Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Хаана наймаа хийж болжийн би тэнд... Мамба дацан

Өө одоо ямар сонин юм бээ. Суудал өнцөгдсөн хүнийг тэгшхэн суулгаж үйлчилнэ гээд яваад байсан чинь харин өөрөө далийгаад сууцан явжийшд. За яадаг ч байсан Мамба дацан хийд дээр 500р тэгшхэн суулгаж байна лээ. Би Бар жилийн хямдрал зарлаад 300р тэгшлий шүү.

Би Мамба дацан орсон түүхээсээ хуваалцахжийгаан.
Зиа тэгэхээр түрүү жил зурхайч 1000 байсан энэ жил 3000 болж. Нацагдорж 10000р судас барьдаг байсан чинь 18000 болчихож. Дараа жил хэд болох бол...? Гэхдээ үнэ нь нэмэгдлээ гээд үзүүлж харуулку гээд хэл ам гаргаад байгаа хүн алга байна. Сүсэгтэн олныгоо бас хамаагү нээх шулаад ч яахав дээ, тийм ээ.

За тэгээд засал ном уншуулахаар элдэв л юм хэрэг болно.
Ер нь надтай тааралдий гэж боджийвол би нь мамба дацангийн үүдэнд өдөр болгон очиж байгаа шүү.
Тэр 9 хар, 9 цагаан чулуу байнаа даа. Мамба дацан дотор 2 дэлгүүрэрхүү юм байдын. Нэг талд нь чулуу 300, нөгөөдөхд нь 500 гэж байгаа. 300ийн чулуу нь болохоороо нэлээн том чулууг зүгээр хагалаад хийцэн, ир мир нь аймар...
Харин 500н чулуу нь аягүү жижигхэн эвтэйхэн чулуу байна лээ л дээ. Тэхдээ л чулуу 500р авна гэдэг чинь... бас гэцүү шд хэхэ.
Би гадаа нь 200р зарж байгаа шүү за. Уг нь 100р зарья гэж бодсон л доо. Тэхдээ бас арай л биш санагдаад 200 болгоцон.

Аа бас, нэг жижигхээн дөрвөлжин цагаан даавуу бас хэрэг болдог тэр нь 100 гэдэг юм байна лээ л дээ. Би захаас метр цагаан даавуу авсан. Яг адилхан хэмжээгээр хуваагаад тэгээд 50р зарж байгаа...
Ер нь бол боломжийг алдку байна дөө. Хаана наймаа хийж болж байна би тэнд гэсс хаха..

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top