Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Ууртай цэцэгчин

Би нэлээн дээр цэцгийн үр авсан гээд нэг бичлэг хийж байсан санагдаж байна. Тэр маань уул нь зөндөө гоё ургаад, хөөрхөн ягаан өнгөтэй цэцэгс дэлбээлээд... өглөө босонгуутаа л түүн дээр гүйж очоод нэмж дэлбээлсэн бяцхаан цэцэг, нахиаг харж баясдаг болчихсон байх юм.

Бараг анхных байхаа нэг бичлэг дээр бас амьтан, ургамал тэжээгээд дандаа үхчихээд байдаг гээд... Энэ удаа миний суулгаж, усласан үр маань ургаж, нахиалж байгаа анхных. Тийм болохоор их гоё байсан юм аа..

Хэдэн өдөр гадаа нэлээн зэврүүн, хүйтэн талдаа байсан.. өглөө босоод тагтан дээр гарахаас ч хүйтэн... Магадгүй би залхуурсан байх л даа. Тэгээд цэцгээ услаагүй юм байна.

!!! Ганцхан өдөр... !!!

Тэгээд өглөө босоод харсан чинь ургасан цэцэг нь ч унжчихаж, өндөөр өндөр ургасан өвч навчнууд нь ч суучихаж.. зөндөө харамсдаг байна шд. Аягүй хайрлаж услаж ургуулж байхад ганцхан өдөр усласангүй гээд тийм болчих гэж. Ямар долоо хоносон биш, 3 хоносон биш, ганцхан хоног. Үхлээ юу чи гээл аймар уурлах юм бодсон чинь тэгсэнгүй ээ, гүйж яваал хонуулсан усаараа услачихаад нэлээн л харж зогслоо. Цэцэг ч яахав маргааш өглөө босоход өндийгөөд хөөрхөн л болчихсон байна байх.

Хайрлан хайрлахгүй юм боооол
Халуун зунаар хайрын цэцэг хагдардаг юм шүү гээд дуулаад байдаг. Нээрээ услаад услаад тордоод л байхгүй бол үнэхээр амархан гомдчих юм аа.

Ганц цэцэг арчлах гэж бөөн юм болж байхад хүн хайрлаж явдаг хүмүүс бүүр хэцүү байдаг биз. Хэзээ юу нь болохоо байчихсан нь ч мэдэгдэхгүй, нэг л өдөр уурлаад яваад өгвөл тэгээл будаа. Араас нь ус ч бай, тос ч бай цацаад нэмэргүй л болох байх даа.
Гэхдээ л ганцхан өдөр усгүй байж чадахгүй унаж байдаг цэцэг өөдгүй л байна даа...!





0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top