Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Жеки Чан - Баянгол зочид буудалд "С1"

Жеки Чаныг ямар сонин хүлээж авж байна вэ, энэ чинь одоо. Өчигдөр орой С1 телевиз дээр Баянгол зочид буудалд Жеки Чанд зориулаад нэг хэдэн юм үзүүлж нтр... нэг тиймэрхүү өнгөрсөн байх нь. Тэгснээ Жеки Чаныг үг хэлсэн чинь орчуулдаггүй ээ. Гүэ яахав би ойлгоогүй байж болно л доо. Гол нь орон даяар телевизээр цацаж байж яагаад орчуулахгүй хүргэж байгаан? Гай болж тэр дунд сууж байсан урлагийхан нь ч мэдэхгүй байсан юм билүү, хэн мэдхэв. Тэгснээ л Номинталст Батсүх гарж ирснээ "...монгол орон маань бас гайгүй .. хөгжил ..." гээл яриад байх юм. Тэр чинь манай монгол улсыг хөгжөөд сүйд болж байгаа орон юм шүү, очиж үзье гээд ирсэн юм биш ш дээ. "Хүмүүнлэгийн үйл ажиллагаа" ядуу буурай хүмүүст нь туслах гэж ирсэн юм биш үү?Би уг нь тэгж л ойлгосон. /3 тонн гурил өгнө гэж ярьсан байсан/

Тэгээд хөөрхий минь Жеки Чанд орчуулагч ч байхгүй. Тайзан дээр гараад монголоор юу гээд байгааг нь ёстой л зөн билгээрээ мэдэрчих шиг болно лээ. Морин хуур тоглонгуут "зургаа авахуулья" гэж байна гээд хэлээд өгчих хүн байхгүй. Яагаав нэг хошин шогийн жүжгэн дээр цэргүүдээ бөөгнөрөөд, тараад гэдэг шиг л гар мараараа дохиж зангасан шиг л...

Гарч ирээд ярьсан нэг эмэгтэй / би хэн гэдгийг нь сайн мэдэхгүй, урьд нь харж байгаагүй/ Чаки Чан гээл ... нээх сонин хэлж мэлээд...

Аа бас нөгөө Татард тоглоод байгаа муухай ширүүн царайтай /Жеки Чантай мэргэжил нэгтэй/ Эрдэнэбилэг 10.03нд төрсөн юм бол /би бас 10.03/ намайг дагуулаад явчихгүй! Ёстой өөдгүй гээлөө. Жеки Чантай уулзуул ер нь нэг зодолдож үзэх хэрэгтэй тэ... гэж мэгээд заза хичээлдээ явъя.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top