Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Сонирхолтой

Нэгэн сонирхолтой зүйлийг дурдвал үгсийн сан нь 2 аргаар баяждаг. Нэг нь үг нийлэх аргаар, нөгөө нь дагаврын аргаар.

Үг нийлэх арга гэхээр үхэр, нүд гэсэн хоёр үгийг нийлүүлээд үхрийн нүд гэсэн өөр утга санаа илэрхийлсэн үг гарч ирж байна.

Харин дагаврын аргаар үг бүтвэл үз /язгуур/ + мж /дагавар/ - Үзэмж

үз + лэг- үзлэг

үз + вэр - үзвэр гэх мэт.

Тэгвэл хаа язгуурыг авч үзье л даа. Хаа язгуураас хаах гэдэг үйл үг бүтнэ. Юмыг хаана гээд бодоод үзэхээр хэмжээгээрээ том зүйл байх хэрэгтэй байгаа биз.Нэг жижигхээн юмны ард орчихоод хааж байна гэдэггүй шүү дээ.

Дараа нь хаа гэдэг язгуураас хаалга гэдэг үг үүсч болж байна. Өмнөхтэй адилаар хэмжээгээр том байдаг зүйл юм.

Хаа + н - хаан гэдэг үг үүсч болж байна. Тэгэхээр Хаан хүн том байх ёстой гэдгийг харуулж байгаа юм. Ер нь л хүүхдүүдэд үлгэр домог ярьж өгч байхад хаан гээд ярьвал нэг л том биетэй хүн төсөөлөгддөг шүү дээ. Бусад хүмүүст ч ялгаагүй. Тийм учраас Япон улсын хаан хатаныг хараад дэндүү туранхай улсууд байдгаас хаан гэхэд хэцүү харагддаг.

Ерөнхийлөгч асан Багабандийг анх ерөнхийлөгч болоод байхад нь

- Үгүй ээ, Очирбат ерөнхийлөгч байхдаа бие хараа томтой арай сайхан харагддаг байжээ гэж ярих хүмүүс ч байсан.Ви эс


Дүрс дуурайх үгийн онол дээр жишээ авья.

Бандгар Бэндгэр Бөндгөр Бондгор Биндгэр Бундгар Бүндгэр

Мантгар Мэнтгэр Монтгор Мөнтгөр Минтгэр Мунтгар Мүнтгэр

Пандгар Пэндгэр Пондгор Пөндгөр Пиндгэр Пундгар Пүндгэр

Эгшиг ба гийгүүлэгч нь чөлөөтэй сэлгэж байгаа ба үг бүр бүдүүн гэсэн утгаа хадгалж байна.

Гэхдээ хоорондоо үл ялиг ялгаа бий. Б гийгүүлэгч нь дуутай сул гийгүүлэгч учраас хамаагүй зөөлхөн дуудагдах нь. Эхний мөрийн үгүүдээр дуудах юм бол “ бандайчаад нээх хөөрхөөн” гэдэг ч юмуу илүү эвтэйхэн сонсогдох бол М гийгүүлэгчээр эхэлсэн нь “ мантайчаад нээх хөөрхөн” гэж хэлэх арга яагаад ч байхгүй. Яаж ч бодсон муугаар хэлж байгаа юм шиг сонсогдоно. Жишээ нь: “ мантайчаад байжийгааг нь мангар царайлчаад” гэж хэлвэл зохихоор байгаа биз дээ.

Тэгвэл бүр Тантайчаад гэх юм бол нэг л эзэлхүүн ихтэй. Хааш хаашаагаа суначихсан байгааг хэлж байгаа юм шиг. Та- язгуураас жишээ нь талбай /хааш хаашаагаа том газар/, тал / өргөн уудам газар нутаг/, тарах, талийх гэх мэтчилэн шинэ үг үүсэх юм.

Тэнтийчээд гэхийн бол бүр 4 зүг тарж одсныг ч хэлмээр. Тэнхлэг/+/, тэлэх, тэнэх гэх мэт үгс тэ- язгуураас үүсэх нь ээ.

Харин сүүлийн эгнээнд байгаагаар П гийгүүлэгчээр сэлгээд хэлэх юм бол бандгар гэдэгтэй утга нэг ч, дуугүй чанга гийгүүлэгч учраас нэлээн хатуу сонсогдож, бандгар байгаа нь зохиогүйг илтгэж байна.

Ингээл янз бүрээр ухаад сэтгээд бодоод байх юм бол илүү их сонирхолтой зүйл агуулагдаж байгаан байна шүү дээ. Сонирхолтой байгааз...

Хэлний үүсэл гарлын онолоос

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top