэ.

Тэгээ бас банк нтр чинь маск зүүгээгүй хүнд үйлчилкү нтр байгаан байна лээ шд. Ер нь ч зөв, тэгж л хамгаалку бол өөр яахын. Нэг ханиадтай юм нь гүйж ирээд ажилтан руу хааааааччччи!!! гээл найтайгаа хаячуул яахын болжээна тэма.

Би ч гэсэн ер нь маск зүүгээгү, гараа угаагү хүнийг болоогруугаа оруулмааргүй байна даг. Тэгээд ороод ирсэн бол цаашаа харж марж найтаагаарай. Миний аминдаа хайртайг хэлэх үү, мессенжер утас нтрээр ханиадтай хүнтэй бол үнэндээ харьцку байгаа гэсссс хэха. Өө хог гэж, шал хадуураа явцан бээшд уг нь гунигын юм бичихжийсийн.

Бага байхад би нэг туулай тэжээдэг байсиймаа. Түүний маань нэр нь Поли. Даанч арьчаа муутай эзнээсээ ч болсиймуу, арга эвээ олку амьдарч чадаагүй ч юмуу өөд болсийм өө. Тэгээд тэр өдөр нь МАРГААШ буюу 11сарын 19ний өдөр. /ийн ийн туулай минь байсан бол.../

Уг нь ч нээх ч жоохон биш юм шиг ээ. 2 жилийн өмнө юм байна шд. Яг нэг дэх өдөр байсийн. Хичээлдээ явкөөл гувцас хунараа өмсөөл Полигоо тэвэркээл очсон чинь аймар эвгү гэвтцэн байжийгаам даа. Тэгээл бөөн нус нулимс. Юун хичээл эхний цагийг шууд таслаал оршуулгын үйл ажиллагаа эхлэж байгаам чинь. Одоо Сансарын Баянцээл байнаа даа, тэрний хажуу тийшээ явжийгаад одоогийн Khan palace гээд зочид буудлын хашааны тэр хавьцаа л оршуулсийм даа. Зөндөө гүн нүх ахаар ухуулаад тэгээд дотор нь луувантай хийгээд дээрээс нь булаад цэцэг өвс нтр тавиал ганц мэддэг Ум мани бадми хум гэгчээ олоо...он удаа давтаж амандаа бувтнаад л өнгөрсөн дөө. 7 хоногийн эхний өдөр байсныг ч хэлэх үү, хичээлдээ өглөөжин уйлсан бүлцгэр нүдтэй ямар ч хичээл хийх настр байхгүй, ангийнхаа найзуудад манай туулай гэж бараг 7 хоногжингоо ярьсан байхаа. Яагаад ч юм миний тэжээсэн амьтан болгон үхдэг шдээ. Би чинь нэг 2 тоть тэжээж байсийн /алдцан, бодуул үхээ байлгү/, загас тэжээжийсийн /үхцэн/, дэгдээхэй бас 2ийг тэжээжийсэн / үхцэн/, яст мэдхий тэжээжийсэн /анхнаасаа надад дургү юм шиг санагдаал байдаг байсан эцэстээ бас л үхсэн/ туулай/.../ гээл. Ингээд бодохоор би амьтан хайрлаж чадку байгаа юм чинь хүнийг бүр яаж хайрлах вэ дээ гэж боддог оо. Сураагүйн биш ганцаараа кккк


Нэг кинон дээр гардаг шд. /Нэрийг нь мартчихаж/ Галзуу хүмүүс байжийдаг байхгүй юу. Тэгээд арай гайгүй засраад галзуугийн эмнэлэгээсээ гардийм л даа. Тэгээд гарахдаа нэг тэнэгдүү гэмээр залуу “Би хэзээ найз бүсгүйтэй болж болох вэ?” гээд асуудийн. Тэгсэн эмч нь “Чи гараад нэг цэцэг бас нэг амьтан тэжээгээд үз. Тэгээд 2жил тэднийгээ сайн асарч чадвал найз бүсгүйтэй болоорой” гэдийн. Тэгээд 1 жилийн дараа уулзсан чинь нөгөө залуу нь цэцгийн дэлгүүр лүү очоод энэ цэцэгт чинь би хөгжим сонсогосон, зурагт үзүүлсэн, байгаа бүх юмаа зориулсан байхад энэ чинь өдрөөс өдөрт үхжээд байна гэдийн. Тэгсэн худалдагч та усалсиймуу ер нь гэсэн чинь “ өө та анхнаасаа л ус өгөөрэй гэж хэлэхгүй яасан юм бэ” гэдийн хэхэ тэнэг байгааз. За би ч гэсэн дутахгүй дээ. Цэцэг аваад аваад услаад услаад би арчилж байгаа болохоор ургадаггүй шд. Аймар зэвүүн байгааз. Бусад хүмүүсийхээс навч соёолоод байхад чинь... Би энэ байдлаараа хэзээ найз.... болноо гээд байхгүй юу хэхахэха

За байз өө, маргааш туулайн дээрээ очдог юм билүү... айгаад байхын маа.

За за баахан юм хольж хутгаа биччидийм байжээ гэж. уууууууууууууунтах минь

3 сэтгэгдэлтэй:

Гэгээлэг said...

Сайхан бичлэг таалагдлаа шүү хэх

Dark and Rising Knight said...

Пээ базарваань энэ хүүхэд чинь ийм муу энергитэй ад зэтгэрийн хорлолтой чөтгөрийн охин байсиймуу гэссс :P
энэ хэсэг нь татаагаад хаячлаа "Би чинь нэг 2 тоть тэжээж байсийн /алдцан, бодуул үхээ байлгү/, загас тэжээжийсийн /үхцэн/, дэгдээхэй бас 2ийг тэжээжийсэн / үхцэн/, яст мэдхий тэжээжийсэн /анхнаасаа надад дургү юм шиг санагдаал байдаг байсан эцэстээ бас л үхсэн/ туулай/.../ гээл" хахаха

Ms.AmY said...

юу вээ... би ямар тоглосиймуу. жинхэнээсээ л амьтан надад дургүй байдийм шиг байгаад байдийм чинь!!!

Post a Comment

Back to Top