Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Би л хэлж байгаа болохоос үнэн үг шүү дээ

Ер нь үр хүүхдээ хүмүүжүүлнэ гэдэг маш том үүрэг хариуцлага. Сайн хүн болгож өсгөвөл улс орондоо хэрэгтэй, харин муу хүн болж өсгөвөл гайтай тийм ээ. Гэхдээ энд боловсролтой хүн болгож өсгөвөл сайн, боловсролгүй хүн болговол улсад хэрэггүй гэж ердөө хэлээгүй байгаа биз. Тэхдээ энэ үгийг би хэлсий шөө ккк.

Одоо үедол хүмүүс үр хүүхдээ нэг л сайн боловсролтой, гадаад дотоодод их дээд сургууль төгссөн за нэг л ширээний ард суух хүн бүтээх талаар бодох болсон нь илт. Гэхдээ үүнээс илүү чухал зүйл зүгээр л хүн болгох юм байгаан шдээ. Боловсролтой хүн болгон сайхан байгаад байна уу гэхээр үгүй. Боловсролгүй ч гэсэн хүний энд тэнд тус дэм болоод, ажил төрөл юу ч бай сэтгэлээсээ хандан хүн амьтантай нөхөрсөг харьцаад явдаг хүн алийг тэр гэхэв. Хүн чинь нэг их толгойтойгоороо ч биш хүн чанартай байгаадаа л сайн сайхан амьдардаг юм гэж боддиймаа.

Хүмүүжил сайтай, за дээрээс нь тэгээд боловсролтой хүн бол алзку шдээ.

Би саяхан сургуульруугаа явах замдаа нэг хүүхдээ загнаж яваа нэг эгчтэй таарсийн. Тэр эгчийн ярьж байгаагаарол

- Чи хичээл дээрээ анхааралгүй суудаг гэжийшд... гээл ярьжийгаан. Тэгснээ

- Чи хичээл дуусаагүй байхад сандлаасаа босоод үймүүлээд байдиймуу гээл бухимджийна.

Бодуул эцэг эхийн хуралд ороод гарж ирж байгаа юм шиг ээ. Тэгээ би бодлоо л доо. Хэрвээ тэр эгч хүүхдийнхээ хуралд өмнө нь ирж байсан бол загнахдаа

- Чи дахиад л хичээл дээрээ үймүүлээ юу гэнэ шдээ тэ. Тэгсэн анх удаа л ирж байгаа болоод л тэгж загнаж байгаа болуу.

Ернол хүүхдийг жаахнаас нь л анхаарах хэрэгтэй. Тэртээ тэргүй том болоод мэдлээс гарчуул юу хийж яаж явааг нь мэдэх арга байхгүй юм чинь. Хэрвээ гэртээ зурагт үзэж сууж байгаад гэнэт босоод үймүүлээд байдагол хичээл дээр чигсэн адилхан л байж таараа шд.

Хүүхдээ бага ангиас нь маш сайн анхаарч юунд сонирхолтой байна тэр чиглэлээр нь явуулбал зүгээр. Хичээл нтрт айхтар сонирхолтой биш хэрнээ сахилгагүйтээл гүйгээд байвал хүүхдийхээ тэр тал дээр нь тулгуурлаад ямар нэгэн спортоор хичээллүүлж болно... орилж чарлаад байвал дуу зааж өгөх гээд л ... Миний дуулснаар хүн 4 настайгаасаа хүмүүжиж эхэлдэг ба 18 нас хүртэл үргэлжилдэг. Хэрвээ аймхай ичимхий бүрэг хүүхэд байсан бол 18 нас хэтэрсэн л бол өөрчлөгдөнө гэж байхгүй. Яагаад гэхээр 18 нас гэдэг бол хэдийн том болсон гэсэн үг. Тэгэхээр олон хүн амьтантай харьцна. Тэр олон хүмүүс бүгд л түүний хэлэхийг сонсохын тулд хичээн байж түүнээс гуйгаад байхгүй. Тийм болохоор бүрэг, дуу нь гарку амьтан байсан бол тэр чигээрээ л байхаас яахав.

Харин олны дунд нэг балиар дээрэлхүү царайлкаа ядцан ингэ тэг гээл байдаг хэсэг нөхдүүд бас байдийшдээ. Багаас нь хүмүүс яг түүнтэй тэгж харьцдаг эсвэл гэр бүлийн хүмүүс нь түүний тэг гэсэн болгоныг хийж өгч гүйцэлдүүлж явсан бол яг тэр зангаараа л сурна.

class="MsoNormal">Тэгээд тэр эгч хүүхдээ ер анхаардаггүй хэрнээ гэнэт л ганц хуралд суугаад хүүхдээ элдвээр загнах ер нь бол буруу... гэж боджийноо.

Тэгээд тэр эгч хүүхдээ чи малгайгаа өмсөхгүй яасын гээл олон дахин үглээл байхгүй юу. Нэг гоё үг байдийшд. Үглэж хүмүүжүүлснээс үлгэрлэж хүмүүжүүлсэн нь дээр ээ гэж. Ангийх нь хүүхдүүд малгайгүй үсээ маягтай нь аргагүй гельдцэн явжийнгуут өнөөх чинь дуурайжийхгү юу. Тэр бол үлгэрлэж байгаа хэрэг.

Харин тэр ээж тэгж үглэж байхынхаа оронд тэр чигээр нь явуулаад толгой чих чинь даарвал малгайгаа өмсөөрэй гээд хэлэх нь майр зүйтэй байгааз дээ. Мангартаж малгайгүй яваад дааруул тэр чинь Өх, ер нь малгайгаа өмсье өө.... гэж бодийшд.

Би ер нь үглээ хүмүүст майр дургү л дээ. Нэг заасан юмаа олон дахин давтаад байдаг багшид ч дургү. Хэрэгтэй хэрэггүй юм уралдаад чалчиж байгаа хүмүүст час дургү болохоор ер нь нэг юм хэлүүл хэлсэн шиг хэлчихдэг, гадаа байгаа хүнийг орж иртэл нь, дотор байгаа хүнийг гараад явтал нь л хэлдэг хүн чинь сайхан шд.

Эмэгтэй хүмүүс ч хөөрхий тэгээл хов жив, эсэн бусан юм ярьдаг гээл хүн болгон хэлдэг муу нэртэй болцон. Хэдий тэгж ярьдаг ч хов жив ярьдаг хөвгүүд залуус зөндөө л байна шд.

Уул шугамандаа бол эмэгтэй хүн бүтэж үхчихгүй бол дуугүй нь, эрэгтэй задарч явчихгүй бол дуутай нь дээр гэдийм л даа. Гэхдээ л бас элдэв юм ярьсан эрэгтэй хүн ямар л олиг байв гэж.... тэма.

Тэгээд ч манай Монгол улс маань Орос, Хятад улсаар хүрээлүүлсэн. Азидаа бол Хятад, Солонгос, Япон улсуудтай харилцаа холбоотой байдаг. Хятад улс Монгол улстай харьцуулшгүй их хүн амтай ч бас газар нутаг байх нь байна. Харин Япон, Солонгос улс бол тийм юм байхгүй шд. Жижкээн газар нутагт багтаж ядсан олон хүн амтай. Дараа нэг за гарахаараа муу Солонгосыг хальт газар нутгаар нь доош хийнээ яахав хэхэ.

Манайхан чинь муу Хужаа, солонгос драм, муусайн Япончууд гээл ер нь нэг тиймэрхүү үзэлтэй байгаад байдаг шүү дээ. Гэхдээ яг үнэнийг хэлэхэд Хужаа хужаа гээл дургүй байдаг ч гэсэн тэр улсын үүх түүх, соёл заншилаас мэдэх үү мэдэхгүй, Яагаад хятадууд гээд дургүй байдгийн гэвэл бараг Яадгийн угаасаа тэд нар чинь муу.... гэх ч юмуу үл бүтэх хариулт өгөх нь элбэг. Яг яс юмандаа тулвал Хятадууд чинь харин ч амжиргаатай улсууд шдээ. Солонгосчууд ч гэсэн адилхан дайн байлдаан болж, хэдэн 10 мянгаараа өлсөж үхэж байсан удаатай учраас хөдөлмөрлөхийн үр шим, амьдрахын тулд өлсөхгүй байх, өлсөхгүйн тулд хэрхэн хөдөлмөрлөх талаар яс махандаа шингэтэл ойлгомоор түүхэн үеийг туулж өнгөрсөн улс. Гэтэл тэд нарыг балиар гэж хэлэх эрх байна уу.

Монголчууд ер нь тэгж их өлсөж ядарч явсан үе байдгиймуу мэдэхгүй юм. Нүүдлийн мал аж ахуй эрхлэж, жилийн дөрвөн улиралдаа өөрт ашигтай газраа очин нүүдэллэж, гол мөрөн, өвс шимийг эрэн хайж нутагладаг байснаасаа дэндүү бэлэн зэлэн ойлголттой, залхуу хойрго болсон юм болов уу гэж бодогддог.

Яг тэр муучлаад байгаа улс үнэхээр байхгүй болчихвол мань хэд чинь баларна шүү дээ. Идэх уух өмсөх зүүх бүх л хөрөнгө оруулалтыг Хятадаас авдаг. Муу Эрээн мяраан үгүй болчихвол одоо яана вэ... таминээ.

Энэ баахан 11 жилийн улсын сургуулиуд чинь нэг яая даа гэмээр л болцон байсан даг. Хажуу талд нь сайхан сайхан өнгө зүс нэмсэн 3, 4 давхар сургууль барьсандаа арай л дээрдлээ дэг. За тэгээд Японоос тусламж авсан юм ч гэж зөндөө.

Солонгос драм гардгү сувагч байхгү. Бараг алй бүрд нэг хүн нь Солонгос хэлтэй болчихож. Солонгост сурж ч ажиллаж ч байгаа улс ямар их байнав.

Эдгээр улсууд бүгд өөр өөрийн гэсэн ёс заншил, дүрэм журамтай. Хятад чинь одоо Бээжин нтрийг яриад яахав гэж бодоход л Өвөрмонголтой харьцуулахад Улаанбаатар маань ямар билээ дээ. Гэтэл энэ Хятад чинь Солонгосын хөгжлөөс нэлээн бараг 20оод жилэр хоцорсон, Солонгос нь Японоос хөгжлөөрөө хоцрогдсон байдаг гэнэ шд. Тэгвэл Монгол маань хэдийд Япон Солонгос шиг болох юм бэ гээд бодоод үз дээ. Яг үнэнийг хэлэхэд хэцүү л байна.

Ирээдүйд үлдэх залуучуудынхаа муу муухай, баар саваар хэсдэг, архи тамхи хэрэглэдэг, хичээл ном гэдгийг мартсан гэээ..эл дандаа муулж байхын оронд улсыхаа ирээдүйг ядаж бодоод хэрэгтэй юм хэлж, ядаж л эрт хүүхэд шуухадтай болоод байгаа охидууд нтр байвал хүүхдийг нь сайн хүмүүжүүлж л өгөөч ээ. Хүнийг хүн болгож өгнө гэдгээс илүү ачтай буянтай зүйл байхгүй дээ. Нэг ч атугай хүн шиг хүнийг улсдаа нэмэрлэчихээд өнгөрөх нь жаргал гэхүү дээ. Үнэнч шудрага тууштай, итгэлтэй, ажилсаг гэсэн сайхан тодотголтой хүн байхад хаа ч байсан хана мөргөхгүй.

Хүүхдээ сайхан хүмүүжилчихээд чадвал дээрээс нь сайн боловсрол эзэмшүүлчихвэл үүргээ биелүүлчихлээ гэж бод.

Ер нь би л хэлж байгаа болохоос үнэн үг шүү дээ. ^___________^

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top