Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү

Шар докторын зар сурталчилгаа гайтай...

Зар сурталчилгааг муулна аа. Үгүй ээ одоо чинь зар сурталчилгаан дундуур ч кино биш, ердөө зар сурталчилгааг хальт амрааж л кино гаргадаг болж дээ. Тэгээд киногоо тавтайхан ч үзэж чадахгүй байгаа юм чинь зар сурталчилгааг ийм тийм гэж ярихаас. Кино ярья ч гэсэн үзсэн болохгүй юм чинь.

Реклам уг нь бол шинэ соргог бараа бүтээгдэхүүнийг олонд таниулах үүрэг рольтой л болов уу. Тэрнээс хүмүүст цээжлүүлэх зорилгоор юмуу эсвэл муу барааг гүйлгэх гэж рекламддаггүй байлтай.

Мөн рекламдаж л байгаа юм бол бусдын анхаарлыг татсан ... нэг тиймэрхүү эвтэйхээн, хөөрхөөн зар сурталчилгаа хиймээр юм аа.

Надад бол эвтэйхээн гэхээр тэр хошин шог энэ тэрээ нэг эвтэйхэн тааруулаад

- Арай олуулаа юм биш үү? Зугтах уу?

- Зугтсанаас худлаа үхсэн нь дээр л дээ... /Миний муусайн дайснууд/ гэх

зэргээр хүмүүс хараад “ энэ ... ямаршуухан... бол???” гэхээр бодол төрүүлэхээр айн..

Хөөрхөөн зар сурталчилгаа нь саяхан гараад байсан “Угаагаад мушгиад, угаагаад мушгиад” галтогооны цаасан алчуур рекламдаад л байсан. Үзэхээр нээх хөөрхөн цэнхэр жижигхээн зааны тугалууд гарж ирээл зүлгээл мушгиал.. Дуулж муулж байгаа нь хүртэл..

Зиа нэг иймэрхүү байж болж байна. Тэгсэн одоо зарим рекламууд бол юуг ч яаж ч хамаагүй дуулдаг болж.

“Урьд нь бид нар гэнэн байжээ, гэнэн байж

Нүд минь одоо л нээгдлээ

Нүнжиг чанарыг таниад....” /Шүдний Оо/

“Элдэв харшил үнэргүй

Бусдаас удаан хэрэглэгдэнэ

Гэр бүлдээ хайртай хүний

Сонголт юм” /00ын цаас/

Хн бас хаа хамаагүй дуулж байгаа юм шүү. Тэр дуучид чинь л одоо дууны ая олдохгүй гадаад дотоодын дууны аяыг хулгайлаад л байдаг гэх чинь билээ. Энэ 00ын цаас, Оо моо, саван маван сурталчилхаар ая бол олддог л юм байна шд ээ.

Тэгээд ойрд гараад үннннэн уур хүргэсэн реклам нэг ширхэг байна аа. Тэр ШАР ДОКТОР. Ямар юм нь тийм реклам хийдэг байна аа. Нэг хачин цэнхэр сансарын нисгэгчэрхүү байрын таворш гарч ирснээ жингүйдээд бөөрөнхий хэлбэртэй болцон шар доктор уугаал ваав гэж мэгээл. Тэгсэн бас нэг тавган дээр 2 хачин өт “аа уу” гэж орилолдоод л. Ямар учиртай юм бол аа? Өттэй чацаргана гэж байгаа юмуу? Сансарын нисгэгч уухаар ваав гэмээр чацаргана юм уу? ....?

Тэгээд яриа нь хүртэл юу гэнэ вэ. Шар доктор болж төрөн... элдэв өвчин анагаах энэ тэр гээл шар доктор болж төрөөд байхдаа ч яахав. Шар доктор бол чацаргана, чацаргана бол ....

Рекламандаа хийлгэчихмээр хэлүүлчихмээр юм даанч олдсонгүй дээ.

Ёоо энэ Ким Сү Ру гээд киног гарахаар л энэ муу реклам явчихдаг юм аа. Яг одоо явж байна гээд боддоо. Шар доктор авах хүсэл унтартал реклам хийчихдэг, хм...

1 сэтгэгдэлтэй:

Гэгээлэг said...

Хөөрхөн болжээ таалагдлаа хэхэ :mj

Post a Comment

Back to Top