Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Идсэнээ ярьдаг хүн үхдэггүй



За ойрд наймаа сайн. Даанч түрээсээ төлж чадахгүй байгаа хандив өргөөрэй хихи. Цагаан сар гэж хамаг хүний хөрөнгийг хуу хамсан баяр болох гээд Нарантуул бол пиг. Тэнд юм авах гэж явж байгаа нь ч байгаа байх. Авсаныг нь бас цаашаа харахад нь авах нөхдүүд ч их байгааг дуулгахад таатай байнаа гэж. Тэрний оронд гөө мөн манай Сандэй бол үнэ нь бараг сайн ярьвал илүү ч хямдхан авал хүмүүс тэр хүйтэн аймар захруугаа л яваад байхын. Ядаж л Сандэйд даарж хөөрөхгүй юм чинь элдэв юмаа цэгцлээд явж болно шдээ.
Ойрд ердөө өлсөхгүй байгаа. Яагаад гэхээр жоохон л зав гарвал ул боов заржийгаа лангуунууд дээр очингоо баахан амталгаа хийж явсаар байтал.. кк. Би ёстой есөн жорын л ул боов амталж явлаа зүгээр. Манай хажуу лангуунд нэг ул боов шиг царайтай ах ул боов зардын. Тэднийх уг нь бол гайгүй зөөлхөн. Даанч гурил. Ямар ч сайлж хэлэхээр онцгүй амтгүй. Тэхдээ хямдхан л даа 950.
Гэтэл гандангийн боов чинь 1800 шд. Шаал өөр амттай. Зөөлхөн, идэхэд ч урамтай гэсс кк. Даанч жоохон цайвар харагдах гээд байдаг юм. Нэг нууц хэлэхэд Суман Гүн гээд нарийн боовны газар байдаг даа. Тэдний боов лаааг гоё. Гандангийн боов шиг амттай хэрнээ илүү гоё өнгө зүс сайтай. ЁСтой л шар тосонд хайрсан, шаргалтаал...
За тэгээд манай наймаа чинь дан чихэр амттангууд юм чинь. Манайхан бас тэгжийгаад их увайгүй ээ. Яг л хүн амьтаны их хөрөнгө мөнгө үрсэн баяраар голлох чихэрнийхээ үнийг хаданд гартал нэмчихнэ. Аягүү гэцүү. Тэгээд маргаашыхаа гүйлгээний чихэрийг аваал аваал байхаар түрээс төлөх гэж басс... Хичээл ч хийлгэхгүй муу цагаан сарыг дээ ну погоди.
Аан тийм. Тэгээд валентинаар шоколад хайлуулах гэж байгаа хүмүүстээ зөвлөхөд, ихэнх хүмүүс орж ирээд алпен голдын темный-г нь аваад байна лээ. Тэр уг нь зүгээр л дээ. Гэхдээ жоохон түлэнхий юм шиг амттай болчихдог юм байна лээ. Сүүтэй алпен голд чинь хольцтой л юм чинь ялгаа байхгүйм чинь. Тэрний оронд Шоко лапки гээд нэг чиклаад самартай чихэр байдаг юм. Тэрнээс л гр-аар аваад хайлуулчуул тас болно шүү дээ.
Ойрд си эс тоглохоор дандаа үхээд болдгү тэгээд би
"Муу хүн үхдгү" "Муу хүн идсэнээ" гээд 2 үгийг тохируулан ашиглаад идсэн юмаа ярьсаар байгаад муу хүн болоод си эс тоглохоороо үхэхгүй болно гэж боджийгоо... тэгээд ярьжийгаа юм бүхэн дандаа идэх юм хэхэ. Саяхан оройн хоол идсэн хэрнээ л өлсөөд байхын. Юу идэх вэээ???

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top