Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү

Үүүш баяр болохжийгоон байна !

Хүүе ээ шинэ он гарахжийгаа гэж байна шдээ. Сая л мэдлээ хэхэ. Ойрд баахан гадуур гүйж байгаад анзаарсан нь ч үгүй. Өчигдөр нэг баахан дэлгүүр хэсэв ээ. Шинэ жил гэхээсээ ээжийн төрсөн өдөр гэж бодоод л яваад байлаа. Тэгсэн чинь нээх хөөрхөн юм хараад...

13 хороололд нэг Киви гээд нэг хүнс бараа холилдсон тэхдээ нэлээн хөөрхөн дэлгүүр байдаг юм. Тэрний гадаа нэг жийп ирээд зогсвоо. Хараад байсан чинь жолоогоо барьж яваа өвгөн, хажууд нь эмгэн нь байж байхгүй юу. Эмгэн нь иштэй чихэр долоочихсон. Өвгөндөө хааяа хааяа аманд нь хийж өгч байх шиг ээ. Машинаа зогсоол дээр авчраад зогсоод буух болсон чинь... тэр эмээ өвгөнийхөө захыг нь босгож өгөөл ороолт энэ тэрийг нь дээшлүүлээл дааруулахгүй санаатай. Юу ч юм нэг юм яриад л инээгээл байсан. Машинаасаа буугаал өвөө эмээгийн цүнхийг нь аваал лаг сугадалцаад л дэлгүүр лүү шоб шоб хийгээл ороод явчихаж байгаам даа. Аягүү гоё харагдсаан. Ороод явсан хойно нь ч би нэг сайхан өвгөнтэй болдог юм шүү л гэж бодож байлаа шд.

За тэр өвгөн гэснээс нээрээ баяраар яаж баярлах гэж байнаа хүмүүс чинь?

Өөөх гадуур баахан түгжрээ. Нээрээ жоохон болгомжтой яваарай хүмүүс минь ээ. Өнөө өглөө чинь цас орчихсон аймар халтиргаа гулгаа ихтэй,, тэгээд хажуугаар машин нээх сонин яваад өнгөрчих шиг санагдаад л нэлээн хараад зогссон чинь харин машины дугуй нь ердөө хөдлөхгүй, уруу замд шууд гулгаж яваад байгаа юм чинь..! Тэгээд их түгжирсэн зам хөндлөн гарах марах болуул сайн мэдэж байхгүй бол баяраасаа эссэн юм тэ.

За одоо ч тэгээд 1 өнгөрцөн 31ний өдөр лав болчихсон байна. Шинэ ондоо

Зүрх сэтгэлдээ буй муу бүхнийг орхиж

Зүггүйтэж алдсан бүх зүйлээ мартаад

Гуниг бүхнээ хуучин онтойгоо үд

Гайхалтай сайхан бүхэн ганцхан энэ онд л ирнэ

Угтах оноо бүтээлээр дүүрэн

Урам тэтгэсэн амжилтаар баян

Зорьсон зүйлс тань өөдрөг байж

Зоосны бурхан таныг ивээж

Гэгээн гэрлээр гэр чинь гийж

Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж

Ариун хүсэл тань амьдрал болж

Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе дөө. Сайхан баярлаарай.

1 сэтгэгдэлтэй:

Dark and Rising Knight said...

"Сайхнаараа" баярлаарай хэхэ

Post a Comment

Back to Top