Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

ДОХ-г зогсоож, амлалтаа биелүүлье

Зүв зүгээр байжийгаад ямар гайтай нь бас ийм өвчин тусаж лай болдог байнаа тэ.

Ямартай ч ДОХ гэдэг нь дархлалын олдмол хомсдол гэсэн үгний товчлол юм. Энэ өвчин нь хүний дархлалын системийг ажилгүй болгож, үхэлд хүргэнэ. ДОХ-ын халдвар авах хэд хэдэн зам байдаг.

1. Хамгаалалтгүй /бэлгэвч хэрэглэхгүй/ бэлгийн харьцаанд орох

2. Зүү тариур, тарианы бусад багаж хэрэгсэлийг дамжуулан буюу дахин хэрэглэх

3. Ариутгаагүй багаж хэрэгсэл ашиглан шивээс цоолбор хийлгэх

4. Цусны үлдэгдэлтэй сахлын хутга болон шүдний сойзоо сольж хэрэглэх

5. Халдвартай цус шилжүүлэн юүлэх

6. ХЛХВ-ийн халвартай эхээс урагт

ДОХ/ХДХВ өвчнөөс сэргийлэх нь нэн чухал зүйл хэдий ч ДОХ-ын вирус тээгч хүмүүсийг илүү удаан амьдруулах, тэднийг нийгэмд бусдын адил ажиллаж хөдөлмөрлөн амьдрахад туслахад чухал ач холбогдол өгөх хэрэгтэй.

Дээрх шинж тэмдэгүүдээс бусдаар гар барих, тэврэх, ойр байх зэрэгт вирус тархахгүй боловч нийгэм хүмүүсийн дунд ДОХ-той хүнийг гадуурхах явдал бий.

ДОХ-ын шинж тэмдэг анх 1978 онд АНУ, Швед болон Танзан, Гиатийн хэдэн өвчтөн бүртгэгдсэн байдаг.

1983 онд Францын Пастерийн институтын Люк Монтанье нь ДОХ-ын үүсгэгч болох хүний дархлаа хомсдлын чирусыг буюу ХДХВ-г нээжээ.

Энэхүү вирусын гарал үүсэл, бүтэц, амьдрах болон халдварлах чадварыг нарийн тодорхойлоод байгаа ч харамсалтай нь одоог хүртэл эсрэг эм бэлдмэл бүтээж чадаагүй байна.

Статистик мэдээгээр ХДХВ-ын халдвар авсан 40 сая гаруй хүн байдаг ажээ.

Өнөөдөр буюу 12 сарын 1-ны өдрийг Дэлхий нийтээр ДОХ өвчний эсрэг хамтдаа тэмцэх өдрөөр зарласан бөгөөд 21 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. ДОХ-Г ЗОГСООЖ, АМЛАЛТАА БИЕЛҮҮЛ гэдэг уриан дор дэлхийн өнцөг булан бүрд ДОХ-ын уршгийг ухуулж таниулах олон янзын компанит ажил болдог юм.

Харин энэ өдөр сонирхол татам “Улаан тууз” зүүдэг бөгөөд энэ нь ДОХ-ын аюулыг сануулах Олон улсын билэг тэмдэг юм.

Олны анхаарлыг ДОХ-ын асуудалд хандуулах зорилгоор Франк Мур хэмээх зураач 1991 оны 4-р сард “Улаан тууз”-ыг зурсан түүхтэй юм байна. Тэрээр 17 жилийн туршид ДОХ-ын халдвар тээгч байжээ. Өнөөдөр “Улаан тууз”-ыг дэлхийн ХДХВ/ДОХ-ын асуудалд бие сэтгэл, амьдралаараа холбогдсон, ажил үйлс, бүх чадлаа зориулж яваа хүмүүсийн эв санааны нэгдэл, итгэл найдварын бэлэг тэмдэг болгон бүх дэлхий даяараа зүүдэг билээ.

УЛААН ТУУЗ нь

  • Энэ бол аюулт өвчнөөр нас барсан олон сая хүүхэд, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дурсгал,
  • Энэ бол ДОХ өвчнийг эмчлэх эм болон түүнээс урьдчилан сэргийлэх вакцин удахгүй гараасай гэсэн итгэл найдвар,
  • Энэ бол ХДХВ/ДОХ-той хүмүүсийг нийгмээс тусгаарлах, ялгаварлан гадуурхах, хүнлэг бус хандахын эсрэг эсэргүүцлийн илэрхийлэл,
  • Энэ бол ХДХВ-тэй болон ДОХ-той хүн бүр, тэдний төрөл садан, найз нөхөд, ойр дотны хайртай хүмүүсийн эв нэгдэл, тэмцлийн бэлэг тэмдэг.
Саяхан бас хятадад Ян Дели хэмээх эмэгтэй баахан шуугиулаад авж байсан. Баахан утасны дугаар тавиад өмнө нь ямар нэгэн шалиг үйлчилгээтэй газраар очиж байсан ба энд дугаар чинь байвал баяр хүргэе, та ДОХ-той гээд...

хэрвээ энэ талаар уншмаар байвал ийшээ ороорой.

Дэлхий нийтээрээ ДОХ өвчний эсрэг хамтдаа тэмцэцгээе!

ДОХ-с сэргийлэх гол арга бол ҮНЭНЧ БАЙХ. ХАЙРТДАА ҮНЭНЧ БАЙЦГААЯ.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top