Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
2

Шинэ жилээр толгойн дээгүүрээ хөнжлөө нөмрөөд...


Зааз ойрд чинь нэг л их шинэ жилийн уур амьсгал орцон, яахуу ийхүү гэсэн л хүмүүс байхым даа. Өнөөдөр нэг баахан хөлийн улыг гамбир болтол нь явжаагаад ирэх шив. Газар бүр л гоёж чимэглэцэн, Сүхээ агаагын талбай дээр мээр том гацуур зоолттой, ЮБи март дэлгүүрийнхэн үдэшлэгээ хийгээд дэлгүүрийн хаалгыг барьцан, хөдөө орон нутгаас оюутан хүүхдүүддээ мөнгө төгрөг явуулаад ХААН банк пиг түгжрэлтэй, нэг л ганган дэгжин хувцас палатье туфль хайсан охид бүсгүйчүүд... за нэг иймэрхүү байдалтай.
Манай ангийнхан ч бас .... юм хум бодоол ингэх үү? тэгэх үү? энүүгээр үү? тэрүүгээр үү? гэээ..эл яриад байгаа. Би ёстой нээх их дурсамжтай өнгөрөөсөн баяр санадаггүй юмаа. Яг л нэг байгаагаараа л. Онц гойд ч юмгү.... нэг л хэвийн гэхиймуу даа. Баахан иднэ ууна, тэгээл ялангуяа шинэ жилийг чинь гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөгөөдөг болохоор чинь яг л яс гэр бүлийнхэнтэйгээ байжийгаал өнгөрөөнө. Тэгээл нэг анги хамт олны шинэ жил гэхээр бас л ууна иднэ байлдана гээл нээх сонирхолгү. Ер нь тэгээд төрсөн өдөр, Мартын 8н, Цагаан сар, Эх үрсийн баяр ч урьд урьдыхаасаа өөрчлөгдсөн нэг ч юм байхгү. Хөгширч байгаа болоод ч юмуу эх үрсийн баяраар намайг тоох ч хүн алга болж. Бүр Цэргийн баяр, Сувилагчидын өдөр, Энх тайвны өдөр, 9 сарын 11, ДОХтой тэмцэх өдөр ч гэсэн ялгаагү. ТЭхдээ эд нар ч надад ямар хамаа байхав...
Кинон дээр нээх онц ноцтой сонирхолтой гайхмаар тэсэн ядан хүлээмээр тийм гоё юм болдог байхад бодит амьдрал дээр шал өөр юмаа.
Энэ жилийн баяраар ч бас л бодуул нэг газар орж тэмдэглэх л байлгүй, найз нөхөд бас бус хүмүүстэй буу халж суух л биз бодуул. Нийллэг дууссаны дараа мэдээж зүгээр байхгү гараад юу болох нь ойлгомжтой. Гарахаасаа ч өмнө гачин болцон нөхдүүд ч байж л байдаг. Яамаар ч юм б дээ... Шинэ жилээр толгойн дээгүүрээ хөнжлөө нөмрөөд өдөржингөө хэвтэж амарч баярлаж үздийн билүү???

2 сэтгэгдэлтэй:

Гэгээлэг said...

Шинэ жил бол миний бодлоор хамгийн сайхан баяр гэж боддог болхоор гэр бүл болон найз нөхөдтэйгээ хайрт хосууд нь хайртай хүнтэйгээ тэмдэглэвэл зүгээр эргээд дурсахад ч сайхан. Харин толгой дээгүүрээ хөнжлөө нөмрөх юм бол ёстой утгагүй асуудал ямар ч дурсамжгүй. Би 2009-2010 оны шинэ жилийг гэртээ очиж очиж орой болгон унтдаг орон дээрээ ГАНЦААРХАНАА !!!! энэ дурсамж баяр болгоны дурсамжаас хамгийн хөгийн нь байж таарна шүү дээ кк

Ms.AmY said...

яадын бэээ ккк
Ms.AmY

Post a Comment

Back to Top