Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү

Шүлэглий

Эргэх хорвоогийн өнгө түм бүм
Эдэлж буй амьдрал бас л дутахгүй
Эгэл атлаа гайхалтай мөчүүд бас бий
Эргээд санах үед хацар улайх ч үе бий

Хүний энэхэн хорвоод дуутай мэндчилж
Хүрсэн оргилын эцэст дуугүй буцахдаа
Хүйтэн сэтгэл, халуун хайрын алийг ч амсаж
Хүрд адил эргэх амьдралын өнгийг мэдэрдэг ээ
Бурханы зурсан өнгийг өөрөө чи зас
Будаг бийрээ л зөв барь, өөрөө зурагдаад явчихна
Будаг шунх нь олон ч бийр янтай үгүй бол
Буг чөтгөр ч шүглээд өнгө гутдаг жамтай
Тас хар өнгийг юунд чи шүтнэм
Таталж байгаад ч болов цагаан цэг тавь
Ертөнцөд гэгээ байдгийг ердөө ингэж хэл
Ер нь цаашдаа тэгээд олон өнгөөр соль
Бяцхан ертөнцийн маань суурь өнгө хар ч
Балархай дутуу бичигдсэн постууд минь гэгээтэй
Нар гийсэн шиг харагдах шаргал өнгө үгүй ч
Нарт ертөнцийн солонго шиг үзэсгэлэнтэй өнгүүд багтана

Солонгорсон амьдралын өнгөнд би дуртай
Солиотой юм шиг хашгирах бүр дуртай
Сохорын газар нүдтэй байх хүсэлтэй
Солихгүй ээ би амьдралыг юугаар ч...
Согтож унатлаа мансуурсан ч САЙХНААР НЬ бүгдийг харна аа

1 сэтгэгдэлтэй:

Гэгээлэг said...

Гайхамшигтай солиотой бичсэн маш их таалагдлаа хэхэ

Post a Comment

Back to Top